Монгол Улсын Засгийн газраас өчигдөр буюу 20-ны өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тэгвэл тус хуулийн төсөлд юу юу гэж дурьдсан байдаг вэ.
Товчлон хүргэе.
Хуулийн зорилт нь “Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, импортлох, экспортлох болон согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаварыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино" гэжээ.
Хуулинд дурьдагдах үг хэллэг:
- “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн этилийн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг;
- “спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа” гэж 18 хувь хүртэл хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундааг;
- “спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа” гэж 18 хувиас дээш хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундааг хэлнэ.
СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох эрхийг аж ахуйн нэгжид Засгийн газар сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.
Засгийн газар согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг татвар, стандартчилал, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр 3 жилийн хугацаагаар /импортлох эрхийг 2 жилээр/ олгож, мөн хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгоно.
Согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон импортлогчдод согтууруулах ундаанаас өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, бүтээгдэхүүнээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, хүнд нийлүүлэх, аливаа этгээд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны 50 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран шууд буюу шууд бусаар эзэмших, өмчлөх зэрэг цөөнгүй зүйлийг хоригложээ.
Спиртийн үйлдвэрлэлийн тухайд Засгийн газрын тухайн жилд тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн үйлдвэрлэхийг хориглоно.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга төрөл тус бүрээр 2 жилийн хугацаагаар олгоно.
СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУДАЛДААЛАХ
Худалдаалах цэгийн тухайд, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг дагнасан цэгт худалдана.
Согтууруулах ундаа дагнан худалдах цэг, түүгээр үйлчилгээ эрхлэх газрын тоо, төрлийн талаарх жишиг нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёл, урлагийн байгууллага, сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын байгууллагад суралцагчдын хичээлийн болон дотуур байрны байршлыг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэжээ. Дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
- шууд ууж хэрэглэх зориулалтаар савласан этилийн спирт худалдах, түүгээр үйлчлэх;
- түүхий эд болон онцгой албан татвар шингэсэн үнээс бага үнэтэй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
- согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон 21 насанд хүрээгүй, сэтгэцийн эмгэгтэй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
- гар дээрээс болон цахим хэлбэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
Цагийн хязгаарлалтын тухайд:
- Согтууруулах ундааг 10-22 цагийн хооронд тусгай зөвшөөрөлтэй цэгээр худалдана.
- нийтийн зориулалттай орон сууцны нэг болон суурин давхарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл;
- нийтийн зориулалттай орон сууцнаас бусад газарт үйл ажиллагаа явуулж буй караоке бар болон шөнийн цэнгээний газар өглөөний 10 цагаас шөнийн 04 цаг хүртэл.
- Байнгын үйл ажиллагаатай аялал жуулчлал-үйлчилгээний чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид энэ хуулийн 22.2-т заасан цагийн хязгаарлалт үйлчлэхгүй.
Дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Үүнд:
- 21 насанд хүрээгүй хүн;
- албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч;
- тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн.
Дараах газарт согтууруулах ундаа худалдахыг хориглоно:
- төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байранд;
- хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, эмнэлэг, сувиллын газар;
- орон сууцны орц, хонгил;
- нийтийн эзэмшлийн газар;
- галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
- нийтийн тээврийн хэрэгсэл, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
- үйлдвэрлэл, технологийн парк.
- шатахуун түгээх газар;
Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний дараах хэлбэрийг хориглоно:
- согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг согтууруулах ундаагаар шахаж согтоох;
- 21 насанд хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгах, хэрэглээг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн дэмжлэг үзүүлэх;
- согтууруулах ундааг урамшуулал хэлбэрээр тараах, цалин хөлсийг орлуулан олгох;
- төрийн ёслолын үйл ажиллагаанд согтууруулах ундаа хэрэглэх;
- төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэх;
Хуулийн хяналт:
Хуулийн хэрэгжилтэнд бүх шатны Засаг дарга эрхлэх асуудал, чиг үүргийнхээ дагуу, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллахаар заасан байна.
Хариуцлагын тухайд:
Энэ хуульд заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан харицлага хүлээлгэнэ.
Та бүхэн хуулийн төсөлтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.