Өнөөдөр Төрийн ордонд “Эрдэс баялаг-2025-II” хэлэлцүүлэг болж байна. Уул уурхайн сайд хэлэлцүүлгийг нээн, Аж үйлдвэрийн яам, Сангийн яам болон Ашигт малтмалын газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов. Харин хэлэлцүүлэгт оролцогчид эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоо хэт өндөр байгааг шүүмжилсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар УИХ, ЗГ-аар хэлэлцээд гаргасан шийдвэрээс буцах тухай өнөөдөр ярьж байна. Дэндүү харамсалтай.
Хэлэлцүүлэгт оролцож буй “Гложекс” компанийн төлөөллийн байр суурийг сонсоход,
-Монгол дэлхийн нүүрсний зах зээлд нэвтрэх гэж 70 жил хүлээсэн. Таван толгойн ордыг анх 1934 онд анх нээсэн. Гэтэл 70 жилийн дараа энэ ордыг томоохон уурхайн хэмжээнд ашиглах боломж бүрдэх гэж байна. Хятадын нүүрсний зах зээл бидэнд энэ боломжийг олголоо. Бид дэлхийн зах зээлд нэвтрэхийн тулд 2011 онд Coal Mongolia чуулганыг “Монгол Улсыг дэлхийн нүүрсний зах зээлийн нэг тоглогч болгоно” гэсэн уриатай зохион байгуулсан юм. Тухайн үед 1500 орчим хөрөнгө оруулагч ирж байлаа. 2011 онд коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 400 ам.доллар болж, өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Монгол үнэхээр "од" болж байв. Энэ нь бидэнд зөвхөн боломж байлаа. Бид хэзээ ч олон улсын нүүрсний зах зээлд тоглогч байгаагүй. Тэр орон зайд нэвтрэх боломжоо бид алдчихсан. Одоо дахин том сорилттой туллаа. 2011 оноос хойш Таван толгойн ордыг эргэлтэд оруулахын тулд учир утгагүй улс төрийн хэрүүл, талцал хийлээ. Нарийн, өргөн цариг ярьж, эрлийз, хурлийзаараа дуудалцлаа. Энэ янзаар явбал эдийн засаг сайжрахгүй, дахин бид 10 жил хүлээнэ. Консерциумтай хийх гэрээг алдвал Монгол Улс дампуурлаа зарлана гэж би бодож байна.
-Ойрын ирээдүйд дэлхийн зах зээлд нүрсний үнэ өсөх болов уу?
-Шинжээчид их гутранги дүгнэлт хийж байна. 2020 он хүртэл коксжих нүүрсний үнэ өсөхгүй гэцгээж байна. Нийлүүлэлт эрэлтээс давах юм байна. Тэгэхээр бидэнд хөрөнгө оруулалт олдсоныг бид завшаан гэж харах ёстой. Яагаад гэвэл нүүрсний салбар ганц Монголд ч биш, дэлхий дахинд хүнд байна. Жишээ нь Пибоди компани манайд хэд хэдэн орд авсан. Гэтэл үйл ажиллагаа нь эхлээгүй л байна. Энэ компанийн үнэлгээ 15 дахин уначихлаа. Ганц манай компаниуд алдагдал хүлээгээд байгаа юм биш. Хаа сайгүй л яаж энэ хүндрэлийг давах вэ гэцгээж байна. Энэ дунд геополитикийн өрсөлдөөн ч байна. Хэрэв Таван толгойн ордыг эргэлтэд оруулж чадвал коксжих нүүрсний зах зээлд Монгол нэгдүгээрт үү, эсвэл хоёрдугаарт уу гэж л ярина.
-Та улстөрчид хэрүүл тэмцэл хийлээ гэлээ. Чухам аль нам, хэн гэдэг улс төрчийг шүүмжилж байгаа юм бэ?
-Би АН-ын гишүүн. Гэхдээ манай намын УИХ дахь удирдлагууд хэтэрхий их популизм хийж байна. Гаргасан шийдвэртээ тууштай байж чадахгүй байгаад харамсаж байна. Би намын нөхдөө шүүмжлэх эрхтэй. УИХ-ын дарга З.Энхболд, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар УИХ, ЗГ-аар хэлэлцээд гаргасан шийдвэрээс буцах тухай өнөөдөр ярьж байна. Дэндүү харамсалтай байна.
Яг энэ асуудлаар Монголын уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дамбатай ярилцав.
-Таван толгойн гэрээг хэрхэн хийж, энэ төсөл цааш яаж явахаас манай гадаадын хөрөнгө оруулалт хамаарна. М.Энхсайхан сайд их сайн ажиллаж байна. Зөв хүн тавьсан бололтой байна. Хөндлөнгөөс бол тэгж л харагдаж байна. Энэ хүн том төслүүдийн талаар олон жил ярьж байна. Судалгаагааг ч сайн хийжээ. Одоо хэрэгжүүлэхийн төлөө бүх л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. Алхмаа бол зөв тавьж байна. Гэхдээ түүнд саад тотгор их байна.
-Ямар саад байгаа юм бол?
-Бусад улстөрчдөд М.Энхсайханд битгий саад бол гэж хэлмээр байна. Мега төсөл их эмзэг. Үүнийг янз бүрийн зорилгоор ашиглаад байвал М.Энхсайхан хохирохгүй, Монгол Улс хохирно. Энэ хүнийг өөрчиллөө гээд амжилтад хүрэхгүй. Би одоогоор өөр хүн олж харахгүй байна.