2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн 6 дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар,
- 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт,
- Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт,
- Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт 11 хэсэгт тус тус төлөвлөгдөөд байна.
Өнөөдрийн байдлаар СХД-ийн 1 дүгээр хорооллын 1а байрны ар талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дууслаа.
Харин Сүхбаатар дүүргийн 2-р хороо, орон сууцны хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугамыг Нарны замтай холбох хэсэг, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна.
Мөн жил бүр тогтмол хийгддэг борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт, урсгал засварын ажлууд Нийслэлийн 6 дүүрэгт хийгдэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар