gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сайн дурын, авлагагүй цусны донорын талаар үнэн зөв мэдээлэл хүргэх кампанит ажил эхэллээ

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2018-02-12
0
Twitter logo

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд үндэсний хэмжээнд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ийг өнөөдрөөс эхлүүллээ.

Цусны донорын талаарх үнэн зөв мэдээллийг түгээж, иргэдийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий кампанит ажлыг “Монгол Контент” компани Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Кампанит ажлын хүрээнд найман сарын түршид сайн дурын, авлагагүй цусны донорын талаарх мэдлэг олгох, мэдээлэл хүргэх сэтгүүл зүйн бүтээлүүдийг олон нийтийн телевиз, сонин, сайт, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэх юм.

ЦУСНЫ ДОНОРЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН МЭДЛЭГ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Хүн амын дунд нас, хүйс, амьдран суугаа газар нутгаас үл хамааран сайн дурын, байнгын авлагагүй донор байх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал сул байгааг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд хийсэн “Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох судалгаа”-аар тогтоожээ. Судалгааны үр дүнд, судалгаанд хамрагдсан 3851 оролцогчдын 58.0 хувь, эрэгтэйчүүдийн 61.2 хувь, эмэгтэйчүүдийн 56.8 хувь нь цусаа бэлэглэдэг донорыг “огт мэдэхгүй” гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдсан гурван оролцогчийн нэг нь сайн дурын авлагагүй цусны донорын талаар буруу мэдлэгтэй байдаг нь асуулгаар тодорчээ.

Төслийг эхлүүлэх болсон хэрэгцээ, шаардлагын талаар ЦССҮТ-ийн захирал, дэд профессор Н.Эрдэнэбаяр хэлэхдээ,

ЦССҮТ-ийн захирал, дэд профессор Н.Эрдэнэбаяр“Монгол Улсын төрөөс цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хангах бодлого батлагдсан. Энэ хүрээнд цусны аюулгүй байдал, нөөцийн тал дээр онцгойлон анхаарч байна. Түүний нэг нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5” төсөл. Төслөөр гурван зүйлд анхаарал хандуулж буйн нэг нь Цусны аюулгүй байдал дэд хөтөлбөр.

Эхний ээлжинд бид цусны донорын талаар мэдлэг, хандлага ямар байгаа талаар судалж үзсэн. Ингэхэд хангалтгүй гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл ард иргэдийн 60 орчим хувь нь цусны донорын талаар ойлголт, ач холбогдлыг мэдэхгүй байна тул энэхүү аяныг зохион байгуулахаар болсон.

Өндөр хөгжилтэй оронд мянган хүнд цус өгөлтийн тоо 30-аас дээш байж цусны хэрэгцээ хангагдана гэж зөвлөдөг. Харин манай улсын хувьд 1000 хүнд 15 байх хэрэгтэй атал улсын дундаж үзүүлэлт өнөөдрийн байдлаар 11 байна. Энэ тоо Улаанбаатар хотод 18, харин орон нутагт 4 байгаа юм. Сүүлийн жилүүдэд байнгын донорын тоо өсөж байгаа хэдий ч төслийн хүрээнд энэ тоог орон нутагт нэмэгдүүлэхэд илүү чиглэн ажиллаж байна” гэсэн юм.

"Sweetymotion" хамтлагийн дуучин Э.Ганболор аяны нүүр царайгаар ажиллаж байнаМөн төслөөр ганц ЦССҮТ бус орон нутагт байгаа 26 салбар төвийг иж бүрэн тоноглож өгснөөр улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал 5 дахин нэмэгдэж, шинжилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 15 төрлийн шинэ технологийг нэвтрүүлсэн гэдгийг тэрбээр онцолсон.

Хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний тайван үеийн нөөц гурав дахин нэмэгдсэн, удаан хадгалдаг сийвэнг хадгалах зориулалтын хөргүүртэй болсноор хоёр жилийн хугацаанд хадгалах бүрэн боломжтой боломж бүрдсэн, ЦССҮТ тавин жилийн дараа шинэ байртай болсон, чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг нь цусны төвийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрснийг илтгэж байгаа аж.

Я.Амаржаргал: ӨВЧИН ЗОВЛОН, ГАМШИГ ОСЛЫН УЛМААС ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА

Салбар яамны зүгээс аяныг зорилго болон үр дүнг хэрхэн харж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Тусламжийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал ийн ярьж байна.

ЭМЯ-ны Тусламжийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал-Дэлхий дээр маш олон хүн өвчин зовлон, гамшиг ослын улмаас цус, цусан бүтээгдэхүүний ачаар амьдарч, эрүүл мэнд нь сайжирч, амьдралын чанар нь дээшилсэн олон хүн бий. Манай улсын хувьд ч ялгаагүй жилээс жилд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Тиймээс энэ хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд Засгийн газрын зүгээс ажилласаар байна. Тоног төхөөрөмж, хүний нөөцийн тал дээр АХБ, ЭМЯ зэрэг олон улсын болон төрийн байгууллагууд анхаарч ирсэн. Мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдэж, тоног төхөөрөмж, технологи сайжирсантай зэрэгцээд иргэдийн дунд мэдлэг, мэдээлэл олгох шаардлага бий болж байна. Хүний нөөц, тоног төхөөрөмж сайжирснаар шаардлагатай үед нөөц бүрдүүлэх боломж бүрдэж байна.

Бидний гол зорилго хүн амын мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлж, сайжруулах. Тиймээс ч хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран цусны донор гэж ямар хүн байдаг, хичнээн хүний амийг аварч, бусдын амьдралд гэрэл гэгээ тусгадаг юм гэдгийг ойлгуулж, хандлагыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр бусдын тусын тулд энэ үйлст нэгдэн, сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх юм” гэлээ.

Манай улсын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор  хорт хавдар, осол гэмтэл эхний байруудыг  эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх  хандлагатай байна. Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байна.

Үүнээс гадна манай улсын эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи эмчилгээний арга, тухайлбал, бөөр, элэг, ясны чөмөг, бусад эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын аргууд нэвтэрч, төрөл, тоо хэмжээ нь нь жилээс жилд нэмэгдсээр байгаа энэ бүхэн нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх шалтгаан  болж  байна.

А.Мөнхтайван: ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНИЙ ДАРАА ДАХИН СУДАЛГАА ЯВУУЛНА

“Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой төслийн хүрээнд АХБ-аас ЦССҮТ Цус болон орон нутгийн 26 цусны салбар төвүүдэд нийтдээ 21.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Мөн 197 нэр төрлийн 3000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр ханган, шинээр 15 төрлийн технологийг нэвтрүүлснээр 3 жилийн өмнөхтэй харьцуулахад цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл 46 хувиар өсч, цус цусан бүтээгдэхүүний нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 5” нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван,

“ЭМСХХ-4,5” нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Эрүүл мэндийн яаман дээр хоёр төсөл хэрэгждэг. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”-ийн зорилго нь Монгол Улсын цусны аюулгүй байдлыг дээшлүүлэх. Энэ хүрээнд бид цусны донорын эгнээг өргөжүүлэх аяныг нээлтийг өнөөдөр хийж байна.

Төсөл нийт 38 сая ам.долларын санхүүжилттэй. Үүнээс 30 сая нь хөнгөлөлттэй зээлээр, 7 саяыг нь Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа бөгөөд улс орон даяар цусны нөөц, аюулгүй байдлыг хангахын тулд эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургаж олон улсын түвшинд хүргэх зорилт тавин 2013 оноос хэрэгжүүлж байна. Энэ оны төгсгөлд төсөл дуусна.

