Энэ жил хур бороо багатай байгаа тул Хүй долоо худагт гандуу, зүлэг ногооны гарц муу, тоос шороо ихтэй байна.
Тиймээс хөрсний усалгааны машин гарч, усалгааг тогтмол хийж байна. Гэлээ ч шөнөдөө хүйтэн хонож байгаа нь өвс зүлэгний гарцад нөлөөлж байна гэж Хүй долоо худагт ажиллаж байгаа хүмүүс хэллээ.
Иймд ирэх жил Төв цэнгэлдэх хүрээлэнд суулгасан хиймэл зүлгийг Хүй долоон худагийн зарим хэсэгт хийх шаардлагатай гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.
Мөн цаг агаарын байдлаас шалтгаалаад гандуу байгаа учраас бүх насны морьдын уралдааны замыг богиносгохоор шийдсэн гэж Хурдан морины салбар комиссын орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.