Нийтлэлч М.Тунгалагтуяа
Тэр бол хагас зууны туршид Оросын ард түмний агуу мөрөөдөл, сэтгэл хөдлөлийн бодит түүхийг хадгалж үлдсэн гол брэнд. Автомашины түүхэнд түүнийг “Ноён Лада” гэж нэрлэе. Өнөөг хүртэл түүний туулж ирсэн замыг эргэн харахад сонин. Хэрвээ “Ноён Лада” ярьдаг бол өөрийнхөө тухай ийн өгүүлэх болов уу.
Миний төрсөн нутаг бол агуу Орос орон.
Хуучин ЗХУ иргэдээ автомашинтай болгохыг хүсч байсан ч, 1960-аад оны Орост орчин үеийн авто үйлдвэрлэлийн салбар хараахан хөгжөөгүй байсан юм. Иймээс ЗХУ баруунд хамтран ажиллах түнш хайж эхлэсэн байдаг. Ингээд 1966 оны 8-р сарын 15-нд ЗХУ, Италид төмөр нийлүүлж оронд нь Италийн машин үйлдвэрлэгч "Fiat" компанийн ноу-хаугаас суралцах гэсэн утгатай гадаад худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан үйлдвэр байгуулснаар ЗХУ өөрийн гэсэн автомашинтай болох мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан гэхэд болно.
Волга мөрний эрэг дээрх Волжский автомобильный завод (ВАЗ) нь миний мэндэлсэн газар “Ноён Лада” хэлэх байсан нь гарцаагүй. Хожим нь 1971 оноос уг үйлдвэр нэрээ сольж, АвтоВАЗ нэртэй болжээ. Жилдээ 600 мянга гаруй автомашин үйлдвэрлэх томоохон зорилготойгоор үйлдвэр анх сууриа тавьж байлаа.
НамайгЛада гэж нэрлэхээс өмнө миний анхны загвар ВАЗ-2101 буюу Жигули (Shiguli) нэртэй байсан. Энэ загвар нь Италийн FIAT-124 загвар дээр суурилсан билээ. Харин олон улсын зах зээлд гарахдаа Лада хэмээх нэрээр дэлхийд алдаршсан юм даа.
Амжилттай явсан он жилүүдээ эргэн дурсахад сайхан байна. Анх үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлэн 2003 он гэхэд л 22 сая автомашин үйлдвэрлэгдэж, дэлхийд өндөр борлуулалттай машинуудын тоонд орж, тэр үедээ ЗХУ болон зүүн Европдоо том автомашин үйлдвэрлэгчийн тоонд орж байв. Лада брэнд үнэ хямд ч бөх бат, ямар ч нөхцлийг даван туулж гарч чадсанаараа өнөөг хүртэл үлдэж хоцорсон гэж боддог юм.
LADA Niva Urban 2016-2017
Сүүлийн загвар болох LADA Niva Urban нь Compact SUV ангилалд багтаж, бензин (Ottomotor) болон дизель мотортой (Dieselmotor) хийгдэн 145 km / h хурдтай болж чадсан юм даа.
Ялангуяа анхны жип (SUV) машины загвар болох Lada 4x4 Niva (Нива, Тайга) нь зөөлөн явдалтай, бүх дугуй нь хөтлөгчтэй тул бартаатай замд найдвартай, хотод харин тохь тухтайгаараа алдаршсан. Автомашины туулсан замын тухай бодит түүхүүд түүнийг улам л домог болгосоор...
Өнгө зүсээ өөрийнхөө хувьд тордон илүү модерн, найдвартай, баталгаатай болон өөрчлөгдсөөр миний шинэ, шинэ загварууд шил, шилээ даран гарч ирсэн. Lada Ларгус (Largus), Lada Приора (Priora), Lada Гранта (Granta) Lada Калина (Kalina), Lada Самара (Samara) Lada XRA, Lada 4x4 зэрэг нэртэйгээр одоо үйлдвэрлэгдэж байгаа. “Ноён Лада”-гийн (Лада бренд) төрөл садан өнөр өтгөн болж дэлхий даяар Герман, Унгар, Чили, Египет, Болгар, Перу зэрэг 20 гаруй улсад өөрийн салбараа нээжээ.
Тэгш өнцөгүүд бүхий дөрвөлжин хэлбэртэй биеийн маань таних тэмдэг нь миний лого.
Дарвуулт онгоцны дүрстэй энэхүү лого нь миний нүүр царай болон олон хүний сэтгэлд хоногшиж, одоо намайг хаана ч явсан таньдаг болжээ.
Хурдтай, хүчтэй, хөнгөн, төмөр сайтай гээд тэр үедээ зарагдаж байсан бусад машинуудыг бодвол олон давуу талтай байлаа. Автомашины түүхэнд над шиг нэг хэв загварын машин өдийг хүртэл ингэж их борлуулагдсан нь бас л ховор юм билээ. 2013 оны байдлаар гэхэд л Оросын автомашины нийт зах зээлийн 15%-г эзэлж, ихээр борлуулагдсан брэндийн тоонд орж байв. Сониноос Оросын Ерөнхийлөгч одоо ч гэсэн унаж байгаа гэхээр бахархмаар байгаа биз дээ.
“Ноён Лада” өөрийнхөө туулж өнгөрүүлсэн замыг эргэн дурсвал ийм байх болов уу...