gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Батбилэг: Таван толгойн цахилгаан станцыг барьсны дараа MCS багтсан консорциумд шилжүүлнэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2018-02-20
0
Twitter logo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Таван толгой цахилгаан станц” төслийн захирал Д.Батбилэг нар өнөөдөр хэвлэлийн бага хуралд оролцон, Оюутолгойн уурхайн цогцолборыг хэрхэн эрчим хүчээр хангах талаар мэдээлэл өглөө.

Оюутолгой компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш урд хөршөөс, тодруулбал Өвөр Монголоос эрчим хүч худалдан авсаар байна. Тэд 1 квт эрчим хүчийг 0.67 могоор худалдан авдаг аж. Энэ нь зөвхөн хилийн үнэ бөгөөд үүн дээр гаалийн, НӨАТ-ын гэх мэт татварууд, ашиглалтын зардал нэмэгддэг аж.

Удахгүй гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, олборлолт эхэлснээр Оюутолгойн үйл ажиллагаа улам өргөжин, эрчим хүчний эрэлт нь ч улам өснө. Одоогоор тус компани жилд 130-140 сая ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулж байна. Цаашид энэ тоо 200 сая ам.долларт хүрнэ гэж Ц.Даваасүрэн сайд онцлов. Иймд нүүрсний арвин их нөөцтэй Таван  толгойн ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах зайлшгүй шаардлага бий. Энэ төслийн ажил ямар явцтай байгаа талаар төслийн захирал Д.Батбилэгээс тодруулсан юм.

ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ЦУЦАЛСНААР ОГТ ХОХИРОХГҮЙ

-Хэрэв Монголын тал Таван толгойн цахилгаан станцаа барьчихсан бол бид дуртайяа эрчим хүч худалдан авна гэж Оюутолгой компани мэдэгддэг.
-Би 2016 оны есдүгээр сарын 1-нд ажил хүлээж авсан. Арван хоёрдугаар сард нь Рио Тинто болон төслийн хөрөнгө оруулагч болох Марубени, MCS группын төлөөлөлтэй Сингапурт уулзсан. Уулзалтын зорилго нь Рио Тинтод нийлүүлэх цахилгаан эрчим хүчний нэг квт-ын үнийг тохиролцох байсан юм.

Оюутолгой жилд 130-140 сая ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулдаг. Цаашид энэ тоо 200 сая ам.долларт хүрнэ. 

Бид урд хөршөөс нийлүүлж буй үнээс хямд үнэ санал болгосон. Мөн Рио Тинто нэмэлт татвар төлөхгүй. Мөн энэ уулзалтаар бид төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Дүсон компанийг сонгон шалгаруулсан. Энэ компани хэд хэдэн улсад цахилгаан станц барьсан туршлагатай. Таван толгойн цахилгаан станцад ашиглах 3 зуухыг тус компанийн үйлдвэрлэсэн зуухнууд байна. гурван турбин генераторыг Чехэд үйлдвэрлэсэн, Герман технологийн, хамгийн сайн чанарын турбинууд байна.

-Цахилгаан станц барих нийт өртөг хэд вэ?
-Нэг тэрбум ам.доллар байна. Одоо бид Рио Тинтогоос батлан даалт хүлээж байна. Таван толгойн цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчийг Оюутолгой хэрэглэн, төлбөрийг тухай бүрт нь ямар ч маргаангүй шилжүүлнэ гэсэн утгатай албан бичиг шаардлагатай. Үүн дээр үндэслэн төслийн хөрөнгө оруулагчид гаднын банкуудаас зээл авах боломж нь бүрдэнэ. Зээлийн хугацаа 15 жил.          

-Нийт өртгийн хэдэн хувийг МСS групп төлөх үүрэгтэй вэ?
-30 хувийг төлнө, үлдсэн 70 хувийг Марубени корпораци гаргана. Гэхдээ ТТ төслийн компанийн 34 хувийг MCS, 66 хувийг Марубени эзэмшиж байна.               

-Оюутолгой ТТЦС-аас эрчим хүчээ худалдан авснаар ямар ашигтай вэ?
-Бид шугам сүлжээний элэгдэл хорогдол тооцохгүй. Төслийн хүрээнд 230 км урт, 220 квт-ын шугам сүлжээ барина. Засгийн газар энэ төслийг хөгжүүлсний дараа хувийн хэвшилд хүлээлгэж өгнө. Хувийн хэвшил төслийн тайлан тооцоонд аудитын шалгалт хийлгэсний дараа гарсан бүх зардлыг хүүгийн хамт Засгийн газарт төлнө. Тэгэхээр Засгийн газар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалснаар огт хохирохгүй.

-Энэ гэрээнд өөр ямар заалтууд байсан бэ?
-Олон заалт бий ч тэр бүрийг ярих боломжгүй.

-ТТЦС-ыг яагаад хувийн хэвшилд шилжүүлэх юм бэ?
-Төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар Мизамен буюу төлбөрөө буцаан төлөх нөхцөл бүхий хувилбараар гэрээ байгуулсан. Энэ хувилбараар манай улсад өөр гэрээ байгуулаагүй. Төр ТТЦС-аас зөвхөн татвараа  авна.

-Тэгэхээр Монгол дох анхны, хувийн цахилгаан станц болох уу?
-Тэгнэ. 100 хувь хувийн хэвшлийн мэдэлд буюу хамтарсан консорциумын мэдэлд шилжинэ.     

-Асуултад хариулсанд баярлалаа.  

Төгсгөлд нь хэлэхэд "Оюутолгой" ХХК 2009 оны аравдугаар сарын 6-нд  Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ ёсоор 2017 оны долдугаар сараас эхлэн Оюутолгойн уурхайн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээс  хангах үүргийг хүлээсэн. Ингэхдээ дотоодын эх үүсвэр гэдэгт юуг ойлгох талаар тодорхой заажээ.    

  • 7.3.1 Хөрөнгө оруулагчийн өөрийн эх үүсвэрээр барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц, 
  • 7.3.2 Гуравдагч этгээдийн барьсан, эсвэл  цахилгаан станц. 
  • 7.3.3 Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс хангана гэж заасан.

ТТЦС-ыг барьж дуусгах хүртэлх хугацаанд манай улс ОТ-д эрчим хүч нийлүүлэх боломжгүй. Иймд тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн тулд эхний 2  хувилбарын аль нэгийг сонгох учиртай. Энэ нөхцөлд 7.3.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьсан цахилгаан станцаас цахилгаан, эрчим хүчээ худалдан авах нь аль аль талдаа ашигтай гэж эрх баригчид үзэж байна. Учир нь ТТЦС төслийн ТЭЗҮ бэлэн болсон, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагчдаа ч шалгаруулсан. Харин ОТ компани өөрийн эх үүсвэрээр ЦС барих бол илүү их цаг шаардлагатай гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбарлав.         

Тэгэхээр бид ОТ болон тус уурхайн толгой компани болох Рио Тинто ямар шийдвэр гаргахыг хүлээх үлдэж байна. Учир нь тэдний шийдвэрээс ТТЦС төсөл хэрэгжих, эсэх нь шууд шалтгаална.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан