Монголын эдийн засгийн форум 2025-аас
Өнөө өглөө эхэлсэн, Эдийн засгийн форумын нээлтийн дараа "Бизнест ээлтэй Монгол" сэдэвт салбар хуралдаан болов.
Хүнд суртлын индекс 2024 судалгааны үр дүн гарлаа. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад үр дүн гарсан ч төрийн хүнд суртал бүрэн арилаагүйг хуралдааны эхэнд танилцуулав.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал "Төрийн байгууллагууд тусгай зөвшөөрлийг 15 хоногийн дотор ААН-д гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч 46 хонодог тул төр бизнест дарамт болж байна. Ямар сайндаа "Гай болохоор зай бол" гэсэн яриа гарах билээ.
Би Цахим хөгжлийн сайд байхдаа И-Монголиад ихээхэн анхаарсан. Цаашид гайхамшиг бүтээнэ гэж амлахгүй ч ААН-үүдэд ажиллах орон зай бий болгоно. Төрийн зарим үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Жишээ нь, бид МҮХАҮТ руу бүртгэлийн ажлуудыг шилжүүлэх гэж байна.
Төр хамгийн том худалдан авагч болсон цагт одоогийн байдал өөрчлөгдөхгүй. И-Бизнес 2.0-ыг удахгүй танилцуулж, цахим шилжилтийг Засгийн газар үргэлжлүүлнэ. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд 74 журмыг цуцалсан. Цаашид шинэ компанийг нэг өдрийн дотор бүртгэдэг болно.
Гааль, татварын мэдээллийг нэгтгэсэн, ХУР системийг үүсгэв. Гэсэн ч төрийн зарим албан хаагч иргэд, ААН-үүдээс элдэв баримт шаарддаг хэвээр байгааг би маш их гайхдаг. 109 хуульд цаасан баримт авахаар заасныг УИХ нэмэлт өөрчлөлт хийж, цаасан болон цахимаар гэж заасан. Гэсэн ч цаана нь 74 хууль үлджээ. Эдгээрийг засах шаардлагатай.
Нөгөөтээгүүр иргэд ч хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Набор бариад очихоор л ажил бүтдэг гэсэн ойлголтоосоо салаач ээ. Цахимаар шийдье гэсэн хандлагыг хаа хаанаа суулгах хэрэгтэй байна" гэв.