Нийслэлийн нутаг дэвсгэрээс 200 орчим жилийн настай, эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон.
Энэ сарын 27-ний өдөр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт занданшуулсан булш айлын хашаанд байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу шалгалт хийж, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Э-гийн гэрээс дээрх шарилыг олж илрүүлсэн билээ.
Тэгвэл ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр үүнтэй холбоотой мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр насжилтыг нь урьдчилан тогтоож, лам гэгээнтэн гэж таамаг мэдээлэл олон яваад байна.
Одоогоор ямар ч зүйл батлагдаагүй байгаа гэдгийг хэлье. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно.
Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм” гэв.