ХУД-ийн 2 дугаар хороо буюу хуучин цагаан хаалганы уулзвараас 19-ийн гэрлэн дохиотой уулзвар хүртэлх урд авто замыг засаж, шинэчлэх ажил өнөөдрөөс /08.08/ үргэлжилж байна.
Тус хэсэгт авто замын хөдөлгөөнийг хаагаад байгаа ба Нисэх, Яармагаас эхтэй их хэмжээний түгжрэл үүссэн дүр зурагтай байна. Баруун талаас ирж буй урсгалыг уулзвараас хойш Нарны гүүр чиглэлд эргүүлж буй юм. Тиймээс жолооч, иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол энэ чиглэлд тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зөвлөе.
Энэхүү хэсгийн зам засварын ажил хэднийг хүртэл үргэлжлэхийг та бүхэнд эргэн мэдээлнэ.