Японы Сүмитомо Корпораци үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн ойтойгоо энэ онд золгож байна. Тус корпораци 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгожээ. Монгол Улсын тухайд Сүмитомо Корпораци МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсний 20 жил, ШУТИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсний таван жилийн ойн баярын арга хэмжээ өчигдөр боллоо.
Сурлага сайтай боловч амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд олгодог уг тэтгэлгийг МУИС-иас давхардсан тоогоор 378, ШУТИС-иас давхардсан тоогоор 90 гаруй оюутан хүртээд байна. Энэ баярын арга хэмжээнд Сүмитомо Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхнаас гадна МУИС, ШУТИС-ийн захирлууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү болон тэтгэлгээр суралцаж байгаа, суралцаад төгссөн оюутнуудын төлөөлөл оролцлоо.
ХИРОТО ФҮЖИВАРА: БИД ЭНЭ ТЭТГЭЛГИЙГ ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО
Сүмитомо Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Хирото Фүживара: Сүмитомогийн тэтгэлэгт хөтөлбөр анх 1996 онд бий болсон. Монголд анх МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн. Харин 2011 оноос ШУТИС-ийн оюутнуудыг тэтгэлэгт хамруулах болсон.
Энэ тэтгэлэг өнөөг хүртэл үргэлжилж амжилттай хэрэгжиж ирсэн нь хоёр их сургуулийн удирдлага, албан хаагчдын тусламж, дэмжлэгтэй салшгүй холбоотой. Бид энэ тэтгэлгийн системийг цаашид ч үргэлжлүүлэх бөгөөд Монголын ирээдүйг цогцлоон бүтээх оюутан залуусыг дэмжиж ажиллана. Оюутнууддаа зориулан хэлэхэд “Та бүхэн шилдэг оюутнууд дундаас шалгарсан.
Нэгэнт тэтгэлэг авчихлаа гэж тайвшрах биш, хамгийн гол хичээх ёстой сурлага хөдөлмөртөө их амжилт гаргана шүү. Монголын ирээдүй Та бүхний хичээл зүтгэл чармайлттай шууд холбоотой. Газар дорх баялгаа ухаж гаргахаас илүү толгойд байгаа хязгааргүй их баялгийг ашиглаж, баяжуулахад Сүмитомогийн энэ тэтгэлэг тус дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Т.ШИМИЗҮ: СҮМИТОМОГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ӨНДРӨӨР ҮНЭЛДЭГ
Энэ арга хэмжээний үеэр Элчин сайд Т.Шимизүгийн сэтгэгдлийг сонссон юм.
-Та энэ тэтгэлгийн талаар ямар бодолтой байна вэ?
-Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр үүссэний 20 жилийн ойн арга хэмжээнд урьсан явдалд талархаж байна. Аж ахуйн нэгжүүд нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийдэг нь дэлхий нийтийн соёл. Сүмитомогийн тэтгэлэгт хөтөлбөр ч үүний нэгэн адил нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа хэмээн үзэж, Япон улсын Засгийн газар өндрөөр үнэлдэг.
-Япон улсын Засгийн газар Монголын боловсролын салбарт маш их хөрөнгө оруулалт хийдэг бол хувийн компани ч монгол залуусын боловсролыг дэмжсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна?
-Тийм ээ. Японы улсын Засгийн газраас Монголын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас дурдвал “Өвсний үндэс” хөтөлбөр хэмээх хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж бий.
Үүгээр сургуулиудын засварын ажлыг хийдэг бөгөөд 300 гаруй сургуулийг засварлаад байна. Мөн өнгөрсөн жил гарын үсэг зурсан инженер технологийн дээд боловсролыг дэмжих хөтөлбөр буюу “1000 инженерийг сургах төсөл” байна. Энэ төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн инженерийн чиглэлийн олон оюутныг сургахаар ажиллаж байгаа.
Урт удаан жил хэрэгжиж байгаа бас нэг хөтөлбөр бол Япон улсын Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд одоогоор 1300 гаруй оюутан Японд суралцаж байна. Магистрын түвшинд жил бүр 20 гаруй оюутан суралцуулдаг. Хэдийгээр Японы Засгийн газар энэ мэт олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч хувийн хэвшлийн төлөөлөл Сүмитомогийн энэхүү тэтгэлэг маш чухал ач холбогдолтой.
Монгол Улс хөгжлийн замдаа олон асуудалтай тулгарч байгаа. Монгол Улс ирээдүйд хүчирхэгжин хөгжихөд өнөөгийн оюутан залуусын эрдэм мэдлэг их хэрэгтэй. Та бүхэн өөрсдийн хүчээр улс орноо улам илүү хөгжүүлээрэй.
Р.БАТ-ЭРДЭНЭ: ЭНЭ ТЭТГЭЛГЭЭР ДАМЖУУЛАН БИДЭНД ШИНЭ СОЁЛ ТҮГЭЭЖ БАЙНА
МУИС-ийн захирал, доктор, профессор Р.Бат-Эрдэнэ: Сүмитомо Корпорациас Монголын оюутнуудыг дэмжиж тэтгэлэг бий болгосны 20 жилийн ойн өдөртэй золгож байна. Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгож, нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан өргөн хүрээтэй шилжилтийг эхлүүлсэн.
