Эхний хэсгийг унших бол энд дарна уу.
Нүүдэлчин гариг дээр ямар байдаг бол?
Мэдээж хэрэг судалгаа хийхээс нааш бид тэнд ямар байдгийг хэлж чадахгүй. Гэхдээ бага гаригууд, манай сар болон бусад гаригийн дагуулууд зэрэгт хийсэн судалгаа, ажиглалтад үндэслээд таамаглаж болно. Тиймээс тэнд яг ямар байдгийг таамаглаж үзье.
Өдөр, шөнө ээлжилдэг болов уу? ҮГҮЙ. Огторгуйд тэнэж яваа эдгээр гаригууд эх одгүй учраас дэлхийтэй адил өдөр шөнө ээлжлэхгүй. Тэгэхээр та жагсаалтаасаа фотосинтез гэдгийг хасчхаж болно.
Тэнд агаар мандал байгаа юу? ТИЙМ. Нүүдэлчин гаригууд агаар мандалтай байх бүрэн боломжтой. Гэхдээ агаар мандалтай байхын тулд сэрүүн уур амьсгал, татах хүчтэй байх ёстой юм. Манай нарны аймагт байгаа бүх л гариг татах хүчтэй учир агаар мандалтай байдаг. Гэсэн хэдий ч ингэлээ гээд нүүдэлчин гаригууд манай дэлхийтэй ижил хүн амьсгалж болохуйц агаар мандалтай гэсэн үг биш.
Бидний тооцоогоор тэнд ус байлаа гэхэд хөлдүү төлөвт л байх болов уу.
Цаг агаар нь ямар байдаг бол? Шулуухан хэлэхэд хэрвээ та нүүдэлчин гариг дээр газардах гэж байгаа бол хамгийн зузаан гэсэн бүхнээ өмсөж яваарай. Яагаад гэвэл дэлхийн гадаргуун температурын дийлэнхийг манай нар тохируулж байдаг. Хэрвээ наргүй бол гадарга дээр чамгүй хурдан хөрнө.
Гэхдээ бас нүүдэлчин гариг болгон хөлдөж үхмээр хүйтэн гэсэн үг биш аж. Учир нь дэлхийн гадарга доорх температурыг цацраг идэвх, дэлхийн цөм тохируулдаг. Тэгэхээр нүүдэлчин гаригууд гадарга дээрээ хүйтэн байж болох ч голдоо “сайхан” халуун ч байж болно. Хэрвээ агаар мандал нь зузаан бол бүр гадарга дээрээ зарим хэсэгтээ дулаахан ч байж болох аж.
Тэнд ус байгаа юу? Бидний тооцоогоор тэнд ус байлаа гэхэд хөлдүү төлөвт л байх болов уу. Жишээ нь бид манай гаригийн хөрш болох Ангараг гариг руу робот, хиймэл дагуул илгээж эртний усны үлдэгдэл болох хөлдүү мөсийг илрүүлсэн билээ.
Түүнчлэн Бархасбадь гаригийн дагуул Европа дээрх мөсөн бүрхүүл дор ус шингэн төлөвтэй оршиж байж ч болно гэж үздэг. Хэрвээ манай нарны аймгийн аль нэг гариг, тэдгээрийн дагуул дээрээс ус шингэн төлөвтэй олдох юм бол нүүдэлчин гаригууд ч гэсэн устай байх магадлал төдий чинээ нэмэгдэх юм.
Нүүдэлчин гаригууд дээр амьдрал байх боломжтой юу?
Амьдрал... энэ их чухал асуулт. Үнэхээр манай орчлон ертөнц амьдрал дүүрэн байдаг болов уу? Боломжтой. Хүн төрөлхтний бусад гаригууд дээр хийсэн судалгаан дээр үндэслэн тэнүүлчин гаригуудыг бидний олж илрүүлсэн, судалж байгаа гаригуудтай адил төстэй шинж чанартай гэж үздэг.
Тиймээс бидний өнөөдрийг хүртэлх судалгаанаас үзэхэд амьдрал тэтгэдэггүй гариг асар олон. Харин огторгуйн хэмжээг бодож үзээд, арифметик дунджаар тооцоход энэ хөлгүй уудам орчлонд амьдрал байх боломжтой. Бид бол үүний нэг жишээ билээ.
Манай Тэнгэрийн заадасын од нэг бүрт 100,000 нүүдэлчин гариг ногддог гэж үздэг Луис Стригаригийн хэлснээр “Хэрвээ эдгээр нүүдэлчин гаригуудын зарим нь зузаан агаар мандалтай байх хэмжээний том байх аваас, тэнд амьдрал бактерийн төвшинд байхуйц хангалттай дулаан байж болно” гэжээ.
Энэ таамаглал үнэн бол огторгуйд хэсүүчилж яваа эдгээр гаригуудын зарим дээр бидний хэзээ ч төсөөлж байгаагүй амьдрал оршдог болж таарах нь.
Энэ таамаглал үнэн бол огторгуйд хэсүүчилж яваа эдгээр гаригуудын зарим дээр бидний хэзээ ч төсөөлж байгаагүй амьдрал оршдог болж таарах нь. Үүнээс гадна барилга байшин, гүүр зам гээд алив оюун ухаант амьтдын бүтээж болох зүйлсийн ул мөр ч тааралдаж магадгүй.
Хэрвээ эх одноосоо салан одсон гариг байгаад өмнө нь амьдрал тэтгэх тохиромжтой нөхцөлд оршдог байсан бол шүү дээ.
Эцэст нь хэлэхэд хүн төрөлхтөн ирээдүйд хэзээ нэгэн цагт ийм нүүдэлчин гариг дээр амьдрал үүсгэж ч болох юм. Манай наранд хамгийн ойр орших Проксима Центаур дэлхийгээс ойролцоогоор 4,22 гэрлийн жилийн зайд оршдог.
Магадгүй хүн төрөлхтөн энэ од руу очих анхны урт аялалдаа замдаа таарах нүүдэлчин гаригуудыг огторгуйн бааз маягаар ч ашиглаж болох. Нэг л өдөр бид өөрсдийн нарны аймгаас гарч явахдаа, өөр оддын системийг чиглэн нисэхдээ огторгуйн баазууд дээр ул мөрөө үлдээх болно.
Эсвэл бид өөр шинэ зүйлсийг нээн илрүүлэхийн тулд заавал танихгүй оддын систем рүү очих шаардлагагүй ч байж мэдэх юм. Манай нар болон бусад оддын хооронд орших түнэр харанхуй бидний олон асуултад хариулах эсэхийг хэн мэдлээ.