gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүд минь амьдрал хайрлаач, хүмүүс ээ

Нийгэм
2010-06-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-06-21
Удам залгах хүүтэй болсондоо баярласан хосууд Монгол Улсынхаа иргэний хувьд төрийн сүлдээ бэлгэдэж Сүлдбаяр гэх нэрийг хүүдээ өгчээ. Охинтой, бас хүүтэй болсон залуус сайхан амьдарч байтал нэг л өдөр аймшигт өвчин ёстой л хийсээд ирчихэж.

Хоол нойр, хөхөндөө сайн, уйлахыг мэддэггүй хүү нь сар орчмын дараа уйлагнаж толгой нь томроод байж. Энэ мөчөөс эхлэн хамгийн сайн гэсэн бүхий л эмч нарт хандан явсаар өдгөө таван жилийг ардаа орхицгоожээ.

Гэсэн хэдий ч хүүгийн өвчин илаарь болоогүйгээр барахгүй өдгөө нүднийх нь хараа муудаж сэтгэц зан аашинд нь өөрчлөлт орж байгаа аж. Ингээд “Үрт хүн үхдэггүй" гэгчээр аргаа барсан Д.Хаянхярваа, В.Лхам нар манай сониноор дамжуулан ард түмэндээ хандсан юм. Хүүгийн ээж В.Лхам ийн ярьсан.

-Хүүгийн өвчинд юу гэсэн онош тавьсан бэ. Одоо биеийнх нь байдал ямар байна вэ?
-Тархины уйланхай гэсэн. Бие нь одоо сайнгүй ээ. Хүүг маань харсан хүмүүс "Ямар хөөрхөн цовоо хүү вэ" гэдэг. Гэсэн ч аймшигт өвчин хүүгийн минь тархин дотор тухалчихаад байна.

-Хагалгаа хийж ч юм уу ер нь манай улсад эмчлэх боломжгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Хагалгаа хийх гэхээр тархинд нь хэтэрхий гүн, амин газар нь байгаа. Бас зүрх судастай нь холбоотой гэсэн.

-Хэрэв гадаадад эмчлүүлбэл ямар эмчилгээ хийнэ гэсэн бэ?
-Нөхөн сэргээх эмчилгээ. Тэр хурсан уйланхайг нь шимэгдүүлэх шарлага эмчилгээ. Нэлээд хэдэн удаа шаруулж байж шимэгдэнэ гэсэн.

-Анхнаас нь өөрөөр хэлбэл уйланхайг нь бага байхад нь шимэгдэх эмчилгээг хийлгэж болоогүй юм уу?
-Анхнаас нь л Хайруул эмчид үзүүлж байсан. Бид шимэгдэнэ л гэж боддог байсан. Тэгээд сайжрахгүй болохоор нь сайн гэсэн бүх эмчид хандсан. Бүгдээрээ л гадаадад тэр тусмаа Бээжинд эмчлүүл гэсэн. Тэнд цэргийн, бас нэг өөр газарт эмчилдэг сурагтай. Хаана хэнд хандахаа ч мэдэхгүй ямар сайндаа л танай байгууллагыг иймэрхүү өвчтэй хүүхдэд тусалдаг, зуучилдаг гэж дуулаад ирж байхав дээ.

-Хагалгааны төлбөр нь хэд орчим төгрөгт багтах бол?

-Бид сайн хэлж мэдэхгүй юм. Хайруул, Нотоо эмч нарын хэлснээр 25-35 саяд багтах байх. Манай Монголчууд чинь өгөөмөр, нинжин сэтгэлтэй, өглөгч хүмүүс шүү дээ. Бидэнд туслах байх. Ямар ч эх эцэг үр хүүхдээ эрүүл саруул болгохын төлөө юугаа ч хайрладаггүй шүү дээ. Бид хоёр уг нь хөдөөний хүмүүс. Хотод орж ирсний дараа ийм зүйл тохиолдсон. Тэгээд эмч нар хөдөө эрүүл агаарт гар гэхээр нь хамаг юмаа хаяад хөдөө явцгаасан. Хүүгээ бодохоор хоол ч хоолой руу давахгүй юм. Бидний энэ зовлонг үртэй үндэстэй, өрөвч нинжин, өгөөмөр сэтгэлтэй хүмүүс ойлгоно гэдэгт итгэлтэй байгаа. Хүүд минь амьдрал хайрлаач хүмүүсээ. Та бүхний ганц төгрөг ч бидэнд итгэлийн оч өгнө.

"Нийгмийн толь" сонины дэргэдэх хандивын данс: "Хас банк" төв салбар 5000250619

С.Туул http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан