Манай улсын ойн сангийн нийт талбай 18.8 сая га юм. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 12.03 хувийг эзэлдэг байна. Харин сүүлийн үед ойн түймэр, модны хулгай зэргээс шалтгаалж ойн нөөц эрчтэй хомсдох болжээ. Тухайлбал, сүүлийн гурван жилийн байдлаар 570 удаа ой, хээрийн түймэр гарч, нийт 7.9 сая га талбай шатжээ. Түймрийн 90 хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй аж. Мөн ойн түймрээс болж ойн дагалт баялаг хомсдсоор байгаа юм.
Манай ойн сангийн 90 гаруй хувь нь төрийн, үлдсэн хувь нь ойн нөхөрлөлүүдийн мэдэлд байдаг байна. Түүнчлэн, дэлхийн нийт ойн сангийн 84 хувь нь ч төрийн мэдэлд байдаг аж. Харин түймэр болон хулгайд өртөж, устаж буй ой нь дандаа төрийн мэдлийнх байгаа юм байна. Тиймээс ойн санг нөхөрлөлүүдэд эзэмшүүлэх нь ойг хамгаалах үр дүнтэй арга гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч, үүнийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн ойг нөхөрлөлүүдэд эзэмшүүлэх нь олон талын үр ашигтай. Ойн санг өмчлүүлснээр газрын үр шим нэмэгдэж, арчлан хамгаалах эзэнтэй болдог. Энэ бол хамгийн чухал ач холбогдол.
Ихэнх улс оронд төрийн мэдэлд байдаг ой сүйтгэгдэж байна. Харин ард иргэд, хамтын нөхөрлөлийн өмчид байгаа ойн хорогдол маш бага байдаг аж. Тиймээс манай улсын хувьд ойн санг нөхөрлөлүүдэд эзэмшүүлж буй байдал ямар түвшинд байгаа талаар Ойн газрын ойн нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн С.Төгөлдөрөөс тодрууллаа.
-Манай улс ойн сангийнхаа хэдэн хувийг нөхөрлөлүүдэд эзэмшүүлсэн байдаг вэ. Нөхөрлөлүүдэд эзэмшүүлснээр тодорхой үр дүн гарч байна уу?
-Улсын хэмжээнд 2.521.983 га талбай бүхий ойн санг нийт 478 нөхөрлөлд эзэмшүүлж байна. Эдгээр нөхөрлөл нь 4.3 мянган өрх, 8.8 мянган гишүүнтэй ажиллаж байгаа. Нөхөрлөлүүдэд ойн санг гэрээгээр эзэмшүүлснээр ой, хээрийн түймэр, хөнөөлт шавьжны тархалт, хууль бус мод бэлтгэлт зэрэг зөрчил буурч байгаа дүн мэдээ ирдэг. Цаашдаа нөхөрлөлүүдэд ойг эзэмшүүлэх нь ойн санг хамгаалах дорвитой алхам болно гэж үзэж байгаа. Тиймээс энэ оныг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” болгон зарласан. Үүний хүрээнд ойн менежментийн хамтын оролцоо гэж юу болох, нөхөрлөлийг яаж байгуулах талаар сургалт явуулж, ойн нөхөрлөлүүдийг илүү үр дүнтэй ажиллахад туслах юм.
-Эдгээр ойн нөхөрлөлөөс дорвитой үйл ажиллагаа явуулж, үр дүнтэй ажиллаж байгаа нь хэд байна. Ойн санг хэдэн жилийн хугацаатай эзэмшүүлж байгаа вэ?
-Манай улсын хувьд ойн сангаас нөхөрлөлүүдэд эзэмшүүлэх явдал харьцангуй шинэ байгаа. Тэр утгаараа хэдий 400 гаруй нөхөрлөл байгаа ч заримынх нь үйл ажиллагаа тогтворжоогүйг. Харин үйл ажиллагаа нь жигдрээд үр дүнтэй ажиллаж буй 40 гаруй нөхөрлөл байгаагаас Сэлэнгэд 23, Төв аймагт 14, Хэнтийд долоо, Архангайд зургаан нөхөрлөл ажиллаж байна. Тэднийг төр засгийн зүгээс дэмжиж өнгөрсөн есний өдөр 11 нөхөрлөлийг шагнаж урамшуулсан. Одоогийн байдлаар нөхөрлөлүүдэд ойн сангаас гэрээгээр гурван жилийн хугацаатай эзэмшүүлж байгаа. Энэ хугацаанд үйл ажиллагаа нь тогтвортой байвал цаашид хугацааг нь сунгах болно.
НӨХӨРЛӨЛҮҮД МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ӨӨРСДӨӨ ЗОХИОДОГ БОЛСОН
Манай улс ойн санг нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагуудад гэрээгээр эзэмшүүлэх журмыг 2009 оны долдугаар сарын 22-нд Засгийн газрын 227 дугаар тогтоолоор баталсан. Тиймээс одоогийн байдлаар ойн сангаас нөхөрлөлүүдэд эзэмшүүлнэ гэж зааснаас биш хууль зүйн орчин боловсронгуй бус байна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа хараахан тогтворжоогүй байгаа юм. Тиймээс цаашид ойн нөхөрлөлүүдийг хэрхэн чадавхжуулж, үйл ажиллагааг нь тогтворжуулах талаар “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн Техникийн ахлах зөвлөх Доминик Рийбтэй ярилцлаа.
-Манай улсад нөхөрлөлүүдэд ойн санг эзэмшүүлэх тухай журмыг батлаад удаагүй байна. Өнөөгийн байдлаар нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа харьцангуй тогтвортой бус, хууль эрх зүйн орчин сул гээд бэрхшээл цөөнгүй байна. Цаашид хэрхэн тогтворжуулах вэ?
-Өмнө нь Монгол Улсад хуулийн орчин, эзэмших эрх байгаагүйгээс гадна ойг нөхөрлөлүүдэд яаж эзэмшүүлэх, хэрхэн байгуулах талаар мэдлэгэгүй байсан. Харин одоо бол боловсронгуй биш ч гэлээ эзэмших эрхийг нь баталгаажуулсан журам баталснаас хойш ойн сангийн тодорхой хэсгийг нөхөрлөлүүдэд эзэмшүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар Ойн газартай хамтраад 12 загвар нөхөрлөлийг сонгон тэднийг чадавхжуулах, хуулийн хүрээг сайжруулахаар ажиллаж байна. Нөхөрлөлүүдэд ойн санг эзэмшүүлэх ажил их үр дүнтэй явж байгаа. Тухайлбал, өмнө нь нөхөрлөлүүд менежмент төлөвлөгөөгөө яаж хийхээ мэддэггүй байсан бол одоо тэд өөрсдөө төлөвлөгөөгөө хийж байна. Энэ бол маш том дэвшилт. Тэгээд ч нөхөрлөл байгуулна гэдэг нэг шөнийн ажил биш, алхам алхмаар урагшилдаг зүйл. Тиймээс эхлээд бат бөх суурь тавих ёстой. Энэ суурийг тавихаар ажиллаж байна.
-Ойн нөхөрлөлийн менежмент төлөвлөгөө гэж юу вэ. Үүнд ойг хэрхэн ашиглаж, хамгаалах талаар төлөвлөнө гэсэн үг үү?
-Менежмент төлөвлөгөө гэдэг бол нөхөрлөлийн хувьд чухал зүйл. Тухайн нөхөрлөл эзэмших гэж буй ойдоо байгаа модны залуу, хөгшин зэргийг тогтоож, ойгоос ямар бүтээгдэхүүнийг зарж борлуулж, яаж нөхөн сэргээж, хамгаалах вэ гэдгийг судалдаг. Өөрөөр хэлбэл ойн хялбаршуулсан үнэлгээ, зах зээлийн судалгаа хийнэ гэсэн үг. Энэ хоёрыг үндэслэн ямар асуудал тулгарч, яаж шийдэж болохоор байна гэдгийг тодорхойлж ажлаа явуулдаг.
-Ойг нөхөрлөлүүдэд аль болох урт хугацаагаар эзэмшүүлэх нь ашигтай, үр дүнтэй гэдэг. Харин зарим оронд сөрөг үр дагавар гарахаас сэргийлж богино хугацаанд эзэмшүүлдэг юм билээ. Энэ нь нөхөрлөлүүдийн боломжийг хааж, тэдэнд тогтворжих хугацаа өгдөггүй байж болох юм?
-Ойг 100-н жилийн хугацаатай эзэмшүүлдэг. Энэ 100-н жилийн хугацаанд арав, арван жилээр менежмент төлөвлөгөөгөө боловсруулж, энэ хооронд тогтвортой ажиллавал эзэмшүүлэх хугацаагаа нэмэх боломжтой. Тэгээд ч нөхөрлөлүүд зөв зохистой үйл ажиллагаа эрхэлж байвал тэднийг дэмжиж, хугацааг нь уртасгаж, буруу ажиллавал зогсоож болдог. Монголд эхний ээлжинд гурван жилийн хугацаатай эзэмшүүлж байгаа. Энэ хооронд итгэлтэй ажиллавал дараа нь хугацааг нь сунгана. Тэгээд ч нөхөрлөлүүд буруу үйл ажиллагаа эрхлэх нь маш ховор байдаг. Тухайлбал, Непалд 14 гаруй мянган ойн нөхөрлөл байдаг. Эдгээрээс нэг нь ч буруу замаар явж байгаагүй.
М.Ариунсувд http://www.niigmiintoli.mn/