Монгол Улсын Чингис хаан олон улсын нисэх буудал анх удаа Skytrax байгууллагаас гаргасан “Дэлхийн хамгийн их сайжирсан нисэх буудлууд”-ын жагсаалтад багтжээ. Агаарын тээврийн салбар дахь нэр хүндтэй энэхүү жагсаалтыг зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлэн гаргадаг.
Чингис хаан олон улсын нисэх буудал Казахстаны Алматы, Тайландын Бангкок, Их Британийн Лондон Гатвик, Тайванийн Таоюань зэрэг бүс нутгийн томоохон төвүүдтэй эн зэрэгцэн үнэлэгджээ.
2021 онд ашиглалтад орсноосоо хойш үйлчилгээгээ шат дараатайгаар сайжруулж 2024 оноос эхлэн автомат бүртгэл, зорчигчийн урсгал удирдлагын систем, ухаалаг мэдээллийн самбар зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлсэн.
Энэ нь олон улсын үнэлгээний байгууллагуудаас эерэг үнэлгээ авчээ. Мөн зорчигчийн нэвтрэх процессыг хялбарчилж, аюулгүй байдлыг хангах “One ID” системийг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.
Skytrax-ийн мэдээлснээр энэ жагсаалтад багтсан нисэх буудлууд сүүлийн жилүүдэд зорчигчийн туршлагыг эрс сайжруулж, дэд бүтцийн шинэчлэл хийж, үйлчилгээний чанараа мэдэгдэхүйц ахиулсан байдаг.
Энэ жилийн жагсаалтад Германы Берлиний Бранденбург, Алматы, Бангкок Суваннапум, Лондон Гатвик, Филиппиний Себу, Доминиканы Пунта Кана, Энэтхэгийн Мумбай зэрэг нисэх буудлууд багтсан.
Монголын агаарын тээвэр сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, бүс нутгийн дэд бүтцийн чухал зангилаа болох зорилт тавин ажиллаж буй.
Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хамтран нислэгийн тоог нэмэгдүүлэх, гадаадын нислэгийн операторуудыг татах, аялал жуулчлалтай уялдуулсан шинэ маршрут нээх зэрэг ажлыг эрчимжүүлсэн нь мөн нөлөөлжээ.
Эх сурвалж: Зам тээврийн яам