Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Усан замын боомтод моторт завиар жуулчдыг аялуулдаг А.Мөнхгалтай ярилцлаа. Тэрээр эхнэр ой гаруй насны хүүхэдтэй бөгөөд барилгын инженер мэргэжилтэй ч сонирхлоороо энэ ажлаа хийдэг аж.
Жуулчдыг зугаацуулах зорилготой моторт завь нь 70 орчим сая төгрөгийн үнэтэй. Завиар нэг удаа аялахад явах газраасаа хамааран нэг хүний 20-40 мянган төгрөг байдаг.
-Моторт завь жолоодоод хэдэн жил болж байна вэ? Яаж сурсан бэ?
-Тав дахь жилдээ барьж байна. Зарим нь өөрсдөө ОХУ руу яваад сураад ирдэг ч ихэнх нь Оросоос ирсэн багш нараар заалгаж, сурч бэлтгэгдэг. Тэгээд шалгалт өгч тэнцсэн хүмүүс нь жолоо барих эрхтэй болно.
-Сургалтыг нь хаанаас явуулдаг вэ? Ямар хүмүүс хамрагдаж байна?
-Сургалтыг нь Далайн захиргаанаас зохион байгуулдаг. Ихэвчлэн залуу хүмүүс сурдаг.
-Жилийн хамгийн ачаалалтай үе хэзээ вэ?
-Наадмаар их ачаалалтай байдаг. Өдөржин явна, ядарна. Хоолоо ч идэх завгүй. Их ачаалалтай үед өглөө 8, 9 цагийн үед гараад орой 22 цагийн үед гэртээ ордог. Сүүлийн үед завь олширч жуулчид ч нэмэгдэж байна. Ирж байгаа жуулчдын ихэнх нь моторт завинд сууж үздэг.
-Яагаад моторт завь жолоодох болов?
-Бага байхад аав ээж хоёр Жанхайн эрэгт амьдардаг байсан. Тэр үед манай хүргэн ах “Khuvsgul travel” гээд аяллын компанитай, жижиг төмөр завь барьдаг байлаа. Ахын завин дээр цуг явдаг байсан болохоор сонирхолтой болж жолоодох болсон доо. Одоо байгаа энэ завь аавын завь. Үйлчлүүлсэн хүн бүрийг баярлуулаад явах сайхан байдаг юм.
-Зарим хүмүүст завь жолоодох амархан юм шиг санагддаг шүү дээ?
-Моторт завь барих тийм ч амар биш. Мэргэших хэрэгтэй. Учир нь усан дээр явахад газар дээр машин барьж байгаагаас илүү хатуу. Хариуцлага алдаж болохгүй. Байнга давлагаанд цохиулж явдаг тул эрүүл мэндийн асуудал гарна. Цөөхөн барьсан хүмүүс түүнийг мэдэхгүй байж магадгүй. Арав хорин жил завь барьсан хүмүүсийн нуруу, бөөр өвддөг болчихдог.
-Зорчигчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
-Аюулгүй байдал бол нэн тэргүүний зүйл. Завин дээр байгаа хүн бүр, би өөрөө ч усны хантааз өмсөнө. Аль болох анхаарал болгоомжтой зорчуулахыг хичээнэ. Биднийг далайн захиргаанаас байнга шалгадаг. Миний хувьд энэ бол маш хариуцлагатай ажил. Далайн захиргаанаас гаргасан журмын дагуу жуулчдын аюулгүй байдлыг хангаж 50-60 км цагийн хурдтай явдаг. Зорчигчид жолоочийн хэлсэн зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй. Завь тэнцвэрээ хадгалж явах ёстой учраас их хөдөлгөөн хийж болохгүй. Хоёр хүн суудлаа солиход л завь хазайх эрсдэлтэй.
-Нутагтаа амьдрах сонирхолтой юу? Завиар амьдралаа авч явах боломжтой юу?
-Би завь жолоодож л амьдралаа авч явдаг. Гэхдээ зөвхөн зуны улиралд л даа. Өвөл нь мөн эндээ морь чаргаар жуулчин аялуулдаг. Сүүлийн үед зөвхөн зун гэлтгүй өвлийн аялал жуулчлал Хөвсгөлд хөгжиж байна. Уг нь ШУТИС-ыг барилгын инженер мэргэжлээр 2017 онд төгссөн юм. Нэг хэсэг хотод амьдарч үзсэн ч надад тохиромжгүй санагдсан. Нутагтаа сонирхолтой ажлаа хийгээд амьдрах нь илүү сайхан байна.
-Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй залуусыг тар засгаас яаж дэмжээсэй гэж хүсдэг вэ?
-Сүүлийн үед ажилгүйдэл их байгаа ч тэр хүмүүс залхуудаа ажил хийхгүй байгаа юм биш. Заавал мэргэжлээрээ гэлтгүй сонирхлоороо өөр зүйл хийхэд нь дэмжээд өгвөл болох байх.
-Жуулчин татахад тулгарч буй асуудал байна уу?
-Гол нь зам. Улаанбаатар хотоос Хатгалд ирэхэд хатуу хучилттай зам байдаг. Харин Хатгалаас цааш Жанхай руу асфальтан зам тавьчихвал жуулчдын тоо нэмэгдэнэ. Мөн зөвхөн завь, цаа буга, чарга гэлтгүй хүмүүсийн сонирхлыг татах олон зүйлсийг нэмэх хэрэгтэй. Би ирээдүйд нутагтаа аялал жуулчлал эрхлэх жижиг баазтай болохыг зорьдог доо.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа.