УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хотын дарга Х.Нямбаатар хуулийн төслөө танилцуулан, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Нийслэлд 1.8 сая хүн байнга оршин суудаг.
Түгжрэлийн тухайд Улаанбаатарт 560 мянган тээврийн хэрэгсэл бий. Тэдгээрээс 230 мянган машины эзэмшигч татвараа төлөөгүй, 10-аад мянган машиныг техникийн үзлэгт оруулаагүй байна. Мөн 340 мянган авто замын зөрчил гарч, 139 мянган машины жолоочид мессежээр зөрчлийн мэдээллийг илгээжээ.
Хотын дарга Х.Нямбаатар "Жолооч нар авто тээврийн үзлэгт орохынхоо өмнө нүүрсэн янданг машиндаа 100 мянган төгрөгөөр түр суурилуулдаг. Энэ нь хууль бус бизнес болсон. Иймд би Зам тээврийн хөгжлийн сайдад албан бичиг хүргүүллээ. Сайдаас нүүрсэн яндан бүрийг дугааржуулах буюу тухайн авто машины арлын дугаарыг шивдэг болох юм" гэв.
Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн Ерөнхий Газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан.
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлдэг байна.
Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна.
УЛААНБААТАРЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ЗААЛТУУД
Нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сантай байна.
71.2.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
71.2.1.орон нутгийн төсөв;
71.2.2.гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлого;
71.2.3.газрын дахин төлөвлөх хүрээнд газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого;
71.2.4.хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад.
71.3.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
71.3.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зардал;
71.3.2.айл, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;
71.3.3.ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих;
71.3.4.орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хүүгийн зөрүүг төлөх.
71.4.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.
71.5.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн дүрмийг нийслэлийн Засаг дарга батална.
71.6.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан, зарцуулалт ил тод, нээлттэй байна.
2/18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт:
18.1.8.мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах;
3/19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалт:
19.2.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг хариуцан ажиллах;”
2 дугаар зүйл. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “автобусны” гэснийг “автобус, таксины” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “үйл ажиллагааг” гэснийг “үйл ажиллагааг Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан болон” гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “зарцуулна.” гэснийг “болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор борлуулна.” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтын дугаарыг “18.1.9” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтын дугаарыг “19.2.6” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.