gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     10.03
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 8
Зурхай
 10.03
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 10.03
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Арилжааны банкууд юу хийдэг вэ?

Эдийн засаг
2020-04-17
68
Twitter logo
68
Twitter logo
Эдийн засаг
2020-04-17
Арилжааны банкууд юу хийдэг вэ?

‘Банк’ гэдэг үгний анхны утга нь ‘вандан сандал (bench)’ гэсэн Герман үгнээс гаралтай. Эртний европ дахь банкирууд вандан сандлыг банкны гүйлгээ хийх түр зуурын цэг дээр түгээмэл ашигладаг байжээ. Банк нь мөнгөн хөрөнгө хуримтлуулах болон зээл авах гэсэн хоёр  хэрэгцээний дундах ‘гүүр’ бөгөөд эдийн засгийн ‘цусны эргэлт’ хэвийн явагдахад тусалдаг инститиц юм.

Банкуудыг бусад бизнесүүдээс ялгаатай болгож байгаа нэг зүйл нь тэд мөнгөтэй ажилладаг: тэд мөнгийг хадгалдаг, мөнгөөр зээл өгдөг, таныг эд зүйлс мөнгөөр худалдан авах гүйлгээг хийхэд тусалдаг. Та нэг сая төгрөгтэй бөгөөд үүнийг нэг жилийн хугацаанд хэрэглэх хэрэгцээ, шаардлага байхгүй тохиолдолд тус хугацаанд энэ мөнгөнөөс хүүний орлого олохыг хүснэ. Эсвэл танд орон сууц худалдаж авахын тулд 30 жилийн хугацаанд эргэн төлөхөөр 100 сая төгрөгийн зээлийн хэрэгцээ үүсч болно.

Хэн нэгэн хүн ганцаараа нэг жилийн хугацаанд нэг сая төгрөгийн зээл танаас авах эсвэл 30 жилийн хугацаатай 100 сая төгрөгийн зээл танд олгох хүн олох маш хүндрэлтэй. Иймд эдгээр санхүүгийн хэрэгцээг хангахад танд туслахын тулд банкууд байдаг.

Банкууд таныг эдгээр эрсдэлээс чөлөөлж, таны мөнгийг найдвартай хадгалахад тусалдаг. Энэ үүргийн хэрэгцээ эртний Грек, Ромын үеэс хойш байсаар байна.

Банкууд олон үйл ажиллагаа эрхэлдэг хэдий ч, тэдний үндсэн үүрэг нь мөнгөтэй хүмүүсээс эх үүсвэр бүрдүүлж (депозит гэж нэрлэдэг), тэднийг нийлүүлж, эх үүсвэр шаардлагатай байгаа хэсэгт зээл болгон олгох явдал юм. Хүмүүс бага хэмжээний мөнгийг өөртөө хадгалахад асуудал гарахгүй. Харин өндөр дүнтэй мөнгийг ойр орчимдоо байлгах нь мөнгөө хулгайд алдах, гээх зэрэг эрсдэлийг дагуулдаг. Банкууд таныг эдгээр эрсдэлээс чөлөөлж, таны мөнгийг найдвартай хадгалахад тусалдаг. Энэ үүргийн хэрэгцээ эртний Грек, Ромын үеэс хойш байсаар байна.

Өөрөөр хэлбэл банкууд депозит эзэмшигчид (банкинд мөнгө зээлдэгчид) болон зээл авагчид (банкнаас мөнгө зээллэж авагчид)-ийн хооронд зуучилдаг. Банкуудын депозитод төлж буй дүн болон олгосон зээлээс олж буй орлогыг харгалзан эх үүсвэрийн хүү болон зээлийн хүү гэж нэрлэдэг.

Депозит эзэмшигчид нь хувь хүн, өрх, санхүүгийн болон санхүүгийн бус аж ахуйн нэгжүүд эсвэл төв, орон нутгийн засгийн газар байдаг. Зээл авагчид нь мөн адил эдгээр ялгаатай агентууд байна. Депозит нь дотроо харилцагч нэхсэн даруйд гаргаж өгөх (жишээ нь, харилцах данс) эсвэл зарим хязгаарлалттай (жишээ нь, хугацаатай хадгаламж) гэсэн хэлбэртэй байна.

ЗЭЭЛ ОЛГОЛТ

Хугацааны тухайн нэг агшинд зарим депозит эзэмшигчдэд мөнгөө авах хэрэгцээ үүсч болох хэдий ч, дийлэнх депозит эзэмшигчдэд ийм хэрэгцээ гардаггүй.

Энэ нь банкуудад богино хугацаатай депозитыг ашиглан харьцангуй урт хугацаатай зээл олгох боломжийг олгодог. Энэ процесс нь хугацааны хөрвүүлэлт буюу банк богино хугацаатай өр төлбөр (депозит)-ийг урт хугацаатай актив (зээл)-т шилжүүлэх үйл ажиллагаа юм. Банкууд таныг машин, орон сууц худалдан авахад зориулсан зээлээс эхлээд бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай маш олон хэлбэрийн зээл олгодог.

Энэ зээлийн урсгал эдийн засгийн идэвхжилд тусалдаг. Гэхдээ мөнгө зээлэх нь эрсдэлтэй бизнес. Хэрэв хэн нэгэн зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй тохиолдолд тэр дүнгээр алдагдал хүлээнэ. Банкууд энэ эрсдэлийг тооцон, холбогдох эрсдэлийн зардлыг зээлийн хүүнд (депозитын хүүн дээр тус нэмэлт зардал нэмэгдэнэ) шингээдэг.

Сайн хөгжсөн төлбөрийн систем нь эдийн засаг үр ашигтай ‘ажиллах’ урьдач нөхцөл бөгөөд төлбөрийн системийн хөгжил сул байх нь худалдааг тасалдуулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.

Банкууд зээлээс олсон орлогоос багыг депозит эзэмшигчдэд төлөх бөгөөд ихэнх оронд эдгээрийн зөрүү нь банкуудын орлогын үндсэн бүрдэл болдог. Энэ үлдэгдэл орлого нь банкуудын үйл ажиллагааны зардал (байр түрээс, ашиглалтын зардал, ажилчдын цалин, АТМ, ПОС машины цэнэглэлт, засвар гэх мэт), зээлийн эрсдэлийн сан болон банк урт хугацаанд тогтвортой ажиллахад шаардлагатай ашгийн норм (банкны ашиг нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, энэ нь ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг даван туулах баталгааг бий болгодог)-ыг багтаадаг.

Банкууд уламжлалт депозит авахаас гадна мөнгөний болон хөрөнгийн зах зээлээс шууд эх үүсвэр бүрдүүлж болно. Тэд мөн үнэт цаас (өрийн бичиг эсвэл бонд) гаргаж болно эсвэл өөрийн эзэмшиж буй үнэт цаасаа түр хугацаанд өөр санхүүгийн байгууллагад зээлж, хариуд нь мөнгө, эх үүсвэр авч болно (үүнийг репо хэлцэл гэдэг). Түүнчлэн банкууд тэдний баланс дээр байгаа зээлээ багцлан үнэт цаас (зээлийн ‘хойно’ барьцаа хэлбэрээр байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах буюу энэ процессыг хөрвөх чадварын шижлүүлэлт болон үнэт цаасжуулалт гэж нэрлэдэг) болгон үүнийг зах зээлд борлуулах замаар эх үүсвэр бүрдүүлж болно.

Банкны хамгийн чухал үүрэг нь тэдэнд зээлдүүлэгч (депозит эзэмшигчид) болон тэднээс зээлдэгч (зээл авагч) нарын хооронд санхүүгийн зуучлал үзүүлэх явдал боловч банкууд дотоод болон гадаад төлбөр тооцооны системд мөн гол үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ эдийн засагт мөнгө шинээр бий болгодог.

Хувь хүмүүс, бизнесүүд болон засгийн газарт депозит хийх болон мөнгө зээлж авах хэрэгцээнээс гадна, тэдэнд мөнгөн гүйлгээ хийх хэрэгцээ гардаг. Жишээ нь, худалдан авагчаас худалдагч тал руу эсвэл ажил олгогчоос ажилтан руу эсвэл татвар төлөгчөөс засгийн газар руу мөнгөн шилжүүлэг хийх хэрэгцээ гардаг. Үүнд банкууд гол үүрэг гүйцэтгэдэг. Банкууд таныг дэлгүүрт болон онлайнаар төлбөр тооцоог хийхэд хялбар болгон зээлийн (кредит) болон харилцах дансны (дебит) картыг танд олгодог.

