gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэцгийг ТАНСАГ ХЭВЭЭР нь хадгалах аргууд

2020-02-14
38
Twitter logo
38
Twitter logo
2020-02-14

Валентины баяр болж хайрт тань үзэсгэлэнт сайхан баглаа цэцэг бэлэглэсэн ч хэрхэн өнгө тансаг хэвээр нь хадгалахаа мэдэхгүй байна уу? 

Эртний домогт бурхан үхэж буй үзэсгэлэнт залуу Адонист туслахаар яаран явахдаа хөлөө өргөсөнд хатгаж, улмаар өргөсөнд хатгуулсан шархнаас нь дусал цус урссанаар улаан сарнай цэцэг бий болсон хэмээн өгүүлсэн байдаг. Энэхүү үйл явдлаас үүдэн сарнай цэцгийг үнэнч хайрын бэлгэдэл болгож, эцгийн баглааг нь хуриманд бэлэглэх, харин дэлбээгээр нь залуу хосын сүйх тэргийг чимэглэх болжээ. Учир иймээс эрчүүд хайр дурлал, янаг сэтгэлийг төлөөлдөг улаан сарнайг зочилж буй айлынхаа эзэгтэйд, өндөр настай хүнд, эсвэл бизнесийн түншдээ бэлэглэх нь зохимжгүй байдаг аж. 

Сарнай цэцэг хүнийг бусдын хар санаа, муу үйлээс хамгаалдаг хэмээн байшин руу орох хаалга, урд талбайд сарнайн төгөл суулгах нь бий. 

Сарнай цэцэг гэм буруугүй байдлыг ч бэлгэддэг. Тиймийн учир VI зуунаас эхлэн Европын ихэнх орнуудад жил бүр "Ариун охидын баяр"-ыг тэмдэглэх болсон билээ. Энэхүү баярын үеэр тухайн жилд хамгийн сайн үйлс бүтээсэн бүсгүйд сарнай цэцгийн титэм зүүлгэдэг байсан нь одоо ч олон төрлөөр баяжин уламжлагджээ. 

Домогт өгүүлснээр Афродита бурхны хүү Эрос эхийнхээ хайр дурлалын явдлыг түүний нөхөр Гефестагаас нь нуух зорилгоор нууцыг чандлан сахих бурхан Гарпократад сарнай цэцэг бэлэглэн амыг нь хаадаг. Иймээс “нууцыг чандлан хадгалах ёстой” гэсэн утгаар гадаадын элч төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр хийх үедээ ширээн дээрээ сарнай цэцэг тавьдаг ёс ч бий. 

Цагаан сарнай нь уй гашуй, зовлон гунигийг бэлгэддэг. Мөн цагаан сарнайн ер бусын анхилуун үнэр талийгаачдад ч хүрдэг гэж үздэг тул булшин дээр тавьдаг байна. 

Харин одоо хүнд цэцэг бэлэглэхдээ сонголтоо хэрхэн хийх болон хэрхэн өнгийг нь гундаалгүйгээр удаан хадгалах талаар зөвлөгөө өгье. 

Та аливаа цэцгийг худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд: 

Чийг ихтэй байх
Аль болох том нахиатай байх
Цэцгийг хадгалж буй ус нь тунгалаг байх

Харин цэцгийн өнгийг тансаг хэвээр нь хадгалахдаа дараах аргуудыг туршаарай. Үүнд: 

ЦЭЦЭГ ХАДГАЛАХ УС
Цэцэг хадгалах усыг урьдчилан тосож тунгаагаад тасалгааны хэмийн дулаантай болгож бэлдвэл сайн. Шилбэний усанд дүрэгдсэн хэсгийн навчийг авч цэвэрлэхгүй бол тэдгээр нь амархан ялзарч муудан усыг бохирдуулдаг. 

ЦЭЦЭГ ХАДГАЛАХ БАЙРШИЛ
Ямар ч цэцгийг нарны гэрэл шууд тусахааргүй, сэрүүн орчинд хадгалбал өнгө зүсээ алдахгүй анхилан үнэртсээр байдгийг битгий мартаарай.

ШИЛБЭ ТҮЛЭХ АРГА
Шилбэний үзүүрээс 1 см хэртэй газрыг үнсэн өнгөтэй болтол нь түлээд усанд хийнэ. Түлэх үедээ цэцгээ гэмтээхгүйн тулд шилбэний их бие, дэлбээ, навчтай хэсгийг нь заавал сонины цаасанд ороож барих хэрэгтэй. 

ШИЛБИЙГ ЦАГААН ЦУУНД ДҮРЭХ АРГА
Шилбэний үзүүрээс 2 см орчим урттай хэсгийг цагаан цуунд 10 минут орчим дүрсний дараа усанд хийнэ. Цуунд дүрснээр цэцэг усыг өөртөө илүү их шингээхийн сацуу шилбэний зүсэгдсэн хэсгээр шингэн алдаж хатаж хорчийхгүй давуу талтай. 

ШИЛБИЙГ НЬ ХАЛУУН УСАНД ДҮРЭХ АРГА
Шилбэний үзүүрээс 4 см орчим урттай хэсгийг буцалсан усанд 10 секунд орчим дүрээд хүйтэн усанд хийнэ. Хэсэг хугацааны дараа шилбэний үзүүр нь хар хүрэн өнгөтэй болох ч үүнд санаа зовох зүйлгүй.

УСАНД НЬ ТЭЖЭЭЛ, БОДИС ХИЙХ АРГА
Цэцэг чихэрлэг усанд дуртай гэвэл итгэх үү? Тиймээс 10 хувийн сахарын уусмалд үзэсгэлэнт цэцгээ дүрж хадгалаарай. Хэрчим модны нүүрс нунтаглаад усанд нь хийвэл бүр сайн. Эсвэл цэцгийн хэмжээнээс хамаараад усанд нь 1-3 дусал нашатырын спирт эсвэл хоолны давс (1л усанд 1 цайны халбага давс) хийгээрэй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан