Монгол улсын Засгийн газрын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай” 2007 оны 109 дүгээр тогтоол, “Нийгмийн даатгалын тогтоолуудын дагуу иргэдийн тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2007 оны 109 дүгээр тогтоол, 2007 оны 110 дугаар тогтоолуудын дагуу иргэдийн тэтгэврийг өөрчлөн тогтоох ажлыг зохион байгууулж дууссан талаарааа Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэдийн тэтгэврийг өөрчлөн тогтоох ажлыг Нийслэлийн дүүргүүд зургадугаар сарын 22-ны өдөр бүрэн дууссан бөгөөд долдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд тэтгэврийн тогтоолтыг дахин хянан нягтлах ажлыг зохион байгуулж долдугаар сарын хоёрны өдрөөс өөрчлөгдсөн тэтгэврийг олгосноор Нийслэлийн дүүргүүдийн хувьд тэтгэвэр олгох ажил дуусч байгаа гэнэ. Аймгуудын хэмжээнд тэтгэвэр өөрчлөн тогтоох ажлыг долдугаар сарын нэгэн гэхэд бүрэн дууссан бөгөөд батлагдсан хувиарын дагуу аймгуудад төв сангаас олгох тэтгэврийн санхүүжилт болох 8.7 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлж, тэтгэврийг наадмын өмнө буюу долдугаар сарын аравны дотор багтаан тавьж олгох нөхцлийг бүрдүүлсэн аж. Урьдчилсан тооцоогоор дээрх арга хэмжээнд 2007 оны долдугаар сарын нэгнээс өмнө нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч байсан 287.2 мянган хүн хамрагдсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох итгэлцүүрээр цалин хөлсийг бодоход тэтгэвэр нь нэмэгдэх 60.3 мянган хүний тэтгэврийн нэмэгдэлд сард 994.0 сая төгрөг, сүүлийн зургадугаар сард 5963.8 сая төгрөг, бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байсан 169.7 мянган хүний тэтгэврийг шинэчлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ /бүрэн тэтгэврийн доод хэмжээ 51750 төгрөгийг 56250 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 34500 төгрөгийг 37500 төгрөгөөр/-гээр өөрчлөхөд сард 613.6 сая төгрөг, сүүлийн зургаан сард 3681.8 сая төгрөг, ХАА-н нэгдлийн гишүүний тэтгэвэр авч байсан 2254 хүний тэтгэврийн нэмэгдэлд сард 81.3 сая төгрөг, сүүлийн зургаан сард 488 сая төгрөг, нийтдээ тэтгэврийн нэмэгдэлд сард 1688.9 сая төгрөг, сүүлийн зургаан сард 10133.6 сая төгрөг нэмж зарцуулах аж. Харин итгэлцүүр хэрэглэсэн боловч тэтгэврийг хэвээр нь олгох арга хэмжээ авч байгаа юм байна. Мөн Засгийн газрын 2007 оны 15-р тогтоолын дагуу 2007 нэгдүгээр сарын нэгнээс эхлэн бүрэн тэтгэврийн хэмжээг 29.4 хувиар нэмэгдүүлэн 51750 төгрөгөөр, тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 27.8 хувиар нэмэгдүүлэн 34500 төгрөгөөр, бусад тэтгэврийг15 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Итгэлцүүр гэж юу болох итгэлцүүрийг гаргахдаа хаанаас ямар үндэслэлээр гардаг талаар тодруулахад “Итгэлцүүр гэдэг бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг тогтооход баримталж байгаа цалин хөлсөнд хэрэглэдэг коэффицент юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн үедээ тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалин хөлсийг өнөөдрийн дундаж цалин хөлсний хэмжээнд хүргэж авчирах явдал юм. Үндэслэл нь хэрэглээний үнийг индекс, төрийн албан хаагчийн цалингийн өсөлт, шатлал юм. Үүнийг Засгийн газраас тогтоож өгсөн юм” гэсэн хариултыг өгсөн бол УНДГ-ын дарга С.Эрдэнэ “Энд нэг зүйлийг хэлэхэд сая нэмсэн тэтгэврийг нэг индексээр тооцож нэмэгдүүлсэн. Урьд өмнөх нэмэгдлүүд бол хэд хэдэн шатлалтайгаар тооцож боддог байсан. Саяын тэтгэврийн нэмэгдэл бол бидний ярьж заншсанаар тэтгэврийн зөрүү гэдэг ойлголтыг арилгахад чиглэсэн алхам юм. Тэтгэврийн зөрүү гэдгийг манайхан ойлгохдоо жишээлбэл 1995 оноос өмнө багш байсан хүн, 2000 оноос хойш багш байсан хоёр хүн тэтгэвэрт гарахад тэтгэврийн бодолт, тэтгэвэр тогтоолтын зөрүү юм. Үнэхээр ч тухайн үед авч байсан цалингийн хэмжээгээр нь тодорхой өсгөөд тэтгэвэр тогтоолт, 2000 онд тэтгэвэрт гарсан хоёр хүний хувьд зөрүүтэй байхын хувьд байсан. Энэ асуудал нь хэд хэдэн тогтоол шийдвэрийн үр дүнд нэлээд ойртож очсон. Одоо зөрүү гээд байхаар зүйл маш бага болсон. Дараа дараагийн арга хэмжээнүүдээр тэтгэвэр авагчдийн тэтгэвэр нэг түвшинд очно гэсэн үг хэмээн тайлбарлалаа. Түүнээс гадна Солонгос улсад сүүлийн таван жилд буюу 2001 оноос хойш албан ёсоор ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн тэтгэврийн корпорацид төлж байсан тэтгэврийн шимтгэлийг банкны хүүгийн хамтраар буцааж, олгох замаар хөөцөлдөж Солонгосын тэтгэвэрийн хуулинд өөрчлөлт оруулуулсан талаараа ярьж байсан. Тэгэхээр Солонгосын тэтгэврийн корпорацитай хамтарч Нийгмийн даатгалын байгууллагын шугмаар Монгол иргэддээ олгох ажил амжилттай болсон гэнэ. Эцсийн байдлаар энэ сардаа багтаан шийдвэрээ гаргах аж.
Х.Намуун