Тэд банк хоорондын хувь хүний бага дүнтэй картын гүйлгээнээс том дүнтэй электрон төлбөр хүртэлх бүх гүйлгээг хийдэг. Төлбөрийн систем нь орон нутгийн, үндэсний болон олон улсын банкуудыг холбосон комплекс сүлжээ бөгөөд төв банкууд болон банкуудын хоорондын гүйлгээ хийх хувийн төлбөр тооцооны төвүүдийг багтаадаг. Өнөөдөр ихэнх тохиолдолд дотоод, гадаад гүйлгээнүүд бараг тэр даруй хийгддэг болоод байна. Төлбөрийн систем нь кредит болон дебит картыг мөн багтаадаг. Сайн хөгжсөн төлбөрийн систем нь эдийн засаг үр ашигтай ‘ажиллах’ урьдач нөхцөл бөгөөд төлбөрийн системийн хөгжил сул байх нь худалдааг тасалдуулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.

МӨНГӨ ШИНЭЭР БИЙ БОЛГОХ

Банкууд мөнгийг шинээр бий болгодог. Банкууд харилцагчийн төлбөрийн хүсэлтийг биелүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангахын тулд татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг зээл болгохгүй, харин нөөц хөрөнгө (бэлэн мөнгө эсвэл бэлэн мөнгөн хялбар хөрвөх үнэт цаас) хэлбэрээр байлгах ёстой байдаг.

Нөөцийн хэмжээ нь депозит эзэмшигчдийн бэлэн мөнгөний хэрэгцээний талаарх банкны өөрийн тооцоо болон төв банк (энэ нь мөнгөний болон банкны системийн зохицуулагч төрийн гол байгууллага юм)-наас тогтоосон заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хэмжээнээс хамаардаг. Банкууд эдгээр татан төвлөрүүлсэн хөрөнгөөс тооцогдсон ЗБН-ийг Монголбанк дахь дансан дээрээ байлгадаг. Банкууд үүнээс бусад татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зээл олгож эдийн засагт мөнгийг шинээр бий болгодог. Тодруулбал, банкны зээл нь бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулагдах бөгөөд эргээд депозит хэлбэрээр банкны системд орж ирнэ. Энэ нь дахиад зээл болж гарна.

Энэхүү дахин зээл болж гарах процесс нь хэд хэдэн удаа давтагдах бөгөөд энэ үзэгдлийг үржүүлэгчийн нөлөө гэж нэрлэдэг. Үржүүлэгчийн хэмжээ (анхны 1 төгрөгийн депозит дахин зээлжилтийн процессоор дамжин ямар хэмжээний мөнгийг шинээр бий болгож байгааг хэмжинэ) нь банкууд ямар хэмжээний мөнгийг нөөц хэлбэрээр байлгахаас хамаарна. Банкуудын нөөцийн хэмжээ бага байвал гарах зээлийн хэмжээ их байх тул түүний эргэлтээр шинээр бий болох мөнгөний хэмжээ илүү их байна.

Банкууд мөн санхүүгийн систем дотор зээл өгч, тухайн өдрийн илүүдэл мөнгөө банк хоорондын зах дээр эргэлдүүлдэг бөгөөд үнэт цаас гаргаж, худалдаалдаг.

Банкууд зээл, үнэт цааны хүү болон депозитод төлсөн хүүний зөрүүнээс орлого олохоос гадна дараах хэлбэрээр мөнгөн хөрөнгө бүрдүүлж, орлого олдог. Үүнд:

·Үнэт цаас арилжаасны орлого
·Харилцагчийн үйлчилгээ (гүйлгээ, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ, зээлийн үйлчилгээ гэх мэт)-ний шимтгэл.

Банкууд дунджаар нийт актив (зээл, үнэт цаас)-ын 1-2 хувьтай тэнцэх хэмжээний өгөөж олдог гэсэн тооцоо бий. Үүнийг банкны хөрөнгийн өгөөж (ROA) гэж нэрлэдэг.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ДАМЖУУЛАХ

Банкууд нь инфляцийн дарамтгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэдэг төрийн бодлогын хэрэгслүүдийн нэг болох мөнгөний бодлогын эдийн засагт шилжих механизмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв банк үндэсний хэмжээнд мөнгөний нийлүүлэлтийг хянадаг. Харин дээр дурдсанчлан банкууд зах зээл дээрх мөнгөний урсгалыг бий болгодог. Төв банк нь банкуудын ЗБН-ийг өсгөх эсвэл бууруулах болон бодлогын хүүг өөрчлөх (банкууд оролцдог нээлттэй зах дээр үнэт цаас худалдан авах болон худалдах) замаар нийт мөнгөний нийлүүлэлтийг бууруулж эсвэл өсгөж чадна.

Банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө илүү их хэмжээгээр нөөц барьж, төв банкинд байршуулах эсвэл зээлээс бусад хөрвөх чадвар өндөртэй актив хөрөнгө (хөрөнгийн үнэд нөлөө багатайгаар бэлэн мөнгө рүү хялбар хөрвөх хөрөнгө, жишээ нь төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаас) эзэмшсэнээр мөнгөний нийлүүлэлтийг бууруулж чадна. Банкуудын нөөц хөрөнгө эсвэл хөрвөх чадвар өндөртэй актив хөрөнгө огцом нэмэгдэх нь банкуудын зээлжих боломжтой мөнгөний хэмжээг бууруулах замаар ‘зээл олголтыг зогсоож’ болно.

Энэ банкуудын шийдвэр үйл хөдлөл нь эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж, эрсдэл өссөнөөр зээлдэгчид нь эрсдэлтэй болсноос үүдэлтэй байж болно. Өөрөөр хэлбэл, төв банкнаас баримталж буй мөнгөний бодлогоос үл хамааран банкуудын шийдвэрээр зээл олголт буурч, зогсож болно. Үүнийг ‘зээлийн тасалдал’ гэж нэрлэдэг. Энэ нөхцөл байдал бий болох тохиолдолд уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгсэл нөлөөгүй болох буюу банкны салбар уламжлалт мөнгөний бодлогын дамжуулагчийн үүрэг алдагддаг. Ийнхүү зээл олдоц буурах нь зээлийн хүү өсөхөд хүргэнэ. Зээлийн хэмжээ буурч, хүү өсөх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Иймд барууны төв банкууд уламжлалт мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болсон бодлогын хүүг тэг түвшинд хүргэж, зах зээлээс үнэт цаас шууд худалдан авах замаар тоо хэмжээний тэлэх мөнгөний бодлогын хэрэгжүүлдэг. Энэ нь банкуудын зээлээр дамжихгүйгээр хөрөнгийн үнэд шууд нөлөөлөх (улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих) боломжийг бүрдүүлэх юм. Харин манай орны одоогийн нөхцөлд энэ боломж хязгаарлагдмал бөгөөд ‘галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөх’ гэгч болдог.

Банкууд бусад аж ахуйн нэгжүүдтэй адил татан буугдаж (дампуурч) болно. Гэхдээ тэдний дампуурал нь маш том сөрөг үр дагавартай (харилцагчид, бусад банкууд, засгийн газар хохирол хүлээхийн зэрэгцээ зах зээл, нийгэмд сөрөг нөлөөтэй). Харилцагчдын депозит төлөгдөхгүй царцаж, зээлийн харилцаа алдагдаж, бизнесүүд төлбөрөө хийхээр авч ашиглаж байсан зээлийн шугамууд байхгүй болно. Түүнчлэн нэг банкны дампуурал, хүндрэл нь бусад банкуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.

Банкуудын эмзэг байдал нь ерөнхийдөө дараах 3 эх сурвалжаас бий болдог:

·Нийт депозитод богино хугацаатай эх үүсвэрийн эзлэх хувь өндөр байдаг. Ихэнх депозит нь урт хугацаатай зээл (энэ нь бэлэн мөнгө рүү хурдан хугацаанд хөрвөхөд хүндрэлтэй) олгоход ашиглагддаг.

·Банкуудын эзэмшиж буй хөрвөх чадвартай актив (бэлэн мөнгө, хөрвөх чадвартай өндөртэй үнэт цааснууд), нийт хөрөнгийн харьцаа бага байдаг.

·Банкны өөрийн хөрөнгө (актив, өр төлбөрийн зөрүү) болон активын харьцаа бага. Активын үнэлгээ буурах тохиолдолд харилцагчдын мөнгийг эргүүлэн олгоход хүндрэлтэй болох эрсдэл.

Депозит эзэмшигчид болон бусад банкинд эх үүсвэр олгосон харилцагчид харилцах данс болон репо хэлцлээр олгосон эх үүсвэрээ авахыг шаардах тохиололд банк тэр даруй төлбөрийг гаргаж өгөх ёстой. Хэрэв тухайн банк хүндрэлд орж болзошгүй гэж харилцагчид тээнэгэлзэх тохиолдолд харилцагчид (депозитоо авч чадахгүй байж магадгүй гэсэн айдас бий болох) мөнгөө банкнаас хурдан авахыг хүсэх тул банкны эзэмшиж байсан багахан хэмжээний хөрвөх чадвартай хөрөнгө (бэлэн мөнгө, төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаас гэх мэт) тэр даруй дуусна.

Итгэлцэлд ямар нэгэн эргэлзээ л үүсэх тохиолдолд ‘банкнаас депозит зугатаж’, улмаар төлбөрийн чадвартай байсан банкийг хүртэл дампууралд хүргэж болно.

Ийнхүү ‘депозит богино хугацаанд гадагшлах’ үед тухайн банк харилцагчдын хүсэлт, шаардлагыг биелүүлэх (төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангах)-ийн тулд бусад урт хугацаатай болон хөрвөх чадвар муутай хөрөнгүүд (зээл, үл хөдлөх гэх мэт)-ээ яаралтай худалдахад хүрнэ. Ийнхүү хурдан борлуулах нь хүндрэлтэйн дээр, борлуулаж чадах тохиолдолд хямдруулж зарах тул ихэнхдээ алдагдал хүлээнэ. Хэрэв тус алдагдлын хэмжээ маш их хэмжээтэй тохиолдолд банкны өөрийн хөрөнгө буурч, банкийг төлбөрийн чадваргүйд хүргэж, дампууруулна.

Иймд банкны бизнес нь итгэлцэлд суурилдаг-банк өөрийн хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэх хангалттай хэмжээний мөнгөтэй гэсэн итгэл хамгийн чухал юм. Энэхүү итгэлцэлд ямар нэгэн эргэлзээ л үүсэх тохиолдолд ‘банкнаас депозит зугатаж’, улмаар төлбөрийн чадвартай байсан банкийг хүртэл дампууралд хүргэж болно. Олон оронд банкны депозит даатгагдсан (банк татан буугдсан тохиолдолд тодорхой дүнг даатгалын нөхөн олговор хэлбэрээр эргүүлэн олгох) байдаг. Манай орны хувьд банк албадан татан буугдахад Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг, гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх хууль үйлчилж байна. 2008 оны глобал санхүүгийн хямралаас харахад банкууд депозитоос илүүтэй зах зээлээс их хэмжээний эх үүсвэр бүрдүүлж байгаа тул хөрөнгө оруулагчийн зан төлөвд гарах өөрчлөлтөөс үүдэлтэй ‘эх үүсвэр гадагшлах’ эмзэг байдал нь илүү өндөр болж байна.

БАНКНЫ САЛБАР ДАХЬ ЗОХИЦУУЛАЛТ

Банк эрсдэл даах чадвартай, эрүүл чийрэг байх нь банкны хяналт шалгалтын бодлогын гол анхаарах асуудал юм. Ихэнх оронд банкууд нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд төрийн дэмжлэгийн хэрэгсэл (төв банкнаас банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох зээл, банкны депозитын тодорхой дүн хүртэл батлан даалт гаргах гэх мэт)-ийг ашиглах боломжоор хангагддаг. Банкууд өөрийн орны хуулиар зохицуулагдах бөгөөд байнгын хяналт шалгалт дор үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв банкуудад гадаад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн орны зохицуулалтыг мөн давхар мөрдөх ёстой болно. Банкийг хянан зохицуулагч байгууллага (төв банк эсвэл санхүүгийн зохицуулах хороо) нь санхүүгийн тогтвортой байдал, эдийн засагт бий болж болзошгүй аливаа сөрөг үр дагааврыг бууруулахын тулд банкуудаар журам мөрдүүлэх, хяналт шалтгалтын шат дараатай арга хэмжээ авах хангалттай эрх мэдэлтэй байдаг.

Банкуудад мөрдөгдөх хяналт шалгалтын журмууд нь банкуудын зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын эрсдэлүүд болон нийт төлбөрийн чадварын эрсдэлийг хязгаарлахад чиглэдэг. 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхий нийтээр учирч болзошгүй алдагдалыг даваад гарах хэмжээий буфер нөөц хөрөнгө бүрдүүлэхийн тулд банкуудад илүү өндөр дүнтэй, сайн чанарын өөрийн хөрөнгөтэй байх шаардлага тавьдаг жишиг тогтоод байна. Глобал том банкуудын хувьд глобал санхүүгийн системийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөг харгалзан (системийн эрсдэлийг бууруулахын үүднээс) илүү их хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх шаардлагатай тавигдаж байна. Үүний зэрэгцээ банкны хяналт шалгалтын журмууд нь хөрвөх чадвартай активын доод хэмжээг нэмэгдүүлж, тогтвортой, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхийг банкуудаас шаардах болсон.

Банкны салбарын эрүүл чийрэг, эрсдэл даах чадвар нь санхүүгийн зуучлал, мөнгөний бодлогын шилжих механизм үр ашигтай явагдах урьдач нөхцөл бөгөөд эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан