gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Дилав хутагт Жамсранжав эх нутагтаа тавтай морил” арга хэмжээ болно

2010-06-11
0
Twitter logo

Монголын халхын сүүлчийн хутагт Жамсранжав бол Монголын тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт томоохон байр суурь эзэлдэг. "Монголын бахархал Дилав хутагт Жамсранжав эх нутагтаа тавтай морил" цуврал үйл ажиллагааг Аригү Медиа, Айсуй элч" төрийн бус байгууллагаас санаачилжээ.

Энэ сарын 13-н буюу нөгөөдөр Дилав хутагт Жамсранжавт хүндэтгэл үзүүлж, буян хураах хурал номын үйл ажиллагааг төвийн сүм хийдүүдэд зохион байгуулах юм байна. Мөн Дилав хутагт гэгээнтний чандарт сүсэгтэн олныг мөргүүлэх ёслолын ажиллагааг АСА циркэд зохион байгуулах аж. Дилав хутагт нөлөө бүхий эрдэм чадалтай хутагт хүний хувьд монгол улсынхаа тусгаар тогтнолыг олоход өөрийн авьяас, оюун ухаанаа харамгүй зориулж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалд идэвхтэй оролцож байсан.

Гэвч хэлмэгдлийн хар шуурга түүнийг тойроогүй аж. Тэр үед нөлөө бүхий томоохон хутагт нарыг хязгаар нутгаас төв рүү татаж байсны дотор Дилав хутагт орсон бөгөөд тайж Эрэгдэндагва нарын 38 хүний хэрэгт холбогдуулан байцаалт авч байжээ. Хилс хэргээр байцаагдсаны эцэст хоёр жилийн  тэнсэн  харгалзах ял оноосон юм. Улмаар 1931 оны эхээр түүнд тусгай даалгавар өгч хилийн чанадад гаргажээ.

Дилав хутагт улааны аюул гэгчээр тухайн үеийн хятадын ерөнхийлөгч Чан Кайшид итгэгдэж, Америкийн дэмжлэгтэйгээр их Монгол улсыг байгуулах саналаа илэрхийлж байсан гэнэ. Гэвч ороо бусгаа цаг үеийн шаардлагаар Америкийн нэгдсэн улсад хөл тавьж амьдарсан аж. Амьдралынхаа сүүлийн хугацааг Америкийн "New Jersey" мужид өнгөрөөсөн бөгөөд буддын анхны сүмийг ч тус мужид бариулсан байдаг юм байна.

Хэдийгээр амьд сэрүүн үедээ буддын сүмээ барьж чадаагүй ч өөрийнхөө өмч хөрөнгийг бүгдийг нь буддын шашны хийд барихад зориулан гэрээсэлсэн байна. "Дилав Хутагт Жамсранжав эх нутагтаа тавтай морил" цуврал арга хэмжээнд зориулан түүний амьдралынхаа сүүлчийн хугацааг өнгөрүүлсэн New Jersey мужид очин баримт материал цуглуулахаар Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн хамба Ж.Гончигсүрэн зориод ирсэн байна.

Дилав хутагт Жамсранжавын тухай бичсэн ном зохиол судалгаа бага сага байдаг боловч энэ их хүний намтар цадиг дахь бүрхэг балархай зүйлийг тодруулах, нөгөө талаар Монголчууд залуу үеийнхэнд таниулан сурталчлах, бахархан дуурайлгах ажлын эхлэл болгон хэд хэдэн ажил хийх гэж байна. Мөн Монголын бахархал Дилав хутагт Жамсранжав гэгээнтний нэрэмжит цэцэрлэг байгуулж, хөшөө дурсгалыг сүндэрлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн номонд намтар түүхийг нь оруулахаар төлөвлөжээ.

Тэрээр нэр нөлөөтэй лам төдийгүй чадалтай улс төрч, тагнуулч байсан гэдгийг цуврал арга хэмжээг зохион байгуулагчид онцолж байв. Дилав хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бөгөөд Өвөр Монголын удирдагчид болон Чинкайши, Далай Лам нарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Лхаст гурван жил болохдоо Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын гэрийн багш хийж байж. Хутагтыг таалал төгсөхөд Далай лам ирж буяны ном уншиж байсан байна.

Түүний чандрыг өөрийнх нь гэрээслэлийн дагуу Түвд, төрсөн нутаг Монгол орон болон өөрийнх нь үндэслэн байгуулсан хийдэд хуваан байршуулсан бөгөөд Монголд ирсэн чандар бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамц хамбын өргөөнд байдаг аж. Аравдугаар сарын 08-н буюу хутагтын төрсөн өдрөөр "Дилав хутагт Жамсранжав" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан