Өнөөдөр Үндэсний шинэ намаас нэгэн хөтөлбөрийг ард түмэндээ санал болголоо.
Тэд Монголчуудын бэлгийг эрхэмлэн үзэх уламжлалыг сэргээж, бэлгээр дамжуулан улс орноо дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг татах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бэлэг” хөтөлбөрийг дэвшүүлж байгаа аж. Хөтөлбөрийн зорилго нь бэлэгний эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн харилцааны баялгийг бэлэг хөтөлбөрөөр улам төгөлдөржүүлэх, үндэсний соёл, уламжлалаа хөгжүүлэх зэрэг үндсэн гурван зорилготой гэнэ.
Аль ч талаас нь бодсон уул нь Хятадын хэрэгтэй хэрэггүй бараа цуглуулж, бэлэг өгсөн төдий болж байхаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монгол бэлэг сонговол хэн хэндээ хэрэгтэй л юм.
ҮШН-ынхан Монгол бэлгүүдийг жагсаан бичсэн байна. Үүнд оньсон тоглоом, ясан урлал, арьсан урлал, эсгий урлал, шашны эд зүйлс, гал, шүдэнз, лаа, ном, цаг тооны бичиг, хуанли, уран зураг гээд нэлээд олон зүйлийг санал болгосон байна. Мөн тэд бие биедээ төдийгүй гадны зочиддоо үндэснийхээ бэлгийг сонгон бэлэглэж байхыг уриаллаа.
Ч.Солонго