Ердөө жил гаруйн өмнө “Уншлагын Марафон” зохион байгуулагдахад маш олон уншигчаас марафоны талаар асууж байв. Тэгвэл одоо англи хэлний чадвараа сайжруулж буй залууст “Reading Marathon” хэдийнэ танил болжээ.
Англи хэл дээр ном унших дадлыг үндэсний хэмжээнд бий болгох, хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жилийн өмнө эхэлж байсан марафоныг долоо дахь удаа зохион байгуулах гэж байна. Тус марафоныг “Лингорс" ХХК, “Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбоо” (Mongolian Extensive Reading Association) хамтран зохион байгуулдаг юм. Хэлний түвшингээ ахиулах, үгийн сангаа баяжуулах, англи хэл дээр өдөр тутам ном унших, сонсох, бичих дадалтай болгох зорилготой хэн бүхэнд зориулан тун удахгүй эхлэх марафоны талаар “Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, англи хэлний багш Д.Сумъяатай ярилцлаа.
-Юуны өмнө бидэнд холбооныхоо талаар бидэнд танилцуулаач.
-“Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбоо” холбоо 2018 оны зургаадугаар сард байгуулагдсан. Лингорс компаниар дамжин хэрэгжиж буй хялбаршуулсан ном унших Xreading цахим номын сангийн уншигчид, тэднийг дэмжигч англи хэлний багш болон хэлний чадвараа сайжруулах хүсэлтэй байгууллагуудын хүний нөөцийн хэлтэс албадтай хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн тусламж үзүүлдэг.
Номын сангаас уншигч 1-14 хүртэлх түвшний номнуудаас сонгон унших боломжтой.
Анх 2019 оны есдүгээр сард Лингорстой хамтран гурван сарын хугацаатай, анхны марафоноо зохион байгуулсан юм. Үүнээс хойш багш нарын, бүтээлч марафон, бартаат марафон зэрэг зургаан марафоныг амжилттай зохион байгууллаа. Эдгээрт 13 улс, 18 аймаг, 50 сургуулиас нийт 3500 орчим хүн оролцож үр дүнгээ үзээд байна.
-“Уншлагын Мараофон”-ыг зохион байгуулах болсон түүхээс хуваалцаач. Яагаад уншлагын марафон зохион байгуулж эхлэхээр болсон бэ?
-Англи хэл анхлан сурч байгаа болон түвшингээ ахиулах хүсэлтэй, олон жил сурсан ч түвшин нь дундаас дээш ахидаггүй хүмүүст Extensive Reading аргачлалын дагуу өөрийн түвшин, сонирхолд таарсан номоо тогтмол уншиж сонсох нь их үр дүнтэй байдаг. Тиймээс бид энэ аргачлалыг илүү олон хүнд түгээн таниулах зорилгоор анх “Уншлагын Марафон”-г санаачлан зохион байгуулсан.
-Уншлагын марафоны талаар анх удаа сонсож байгаа хүмүүст зориулан товч мэдээлэл өгөөч. Хэрхэн оролцох вэ?
-Англи хэлний сонсох, ярих, бичих чадвараа сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд оролцох боломжтой. Өмнө хэлсэнчлэн Extensive reading аргачлал түвшиндээ тохирсон, сонирхсон номоо бусдаас хамааралгүйгээр, бие даан уншиж сурах шилдэг аргачлал юм. Энэ аргачлалыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг “Xreading” цахим номын сан (www.xreading.com) олгодог. Номын сангийн гишүүн болсноор англи хэл сурч буй хүмүүс хаанаас, хэдийд ч хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой. Лингорс компани Xreading цахим номын сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага юм.
Номын сангаас уншигч 1-14 хүртэлх түвшний номнуудаас сонгон унших боломжтой. Интернетэд холбогдож чадсан бол дэлхийн хаанаас ч марафонд оролцох боломжтой. Хамгийн том давуу тал нь суралцагч өөрийн түвшинд тохирсон номыг шууд уншихаас гадна аудиогоор сонсох, сонсохдоо хурдыг тааруулах хүртэл боломжтой.
Бид Xreading цахим номын сангаар дамжуулан энэ уншлагын марафоныг гишүүдийнхээ дунд зохион байгуулж ирсэн.
Extensive Reading аргачлалаар бичсэн номууд түвшин бүрт тааруулан хялбаршуулсан тул гишүүн хэрэглэгчид уншиж буй зүйлээ маш сайн ойлгож, түүндээ урамшин богино хугацаанд ахиц гаргаж чаддаг.
-Extensive reading Аргачлалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Дийлэнхи хэл сурч буй хүмүүс богино хугацаанд үр дүн хүсдэг.
-Ерөнхийдөө хоёр төрлийн уншлага бий. Нэгдүгээрт, Intensive Reading буюу сургууль, сургалтын төвөөс өгдөг сурах бичиг, унших материалууд. Хоёрдугаарт, бидний санал болгож буй Extensive Reading буюу хялбаршуулсан ном зохиол, олон тооны материалыг уншиж, түүнээс сэтгэл ханамж, урам зориг авах байдлаар хэл заах, мөн сурах аргачлал.
Дээрх хоёр аргачлалыг хослуулах нь гадаад хэл хурдан сурахад ихээхэн нөлөөтэй. Ялангуяа IELTS, TOEFL-ийн шалгалт өгөхөөр шийдсэн бол эхлээд Xreading цахим номын сангаас өөрийн түвшний номноос ахисан түвшин хүртэлх номнуудыг уншсаны дараа шалгалтад бэлдэх нь илүү үр дүнтэй. Учир нь ихэнх хүн өөрийн түвшнөөс ахадсан материал уншиж шантрах, ойлгохгүй байх зэрэг хүндрэлтэй нүүр тулдаг. Extensive Reading аргачлалаар бичсэн номууд түвшин бүрт тааруулан хялбаршуулсан тул гишүүн хэрэглэгчид уншиж буй зүйлээ маш сайн ойлгож, түүндээ урамшин богино хугацаанд ахиц гаргаж чаддаг. Ялангуяа ажил ихтэй, завгүй хүмүүст энэ нь онлайнаар, хаана ч хэзээ ч англи хэлээ хийх боломжийг олгодог онцлогтой.
-Энэ удаагийн марафон өмнөх марафонуудаас юугаараа онцлогтой вэ?
-Бартаат марафоны хувьд сонсохыг чухалчилсан, бүтээлч марафон бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх мөн сүүлд зохиосон IELTS-ийн унших сонсох чадвар ахиулах хөтөлбөрийн хувьд академик үгийн сан нэмэгдүүлэх, академик түвшний материал унших, сонсож ойлгох хурдыг ахиулах зэрэг зорилготой байв. Энэ удаагийн марафон англи хэлийг өдөр тутам ашиглах дадалтай болгоход чиглэсэн. Оролцогчид өдөр бүр 30 минут сонсох, нэг цаг унших шаардлагуудыг 30 хоногийн турш биелүүлж бариандаа орох боломжтой. Хүсвэл эдгээр цагаа ихэсгээд шилдгийн шилдэг оролцогчоор шалгарах боломж бий.
-Шилдгийн шилдэг гэхээр марафонд оролцогчид хэд хэдэн шатыг давна гэсэн үг үү?
-Оролцогчид Xreading цахим номын сангийн 1200 орчим номноос унших, сонсох, тэмдэглэл бичих хэлбэрээр өөрөө өөртэйгээ өрсөлдөн, бусад оролцогчид болон менторуудын зөвлөгөө туршлагад үндэслэн 30 хоногийн хугацаанд оролцоно. Энэ удаагийн марафон сурагчид (1-5-р анги, 6-8-р анги, 9-12-р анги) болон насанд хүрэгчид гэсэн 4 ангилалд зохион байгуулагдана. Ангилал бүрийн ачаалал даах чадвар, унших хурдыг харгалзан харилцан адилгүй шалгуурууд тогтоосон.
Ангилал бүрээс эхний гурван байрыг тодруулан, марафоны төгсгөлд шагнаж урамшуулна. Харин шилдгийн шилдэг гэдэг нь тухайн сарын хугацаанд нэг саяас дээш үг уншсан, 40-өөс дээш цаг сонссон, номоо уншаад өгдөг таван асуултаас авсан дундаж оноо нь 70-аас дээш байх шаардлагыг хангасан, бүх оролцогчоос шилдэг таван хүнд киндл fire HD цахим ном уншигчаар шагнана.
-Англи хэлээ сайжруулаад зогсохгүй шагнуулна гэхээр англи хэл суралцагсдад их том боломж байна. Марафонд оролцогчид өөр ямар боломжуудыг эдлэх вэ?
-Тийм ээ. Үүнээс гадна бид нээлтийн үйл ажиллагаагаа энэ сарын 26-ны өдөр зохион байгуулна. Нээлтийн үеэр олон талын туршлага бүхий илтгэгчид туршлагаа хуваалцаж, оролцогчид хоорондоо танилцах боломжтой. Мөн марафоны турш хэл сурах, цагаа зөв төлөвлөх, цаашид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг сэдвүүдийн дагуу менторуудын лайв, подкастууд тогтмол хүргэнэ. Үүгээр зогсохгүй марафоны явцад даваа гариг бүр оролцогчдын нийт уншсан үгийн тоо, сонссон цаг зэргийг нэгдсэн тайлан хэлбэрээр Extensive Readers in Mongolia фейсбүүк групт нийтлэх тул оролцогчдын гүйцэтгэл ил тод байна гэсэн үг юм.
-Сонсох цагийг шалгуур үзүүлэлтэд онцгойлон оруулжээ. Яагаад энэхүү шалгуурыг онцолж байгаа талаар тодруулаач?
-Бид хамгийн сүүлд зохиогдсон бартаат марафонд долоо хоногт 20 цаг номоо сонсох шалгуурыг тавьсан. Түүний дараа шаардлага биелүүлж чадсан оролцогчдоос маань “Номоо сонссон долоо хоног их үр дүнтэй байлаа”, “Чих онгойх шиг боллоо” зэрэг сэтгэгдлүүд их ирсэн тул дараа дараагийн марафонууддаа тогтмол үзүүлэлт хэлбэрээр оруулах болсон. Нөгөө талаар англиар сайн сонссох нь сайн ярихын нэг үндэс болж өгдөг тул энэ үзүүлэлтийг тусгайлан авч үзэх нь их чухал гэж үзсэн.
-Өмнөх марафонд оролцогчдод гарсан ахиц, туршлагаас хуваалцвал:
-Лингорсын хэрэглэгчид 2019 оны марафоноос хойш англи хэл хийгээд хувийн зохион байгуулалт цагийн менежмент зэрэгтээ мэдэгдэхүйц ахиц гаргасан нь манай өмнөх марафонд оролцогчдын сэтгэгдэл, бидэнд ирүүлсэн видео бичлэг зэргээс харагддаг.
Тухайлбал, н.Алтантуяа IELTS шалгалтын оноогоо ахиулж, хүссэн оноогоо авч чадсан амжилтыгг үзүүлсэн нь энэ марафоны ахиц дэвшлийг харуулж буй томоохон жишээ байгаа.
Алтантуяагийн сэтгэгдлийг үзэх линк:
.
11-р ангийн сурагч З.Болормаа, Бартаат марафоны 9-12 дугаар ангийн сурагчдын ангиллын II байрын шагналтай.
Анх Xreading цахим номын сангийн талаар англи хэлний багшаасаа сонсож Reading Marathon 2019 оос эхлээд Hurdle Reading Marathon хүртэл нийтдээ 5 марафонд оролцож, энэ хугацаанд нийт 157 ном дуусгангаа 200 цагийн уншлага хийж, 2 сая гаруй үг уншсан байсан. (Ѳѳрѳѳрѳѳ зѳндѳѳ бахархмаар ххэ) 2019-2020 он хүртэл нийт 1 жилийн хугацаанд зохиогдсон бүх марафонуудад оролцсоноор дан ганц англи хэлний ахиц бус ѳѳртѳѳ итгэх итгэл, урам зоригийг энэ хугацаанд олж авсан. Англи ном уншихдаа монгол хэл дээр уншиж байгаа мэт л уншдаг болжээ
О.Маралмаа, Бартаат марафоны Насанд хүрэгчдийн ангиллын II байр
Марафоны үеэр өглөө эрт сэрээд номоо уншдаг байсан. Марафонд оролцож байх хугацаанд 1 минут ч гэсэн маш их үнэ цэнэтэй санагдаж байсан. Орой бүр хүүгээ унтах үед үлгэр зохиож ярьж өгдөг. Урд нь сэдэв бодож олох гэж цаг зарцуулдаг байсан бол одоо уншсан номноосоо санаа аваад маш сонирхолтой үлгэрүүд зохиодог болсон. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дурлах, тууштай байдал, хичээл зүтгэл нь амжилттай суралцахад нөлөөлдөг гэж бодож байна. Ном бол миний амьдралын салшгүй хэсэг болсон. Ном уншсанаар олон сайхан эерэг өөрчлөлтүүд гарсаар байна. “Их битгий хий, өдөр бүр хий” гэдэг үгэнд маш их дуртай. Өдөр бүр тууштай бага багаар хийснээр нэг л мэдэхэд та маш их зүйл сурсан байх болно. Хэрвээ та хэлээ сайжруулахыг хүсэж байгаа бол Лингорст заавал нэгдээрэй гэж хэлмээр байна. Ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Хамтдаа хичээж бүгдээрээ англи хэлтэй болцгооё."
Чандмань-Эрдэнэ сургуулийн багш В.Ундармаа
Энэхүү цахим номын санг ашиглаж эхэлснээс хойш нийт аймаг даяараа мэдээлэлтэй болж илүү сэдэлжиж англиар их унших болсноор тэдний англиар унших сэтгэхэд тодорхой ахиц гарсаар байна. Тухайлбал, 2020 оны ЭЕШ-нд уншигч шавь нар маань бусдаасаа илүү оноо авч аймагтаа тэргүүлсэн бол орон даяар нээлттэй явагдсан уншлагын марафонуудад оролцсон манай сурагчид, багш нарын хамрагдалт, амжилтын чансаагаараа бусад оролцогчдоо тэргүүлж манай Лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль Шилдэг сургуулиар шалгарч байсан бөгөөд удаа дараа шалгарсанд. Сургуулийн маань захирал багш хүртэл бүртгүүлэн амжилттай оролцон багш хамт олондоо үлгэр жишээ болсонд бахархалтай байна.
Эцэст нь уншигчид маань марафонд хэрхэн бүртгүүлэх вэ?
Марафонд оролцох хүсэлтэй хүмүүс Лингорсын гишүүн хэрэглэгч буюу Xreading цахим номын сангийн эрхтэй байх ёстой бөгөөд хэрхэн цахим номын сангийн эрхээ авч, марафонд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн холбоос болон lingors фэйсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.
Бүртгэлийн холбоос: https://bit.ly/355ZmtV
Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл:
https://www.facebook.com/lingors
https://www.facebook.com/groups/730525186962747/
Холбогдох утас: 99009025, 75059025