Шилжилтийн замыг сонгосон эхний өдрөөс эхлэн Монгол Улсын хөгжил дэвшлийг чин сэтгэлээсээ дэмжиж бүх талын туслалцаа үзүүлсэн Японы ард түмэн, Засгийн газрын тусламжийг бид сайн мэднэ. Засгийн газрын албан ёсны тусламжаас гадна Японы компаниуд манай залуу үеийг дэмжиж, тэтгэлгийн сан ажиллуулснаас хойш 20 жилийн ойтойгоо золгож байна.
МУИС-ийн оюутнуудын дунд олон тэтгэлэгт хөтөлбөр байдгийн дотор Сүмитомо, Мицүбиши гэхчлэн Японы компаниудын тусгайлан үзүүлдэг тэтгэлэг онцгой байр суурь эзэлдэг юм. Оюутнуудад үзүүлж буй тэтгэлгээр дамжуулж бидэнд шинэ соёл түгээж байна гэж би боддог.
Хүмүүс өөрсдийнхөө гаргасан амжилт, олсон орлогоос хойч үеийнхнээ өсөж дэвжихэд дэмжлэг үзүүлдэг ийм сайхан хөгжлийн системийг хөгжингүй орнууд бий болгожээ. Энэ хүмүүсийн тусламж бидний ирээдүйгээ бүтээн босгоход үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм.
Материаллаг болоод оюун санааны, ёс зүйн сайн сайхан санаачилга гаргаж байгаа Японы Засгийн газар, Японы анд нөхдөдөө МУИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж баяр хүргэе. Энэ хүндтэй тэтгэлгийг хүртэж байгаа оюутнууддаа салбар салбартаа хэрэгтэй эрдэмтэн, мэргэжилтнүүд болж, өөрсдийнхөө ирээдүйг баялаг сайхнаар дархлаарай гэж хүсэн ерөөе.
ЖАРГАЛТУЯА: ШУТИС-ИЙН 20 ОЮУТАН СҮМИТОМОГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРЧ БАЙНА
-ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Жаргалтуяа: Монгол Улсад инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд Японы Засгийн газар болон их, дээд сургууль, байгууллагуудаас бидэнд байнга дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажилладаг. Үүний нэг томоохон жишээ нь Сүмитомо Корпорациас зохион байгуулдаг шилдэг оюутанд олгодог тэтгэлэг юм.
2010 онд ШУТИС, Сүмитомо Корпорацитай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар манай оюутнуудад энэ тэтгэлэгт хамрагдах боломж нээгдсэн. Үүнээс хойш манай сургуулийн шилдэг 90 гаруй оюутан тэтгэлэг авснаас өнөөдөр 20 оюутан сурч байна. Энэ тэтгэлэг нь оюутнуудын сурч боловсрох, эрдэм шинжилгээний ажил хийхэд маш их дэмжлэг болж байгаа. Нийт оюутнуудынхаа өмнөөс Сүмитомо Корпорацийн хамт олонд талархал илэрхийлье.
БИД СҮМИТОМОГИЙН ТЭТГЭЛГИЙГ ХҮРТСЭН
Монголын оюутан залуусыг сурч, өндөр боловсрол эзэмших бас нэгэн хөшүүргэ нь 20 дахь жилдээ хэрэгжиж буй энэ тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ арга хэмжээний үеэр Сүмитомо Корпорацийн тэтгэлгээр сурч байгаа болон сургууль төгссөн оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.
МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн төгсөгч Б.Гэрэлмаа:
-Сүмитомогийн тэтгэлгийг хэдэн онд авч байв?
-2004 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн нэгдүгээр курсын оюутан байхаас эхлэн сургуулиа төгстөл энэ тэтгэлгийг авсан. Тэр үед тэтгэлгийн хэмжээ 200 ам.доллар байлаа. Сурлага сайтай, хөдөө орон нутгаас ирсэн болон амьдралын боломж тааруу оюутнуудыг дэмжиж тэтгэлэг олгодог маш нүдээ олсон хөтөлбөр гэж боддог.
-Сургалтын төлбөр нь хэдэн төгрөг байсан бол?
-Манай сургуулийн сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр намайг төгсөх үед бараг нэг сая төгрөг болсон. Тэр үед 200 ам.долларын тэтгэлэг гэдэг их мөнгө. Тэтгэлгийн мөнгөө сургалтын төлбөртөө зарцуулдаг байсан.
-ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн IV дамжааны оюутан Т.Батбуян:
Би Сүмитомогийн тэтгэлгийг гурав дахь жилдээ авч байна. Энэ тэтгэлэгт хамрагдахад сурлагын үнэлгээ болон нийгмийн идэвх гол шалгуур болдог. Түүнээс гадна хоёрдугаар шатны шалгаруулалтад тухайн оюутны ирээдүйн зорилго зорилтын талаар ярилцлага хийдэг. Энэ бол Монгол Улсын хэмжээнд өгч байгаа томоохон тэтгэлгүүдийн нэг юм. Жилд 500 ам.доллар өгдөг.
-Тэтгэлгийн мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Хавар өгдөг болохоор төгсөх курс болон судалгаа хийдэг оюутнуудад эдийн засгийн хувьд том дэмжлэг болж чаддаг.
-Чи ямар мэргэжлээр сурч байна вэ?
-Уул уурхайн инженер болно. Монголын уул уурхайн салбар нэлээд ээдрээтэй цаг үедээ ирлээ. Энэ үед нь төгсөж, өөрсдийнхөө юу сурсан мэдсэнийг харуулах боломж юм болов уу гэж боддог. Уул уурхайн салбар манай улсын ойрын ирээдүйг тодорхойлно. Тэгэхээр энэ салбарт хэрэгтэй боловсон хүчин байхыг хичээж байна даа.
-МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн IV дамжааны оюутан Г.Мөнхцэцэг:
Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр сурдаг. Сүмитомо Корпорацийн тэтгэлгийг хоёрдугаар курсээсээ эхлэн гурав дахь жилдээ авч байна.
Жил бүр 500 ам.долларын тэтгэлэг өгдөг. Энэ мөнгөөр хагас улирлын сургалтын төлбөрөө төлдөг. Сайн сурч хөдөлмөрөө тодорхой хэмжээнд үнэлүүлж, аав ээжийнхээ ачааллыг хөнгөлж өгч байгаадаа баяртай явдаг.
Сүмитомогийн тэтгэлэгт хамрагдсан нь надад юунд ч санаа зовохгүйгээр хичээл номоо хийх боломжийг олгодог юм.
-Сүмитомогийн тэтгэлгийн талаар анх яаж мэдсэн бэ?
-МУИС-ийн вэб сайтаас анх хараад шалгалт өгөхөөр шийдсэн. Хоёр үе шаттай шалгалт авсан. Нэгдүгээрт, заасан бичиг баримтын бүрдлийг хангана. Хоёрдугаарт, ярилцлагад ордог. Хэрэв голч дүн нь буурахгүй бол дараагийн жилд тэтгэлгээ үргэлжлүүлэн олгоод явдаг давуу талтай. Миний голч дүн 3.8 байгаа.
МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн төгсөгч Н.Гэрэлжаргал:
Би Сүмитомогийн тэтгэлгийг 2007 онд нэгдүгээр курсээсээ эхлэн сургууль төгстөлөө дөрвөн жил авсан. Би Монгол-Япон судлалаар мэргэжил эзэмшсэн. Дөнгөж нэгдүгээр курсын надад энэ бол маш том боломж байсан. 300 ам.долларын тэтгэлэг өгдөг. Тэр үед манай сургалтын төлбөр жилийн 570 мянган төгрөг байлаа.
Тэтгэлгээрээ төлбөрөө төлчихдөг болохоор надад маш их ач холбогдолтой байсан. Хавар өгдөг тэтгэлгийн мөнгөө хадгалаад намар сургалтын төлбөрөө хийдэг. Аав, ээжээсээ мөнгө бараг авахгүйгээр сурдаг хүүхэд байсан болоод ч тэр үү их бардам, өөртөө итгэлтэй оюутан байлаа.
-Одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Японы хөрөнгө оруулалттай аутсорсингийн компанид орчуулагч менежерээр ажиллаж байна.
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн II дамжааны оюутан Г.Баасанжаргал:
Би эрхзүйч мэргэжлээр таван жил сураад төгсөнө. Сүмитомогийн тэтгэлгийг нэгдүгээр курсээсээ эхлэн энэ жил хоёр дахь жилдээ авч байна. МУИС-ийн хэмжээнд 30 оюутанд өгдөг. Манай сургуулиас гурван оюутан тэтгэлэгт хамрагдсан.
Сурлагын түвшин, нийгмийн идэвх зэргээр манлайлж буй оюутнуудыг шалгаруулан тэтгэлэгт хамруулдаг. Жилд 500 ам.долларын тэтгэлэг өгдөг. Ер нь тэтгэлгүүд нэг удаа өгөөд больдог бол энэ тэтгэлгийн давуу тал нь сурлагын амжилт нь сайн байж чадвал төгстөл нь олгодог. Тэгэхээр би дараа жил энэ тэтгэлгээ дахин авахын тулд улам илүү хичээнэ.
-Тэтгэлгийн мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Энэ тэтгэлгийг хавар нь өгдөг. Тэгэхээр ирэх намар нэг семестрийн сургалтын төлбөрөө төлнө. Оюутан бидэнд маш том дэмжлэг болж байгаа.
-Чи аль аймгаас ирсэн бэ?
-Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний дөрөвдүгээр сургууль төгссөн. Тэтгэлэг олгож байгаа Сүмитомо Корпорацийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ бол оюутан бидэнд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм шүү.