Сүүлийн үед махны үнэ тэнгэрт хадаж Монголчууд бид цагаан хоолтон болох нь холгүй амьдарч байгаа билээ.
Махны үнэ хөөрөгдөж буй шалтгааныг мэргэжлийн хүмүүс өнгөрсөн өвөл болсон зуднаар найм гаруй сая малаа алдсан болон түүн дээр махны ченжүүдийн зохиомол үнэ хөөрөгдөж дарин дээр давс нэмж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр зах зээлд мах худалдаалах томоохон цэг болсон Хүчит шонхор захын удирдлагууд сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ.
Хурлын үеэр тус захын дэд захирал Т.Батмөнх “Махны үнэ өсч байгаа шалтгааныг манай захын зохион байгуулалттай үйл ажиллагаанаас болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Бид лангуу л түрээслэдэг болохоос махны үнэд хяналт тавьж нөлөөлж чадахгүй” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэд өргөн хэрэглээний бараа тэнгэрт хадаж байгаа энэ үед лангууныхаа түрээсийг ч нэмээгүй бөгөөд түрээсийн үнэ дунджаар 80 мянган төгрөг байдаг гэлээ.
Түүнчлэн удирдлагуудын ярьсанаар ченжүүд малчдаас авсан махан дээрээ 50 төгрөг л нэмж зардаг гэсэн юм.
“Мах худалдаалдаг томоохон төвлөрсөн цэгийн хувьд махны үнэ бууруулах бодлого баримтлах боломж бий юу” гэх асуултанд “Хүчит шонхор”-ынхон “ямар ч боломжгүй” гэж хариуллаа.
Тус захынхан хөдөө орон нутгаас ирсэн махыг тусгай шинжилгээнд оруулж худалдаалах эрхийг өгдөг бөгөөд он гарснаар чанарын шаардлага хангаагүй таван тонн махыг устгалд хамруулжээ.
Өнөөдрийн байдлаар тус захад үхэр болон хонины махны бөөний үнэ 4200-4500 төгрөгт хэлбэлзэж байгаа юм байна.
Г.Одгарав