Сүүлийн үед гар хөл амны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
Нэгэн үе хүүхдийн эрлэг болоод байсан тус өвчин дахин дэгдэж магадгүй байгаа аж. Учир нь хоёр долоо хоногийн өмнө тус өвчний 19 тохиолдол бүртгэгдсэн бол өнгөрөгч долоо хоногт нэмж 52 хүүхэд өвчилжээ.
Нийслэлийн хэмжээнд гар хөл амны өвчний 3-4 тохиолдол гарсан 18 цэцэрлэгт эмч нар саяхан судалгаа хийж, зөвлөгөө өгч ажилласан байна.
Одоогоос хоёр жилийн өмнө тус өвчний дэгдэлт гарч улсын хэмжээнд 3200 орчим, өнгөрөгч онд 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж. Харин 2010 он гарсаар 100 гаруй хүүхэд өвчилжээ.
Гар хөл амны өвчний талаар ойлголт өгвөл...
Гар хөл ба амны өвчин нь гарын алга, хөлийн тавхай хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусээр үүсгэддэг. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг. Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамждаг байна.
Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ. Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас. Учир нь ихэвчлэн 10 хүртэлх насныхан өвчилдөг байна. Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай байна. Насанд хүрэгсдэд ихэнхдээ дархлаа тогтсон байдаг.
Өвчний шинж тэмдэг, хэрхэн сэргийлэх талаар
Ихэвчлэн хавар, намрын улиралд энэ өвчний дэгдэлт ихэсдэг бөгөөд зургаа, долдугаар сард өвчний оргил үе дээд хэмжээндээ хүрдэг. Гар хөл амны өвчин дараах байдлаар илэрнэ.
• Халуурах. Биеийн халуун 37,5-39,5-д хүрнэ.
• Толгой өвдөж зовиурлана.
• Хоолонд дургүй болно.
• Маш жижиг цэврүүт бижрүүт тууралтууд хөл, гар, цавины орчмоор гарах ба дарахад өвчтэй байна. Хөлийн тавхай, гарын алгаар тууралт илүү ихээр гарах ба хурууны салааг мөн өвчлүүлнэ.
• Хоолой шархална.
• Гүйлсэн булчирхай, ам, хэлэн дээр тууралт гарч шархлуулан юм идэхэд төвөгтэй болно.
Хэрвээ таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа дүүргийн өрхийн эмнэлэгт хандах нь зүйтэй юм.
Түүнчлэн жирэмсэн эх энэ халдвараар өвчилж болно. Жирэмсний явцад нөлөөлсөн тохиолдол зулбалт, ургийн эмгэг үүсгэсэн тухай хэвлэлд бага мэдээлэгдсэн байна. Хурц идэвхтэй хэлбэрээр өвчилсөн жирэмсэн эхийн хэвлийд буй хүүхэд халдвар авах магадлал маш өндөр. Нярай халдвар авсан тохиолдолд ихэнхдээ хөнгөн хэлбэрээр өвчлөх боловч ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх, тархийг гэмтээн амь насанд аюул учруулж болно.
Энэхүү өвчин нь бохирлогдсон ус, хүнс, хөрс, эд зүйлс, бохир гараар дамждаг учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ ариун цэврийг сайтар сахиж, чанарын шаардлага хангасан тэжээллэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх нь чухал ажээ.
Г.Одгарав