Монголын театрын музейд гавьяат багш Ш.Чулуунборын “Би монгол бичгийн багш” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн монгол бичгээр дагнан гарч байгаагаараа онцлог юм. Ш.Чулуунбор багш 1986 оноос хойш 20 гаруй жил монгол бичгийн хичээл заажээ. Тэрээр монгол бичгийг заасан үеэс эхлээд тухайн үеийн сурагчид хэрхэн суралцаж, ямар бэрхшээлийг туулж байсныг харуулахыг зорьсон байна.
Мөн тэрээр монгол бичгээ хүмүүст таниулах үүднээс “Хүмүүн бичиг” сонинд сургаал үгс болон үлгэр бичиж гаргадаг байжээ. Ш.Чулуунбор багшийн үзэсгэлэн зургаан хэсгээс бүрдсэн байна. Зургаан хэсэгтээ тайлбараа монгол болон кирилл бичгээр бичсэн нь содон байлаа.
Ш.Чулуунбор багш “Монгол бичгээр уншиж чаддаг хүмүүс миний үзэсгэлэнгийн тайлбарыг уншаасай гэж бодож хийсэн. Сүүлийн үед монгол хэл бичгийн болон монгол хэлний асуудал их хөндөгдөж байна. Тиймээс би ч гэсэн насаараа энэ салбарт ажиллаж монгол бичгийн хичээлээ хүүхдүүдэд зааж ирсэн хүний хувьд эх хэл бичиг минь ийм том цар хүрээтэй юм шүү гэдгийг хүмүүст таниулахыг хүссэн” гэж байлаа.
Монгол бичиг бол монгол хүний ёс суртахуун болон монгол ёс заншлыг биетээр өөртөө тээсэн монгол түмний хамгийн нандин өв соёл юм.
Үзэсгэлэнд уран бичгээр бичсэн 10 гаруй бүтээл байлаа. Монгол бичгийн бүх толь бичиг болон монгол бичиг дээр хэвлэгдсэн олон төрлийн ном байсан нь хүмүүсийн сонирхлыг татаж байв. Мөн үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг нь “Алтан овоо” нэртэй багшийнхаа шүлгийг эсгийн дээр монгол бичгээр буулгасан нь содон харагдаж байлаа. Энэ үзэсгэлэнд хуучны ном болон хамгийн анхны монгол бичгийн сурах бичиг тавигдсан юм.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын ахмад багш нарын холбооноос Ш.Чулуунбор багшийг Хүндэт өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнасан. Үе үеийн багш нар ирж түүнд хүндэтгэл үзүүлэн өөрсдийн санал бодлоо солилцов.
Үзэсгэлэнд монгол бичгийн үүслийг эхнээс нь өнөөдрийг хүртэл судалсан бүх эрдэмтэд цугласан нь ховорхон үзэгдэл байсан юм. Ш.Чулуунбор багш боловсролын салбарт насаараа ажиллаж байгаа нэгэн. Ажиллах хугацаандаа удирдах болон заах салбарт аль алинд нь ажиллаж байсан. Гэхдээ монгол бичгийн хичээлээ хүүхдүүдэд заахдаа аз жаргалтай байдгаа хэлж байлаа. Монгол бичиг бол монгол хүний ёс суртахуун болон монгол ёс заншлыг биетээр өөртөө тээсэн монгол түмний хамгийн нандин өв соёл юм.
Б.Оюунзул