Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлтүүдийг орууллаа.
Банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлал, стандартыг үе шаттай нэвтрүүлэх, ББСБ-ын эрсдэл даах чадварыг сайжруулах зорилготой юм байна.
Цаашид Санхүүгийн зохицуулах хороо банкны үйлчилгээнд хамрагдах боломжгүй нийгмийн хэсэгт бичил санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой банк бус санхүүгийн байгууллагуудыг түлхүү дэмжих бодлого баримтлана гэв.
Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлээгүй, “Футур Эволюшион” ХХК, “Юу Би кредит ББСБ”, “Ас Өөдөө ББСБ”, “Сан кредит ББСБ” банк бус санхүүгийн байгууллага, “”Фин стар” хамдгаламж зээлийн хоршоонд олгосон тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон байна.