Хүүхдийн парк хэмээн бидний хэлж заншсан Үндэсний соёл амралтын хүрээлэнг нөгөөдөр ашиглалтад
оруулж, хүлээлгэн өгнө гэж байсан. Шинэ хүүхдийн парк наадмаар үүд хаалгаа нээж, нийслэлчүүдэд бэлэг барих нь гэж хэн хүнгүй л баяртай байлаа.
Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажил хэдэн хувьтай явж байгаа, үнэхээр товлосон хугацаандаа ашиглалтад орж, хүүхэд багачуудыг баярлуулах эсэхийг тодруулахаар Паркийг зорилоо.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд очиход тохижилтын ажил ид явагдаж байв. Шинэ тоглоомуудыг байрлуулсан нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Тухайлбал, Сансрын хөлөг, Уран жолоодлого, Далайн дээрэмчин зэрэг хүүхдийн сонирхлыг татахуйц тоглоомууд паркт бүл нэмжээ. Мөн зарим тоглоомыг бүрэн байрлуулж дуусаагүй байна. Гялгар, гэрлээр чимсэн тоглоомууд цөөнгүй харагдана.
Хүүхдийн паркийн засварын ажлыг 20 компани гүйцэтгэж байгаа гэнэ. Тэд усан оргилуур, цэцэрлэгжилтийн талбай, зам, усан сан, тоглоомын талбайг тохижуулах, ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Гэхдээ засварын ажил дуусах нь бүү хэл элс шороо нь орвонгоороо эргэсэн байдалтай байна.
Бүрэн гүйцэд дууссан ажил өчигдрийн байдлаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнд нэг алга. Тэнд ажиллаж байгаа ажилчид паркийг найманд хүлээлгэн өгч амжихгүй, зарим засварыг бүрэн хийж дуусахад хурдан хийлээ гээд 14 хоног шаардагдах болов уу гэв. Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн даргаас тодруулах гэсэн боловч нэгдсэн журмаар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Тэр болтол мэдээлэл өгөхгүй гэв.
Хүүхдийн баяраар бас наадмаар шинэ паркт тоглоно гэж бодож байсан хүүхдүүдийн хүсэл талаар болжээ. Энэ байдлаараа багачууд ирэх жилийн зургадугаар сарын 1-нд Паркт тогловол их юм болох нь ээ.
Б.Баяртогтох