Бид хүнээ сургаад, тоног төхөөрөмжтэй болсон учраас одоо ард иргэддээ чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Мэдлэг, мэдээлэл авахаас гадна хандлага, үйлдэл нь мэдэгдэх ёстой. Тиймээс төслийн үр дүнд нийт хүн амын 3 хувь нь идэвхтэй донор байдаг. Гэтэл манайд энэ тоо 0.8 хувь байгаа тул бид төслийн хугацаанд 1.2-д хүрээд аажимдаа олон улсын төвшинд хүрнэ гэсэн зорилт тавьсан. Төсөл хэрэгжсэний дараа бид дахин судалгаа хийж, үнэлнэ” гэлээ.

Г.Гантуяа: 37 ЯЛГААТАЙ КОНТЕНТООР ИРГЭДЭД ОЙЛГОМЖТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ МЭДЛЭГ ОЛГОНО

Төслийн хүрээнд нийгэмд түгээх контент дээр “Монгол Контент” ХХК-ийнхан ажиллаж буй бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа,

“Монгол Контент” ХХК-ийн захирал Г.Гантуяа“Нийгэмд эерэг уур амьсгал бий болгох, нөлөөлөх, хандлагыг өөрчлөхийн тулд кампанит ажлуудыг хийдэг. Кампанит ажил богино хугацаанд үргэлжилдэг учраас тухайн үед хүмүүст хүрдэг ч хэсэг хугацааны дараа мартчихдаг.

Дэлхий нийтэд контент бол хаан гэж нэрлэгдээд байна. Тэгэхээр нийгэмд, хүмүүст олон жил дахин давтагдан үзэгддэг контентийг бүтээгээд түүндээ нийгэмд тулгамдаж буй асуудлыг шигтгэж өгөх нь 30, 50, 100 жил олон дахин үзэх боломжийг бүрдүүлдэг. Хүний хандлагыг өөрчлөхийн тулд багаас нь үүнийг суулгаж өгөх хэрэгтэй. Тиймээс ч бид өөрсдийн бүтээж буй бүх контентдоо цусны донор гэж хэн болох, ач тус нь юу юм гэдгийг оруулж өгөхөөрөө энэ удаагийн кампанит ажлын онцлог өөр юм.

Энэ удаагийн кампанит ажлаар нийт сэтгүүлзүйн 37 ялгаатай контентыг гаргана. Цусны хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед бид иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгах үүднээс тодорхой, товч зүйлсийг хүргэх юм” гэлээ.

Г.Улсболд: ДОНОР БАЙНА ГЭДЭГ ЭРҮҮЛ БАЙГААГИЙН БАТАЛГАА

Кампанит ажлын нээлтэд халуун сэтгэлт доноруудын төлөөлөл Г.Улсболд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр 50 гаруй удаа цусаа бэлэглэсэн хүндэт донор бөгөөд Энэтхэг, БНХАУ-д амьдарч байхдаа ч цусны донор байсан нэгэн юм.

Хүндэт донор Г.УлсболдБусдын сайн сайхны төлөө хил хязгааргүй халуун сэтгэл гаргаж явдаг тэрбээр залууст хандан цусаа тогтмол бэлэглэхийг уриалсан бөгөөд манай цусны төвийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж олон улсын түвшинд хүрснийг онцолж байлаа. Бусдын сайн сайхны төлөө зарцуулсан цаг, өгсөн цус нь түүнийг амьдралд илүү идэвхтэй, урам зоригтой байхад тус болдог бөгөөд эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй гэдгээ мэдэх нэг арга нь болдог гэдгийг хэлж байв.

Сайн дурын авлагагүй цусны донор 2013 онд Монгол улсын хүн амын 0.8 хувийг эзэлж байсан бол 2014 онд 0.9, 2015 онд 1, 2016 онд 1.1 хувь болж өссөн нэмэгдэж байна. Гэвч ДЭМБ-ын зөвлөмжөөр хөгжиж буй манай улсын хүн амын 1.5 хувь нь цусны донор болж байж хэрэгцээгээ бүрэн хангах юм. Ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Гагцхүү та 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан