gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадын хөгжлийн түлхүүр нь Күнзийн таван сургаалд бий

2018-06-07
0
Twitter logo

Манайхны хөгжлийн саатал, удаашрал дэргэдэх хөршөө танихгүйгээс их болдог хэмээн би үздэг. Муу хужаа хэмээн харааж зүхэх хэрнээ гуйлга гуйна, мөнгө зээлдүүлээч гэнэ. Авсан нь ч тоймоо алдсан байх. Харааж зүхсэнийхээ хэрээр тийшээ байнга зүглэнэ, бараа зөөнө, лангууны наймаа хийх нь ч бас тоймоо алдсан.

Ингэхэд өмнөд хөрш маань хэнсэн билээ. Яагаад ингэж жирэлзтэлээ хөгжөөд байна. Хүний олноор дайрч бүтээгээд байна уу (манайхан ерөнхийдөө ингэж ойлгодог), ХКН-ын мэргэн бодлого жолоодоод байна уу. Үүнд хариулт хайвал бүр Күнзийн үе рүү аялах хэрэгтэй болдог. Энэ тухай Оксфордын их сургуулийн профессор Рана Миттер (одоо тус их сургуулийн Хятад судлалын төвийн захирал) маш сонин гаргалгаа гаргаж бичсэнийг эшлэе. 

Хятадын гадаад худалдаа гэдгийг тайлж унших, оношилж чадах хүн дэлхийд цөөхөн. АНУ худалдааны дайн дэгдээнэ гэдэг ч хятадууд нь хотойхгүй, этэх мэхээр хариу барьчихдаг. Хятадад интернэтэд цензур тавьж, бусад улстай харилцах нь ч нэг л учир битүүлэг. Гэхдээ их өгөөмөр. Хятадууд шиг түүхээ дээдэлж шүтдэг, судалдаг, мэддэг үлгэр жишээ ч бас ховор.

Хятадын түүхэн ой санамж гэж ёстой аугаа.

Оюуны хөмрөг гэж бас аугаа зүйл байна. Манайхан төрийн хар хайрцаг, төрийн ой санамж гэж ярих дуртай болж байгаа бол түүнийг нь Хятадад оюуны хөмрөг гэж нэрлэдэг юм байна. Төрд нь байсаар ирсэн, одоо ч байгаа зүйл. Оюуны хөмрөгийг хэзээ ашиглахаа өвчтөнөөр жишээлж ярьдаг хятад сэхээтэнтэй би тааралдаж, яриаг сонсож гайхаж байлаа. Манайхан сав л хийвэл үндэсний аюулгүй байдал гэж туйлширч, сүржигнэдэг.

Гэтэл Хятадад энэ тухай огтоос ярьдаггүй ба улс орон яг өвчилсөн үед л үндэсний аюулгүй байдлаа босгож ирэх учиртай аж. Харин наана нь улс орон өвчлөхгүй байхын тулд оюуны хөмрөгөө юуны өмнө ашигла гэсэн санааг мөнхүү сэхээтэн тайлбарласан юм.“Засгийн газрын мэдээ” сонинд би яагаад Хятадын түүх, бодлогыг нарийвчлан бичдэг шалтгаан бол суралцаач, мэдрээч, сэрэмжлээч гэсэн ятгалга ухаантай юм л даа. Ингэхэд Күнз юу гэж захисан юм бэ?

1. Худалдаа
Худалдаа хийхээс өөр аргагүй байдалд тус орныг оруулж, худалдаа хийхгүй бол дайрч довтлон, сайн барааг нь дээрэмдэж авдаг байсан нь хятадууд худалдаа эрхлэх урлагт заяанаасаа суралцсах аж. Улс хоорондын харилцаа худалдаанаас эхэлдэг, худалдаа нь бүх зөрчил, сөргөлдөөн, мөргөлдөөний шалтгаан болно гэдгийг Күнз сургаж байжээ. Яг одоо БНХАУ зах зээлээ нэмж нээ, бүр нээ хэмээн тулгаж байгаа нь Күнзийн үеэс улбаатай явж ирсэн гадаадынхны бодлогын шинэ хэлбэр нь болох аж.

Америк руу хамаг бараагаа шахчихаад харин өөрсдөө америкийн компаниудад зах зээлээ хаачихлаа хэмээн өдгөө Трамп ял тулгаж буй. Худалдааны тэнцэл Хятадад ашигтай гардаггүй, худалдаагаа Хятад өөрөө хянаж чадахгүй байх тийм үеийг Трамп арай хүсээгүй байлтай. 1839 оноос хар тамхины дайн Хятадыг нэрвэсэн.

Дараа нь англичууд Хятадын эзэн хаанд зориулж тэнгисийн гаалийн алба байгуулж өгч, Хятадад оруулах бараа таваарт татвар ногдуулах, тарифын үнэ тогтоох эсэхийг хятадууд биш англичууд мэддэг болсон юм. Хятадын гаалийг Роберт Харт гэх англи нөхөр удирдаж байсан бөгөөд Манжийн Чин, ДИУ-ыг дамнуулан бараг 100 жил хятадын гаалийг англичууд мэддэг байжээ.

Англичуудаас ч өмнийн явдал бас бий. XV зуунд Мин гүрний флотын жанжин адмирал Жэн Хэ усан цэргийн армиа өөрөөкомандлан долоон удаагийн их аянд мордож, Зүүн өмнөд Ази, Цейлон хүртэл тэнүүчлэн явсан нь худалдааны харилцаа тогтоох, худалдаа хийх, мөн далимд нь Хятадын сүр хүчийг харуулах зорилготой байсан гэж үздэг. Тэрээр хятадуудын мэдэхгүй газраас асар сонин содон бараа таваар, амьд амьтан тээж ирсэн бөгөөд тэнгисийн дайн тулаан ч нэг их хийгээгүй юм билээ.

Жэн Хэ адмиралынх шиг аялал Хятадын түүхнээ өмнө нь байгаагүй. Күнз, Жэн Хэ нараас улбаалсан Хятадын худалдааг өнөөдөр хар л даа. Дэлхийн 182 оронтой худалдаа хийж байна шүү дээ. Ганц Африкаар жишээлэхэд, Хятад-Африкийн худалдааны эргэлт жилдээ 220 тэрбум ам.доллар байгаа болАмерик-Африкийнх 37 тэрбум, Орос-Африкийнх 3.6 тэрбум ам.доллар байна.

2. Хөршүүдтэйгээ харилцах
Хятад бол хэзээнээсээ нүүдэлчин овог аймгуудтай хиллэж ирсэн бөгөөд хилээ төвхнүүлэх гэж цөхрөхдөө Цагаан хэрмийг бүтээсэн. Эрт үед нүүдэлчид Солонгосын хойгуур ч түйвээж явсан юм билээ. Өнөөгийн Ким Чен Унтай төстэй, түүнээс ч дор нүүдэлчид Хятадын түүхэнд олонтаа тохиожээ.

Нүүдэлчин хөршүүдтэйгээ зохицож чадахгүй бол Сүн, Мин улсын хувь заяа хэрхсэн түүхэн туршлага бэлхнээ буй.

Нүүдэлчдийн удирдагчидтай зохицох, тэднийг илбэн тохинуулах урлагт Хятадын хаад гайгүй суралцсан нь Күнзийн захиж үлдээсэн нэг өв аж. Хойд Солонгосоос болгоомжилно, гэхдээ хүндэтгэн харьцах хэдий ч давраахгүй гэдэг нь Күнзээс улбаатай бодлогынх нь үргэлжлэл гэнэ. Ерөөсөө хөрш улс орнуудтайгаа зөрчилдөж болохгүй, найрсан зохицох ёстой.

Монгол, манж нар Хятадыг захирч байхдаа хятад соёл, Күнзийн үнэт зүйлийг мөрдлөг болгож байсан нь ч нэгийг хэлнэ. Харин ч хятадын үнэт зүйлсийг хятадуудаасаа доргүй мөрдөж хэрэгжүүлж байсан болж таардаг.

3. Мэдээлэл
Күнзийн захиж үлдээсэн бас нэг өв, сургаал бол мэдээлэлтэй ажиллах, түүнд ач холбогдол өгөх. Өнөөгийн Хятадын цензурийн тухай амтай болгон шаагидаг. Тэдний хувьд дөнгө бий. Интернэтийн эринд тэрбум хэрэглэгчийн интернэтийг хянаж цагдаж чадаад байгаа нь бас л Күнзээс улбаатай гэнэ. Күнзээс хойш өнөөг хүртэл Хятадын эрх баригчдад байнга тохиож байсан нэг нээнтэг бол үнэний тухай яг байгаагаар нь ард түмэнд хэлж огт болохгүй явдал. Эрх баригчид өөрсдөө зөв гэж үзсэнээ л ил болгох ба харин чухал гэснээ ил болгох албагүй.

Нийтийн тооллын өмнөх I зуунд аж төрж байсан Сима Цянь гэдэг түүхч дайнд ялагдсан нэг жанжныг өмөөрч бичсэнийхээ төлөө Эзэн хаанаа доромжилсон хэрэгт унаж цээрлэл хүртэж байсан нь өнөөг хүртэл тус улсын түүхчдийн мөрддөг алтан дүрэм болсон ажээ. Түүх ямар байсныг тэр чигт нь буюу өнгө будаггүй бичиж үлдээж ерөөсөө болохгүй. Товчхондоо, түүхийг зохиож өг гэсэн зарчмаар түүх бичлэг явж иржээ. Ард түмэнд мэдэх юм, мэдэх ёсгүй юм гэж байдгийг хятадууд айхтар мөрдлөг болгодог нь ийм учиртай.

4. Шашин шүтэх эрх
Шашныг хүлцэн тэвчих гэдгийг өнөөгийн Хятадад харж болно. Гэхдээ тодорхой түвшинд. Маогийн эрин үеэс хойш Хятадад цэцэглэсэн нэг салбар бол шашин боловч хяналтаасаа алдчихгүйн тулд шашны хөдөлгөөнийг хянаж байх учиртай гэж үздэг. Сүсэг бишрэлийг хүндэтгэх, тэвчих хэрэгтэй гэдгийг мөн л Күнз сургасан байна.

VII зуунд Тан улсын үед Хатан хаан У Зэтянь Күнзийн сургаалийг таалахгүй,буддист болж байсан үеэс шашны хүлцлийн түүх эхэлдэг. Марко Поло, Маттео Риччи гэх аялагч нар Юань, Мин улсын үед Хятадад ирж, анхны хятад христианчуудыг буй болгожээ. Мөн Хятадын Кайфин хот жүүд нараар дүүрч, жүдаизм Хятадад нэвтэрсэн бөгөөд харийн эдгээр шашны урсгал Хятадад нийгмийн ямар нэг дэвшил, тэргүүний шинэ хандлага авчирсан гэж үздэг.

Гэвч XIX зуунд харийн шашин хэтэрч Есүс Христосын отгон дүү хэмээн өөрийгөө өргөмжилсөн Хун Сюцюань бослого дэгдээж, нийгмээ талцуулж бужигнуулсан явдал бий. Хятадын түүхнээ 20 сая хүний амь авч одсон Тайпиний бослого энэ явдлаас үүдэлтэй юм. Бослогыг 1864 онд цэрэг оруулан, армиа шинэчлэн байж цус урсгандаржээ. Боксерын бослого хариу дэгдэж хот тосгодоор христианчуудыг авлаж өгсөн гэдэг. Ийм айхтар түүхүүд байдаг учраас Хятадад аливаа шашинд хүлээцтэй хандах уламжлал тогтжээ.

5. Технологи
Ажиглагдсан шинэ зүйл гэвэл Хятад өнөөдөр дэлхийн шинэ технологийн төв болохыг санаархах болсон явдал билээ. Хэрэгжиж эхлээд амжилттай яваа учраас санаархал гэж нэрлэх ч утгагүй болж байна. Тус улсад аж үйлдвэрийн хувьсгал 100-аад жилийн өмнөөс эхэлж, ХХ зууны төгсгөл гэхэд аж үйлдвэржилт шувтрах шатандаа орсон. Яг одоо энэ улс хиймэл оюун тархи, дуу таних төхөөрөмж, асар их мэдээллийг дүгнэн шинжлэх систем үйлдвэрлэлд дэлхийн лидер болж, АНУ-тай ана мана үзэлцэн яваа.

Даян дэлхийн ихэнх ухаалаг утаснууд Хятадын чип хэрэглэх цаг айсуй, холгүй.

Хятад нь энэ бүхнийг техник, технологийн хүчээр хийж байгаа ч цаана нь хүний нөөцийн хөгжлийн хурд гэж дийлдэхээ больсон. Барагцаалбал, 100 жилийн өмнө Шанхайд нэхмэл эдлэл, торго, хөвөн боловсруулах үйлдвэр хөгжиж эхэлж байсантай нь харьцуулбал (тэр үеийн Британи, АНУ, Франц, Оросыг бараадах юм биш) одоо хиймэл оюун тархи үйлдвэрлэж байгаа нь хүний санаанд үл багтам том дэвшил юм.

Технологи сайн хөгжихгүй бол хөдөлмөрлөх гэж хүн өөрөө зовно, хүн дарлуулна гэдгийг аль эрт үед Күнз олоод харчихсан юм байна. Үйлдвэрлэлийн болхи энгийн аргаас салахыг тэрээр ямагт сургаж байсан аж. Тиймдээ ч эртний Хятадад цаас, дарь, оньсон техник, ном хэвлэл түрүүлж хөгжин дараа нь дэлхийгээр тархсан.

Дүгнэхэд Эдүгээ ам.доллар дэлхийн үндсэн валют. Харин хятадуудын хүсэл бол юаниа дэлхийн нөөц валют болгох явдал. Хятадад хэдэн их наяд ам.долларын алт валютын нөөцөнд нь хадгалагдаж байна. Гэхдээ өр шир нь америк доллараар тооцогдоод байна гэдэг л гол аюул. АНУ доллараа гэв гэнэт алга болгочихвол ёстой баларна, дэлхийн хэмжээнд эмх замбараагүй байдал дэгдэнэ.

Тэгэхлээр ам.долларыг орлуулах ямар нэгэн мөнгөн тэмдэгт хэрэгтэй болно. Хятад-А мерикийн худалдааны дайн гээд байгаа үзэгдэл ч тун хөөрхийлөлтэй. АНУ л Хятадаас худалдааны алдагдлаа багасгуулахаар шаардаад байгаа хэрэг. 2020 он гэхэд уг алдагдал 200 тэрбум ам.доллар дотор байхаас аргагүй гэх тооцоо америкчууд хийжээ.

2018 он дуусах алдад АНУ нь Хятадтай хийсэн худалдаандаа 375 тэрбум долларын алдагдал үүрнэ. АНУ сүүлдээ цөхөрчээ. Хятадын компаниуд Америкийн оюуны өмчийг хулгайлсан гэх асуудлаар мөрдөн шалгана гэж заналхийлэхэд Хятад “Хуц” гэдэг хариулт өглөө. Мөн АНУ руу экспортолж буй Хятадын бараа таваарт 25 хувийн татвар ногдуулсныг нь хүлээн авахгүй гэлээ. Харин ч үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын компаниудыг ялгаварлан гадуурхаж буйгаа зогсоож, тус зах зээлд цахим төлбөр хийхийг чөлөөтэй болго гэв.

Бүр давраад Хятадын China International Capital Corp гэх хөрөнгө оруулалтын компанид санхүүгийн үйл ажиллагаа явуулах лиценз олго гэх зэргээр аль аль нь тоглоомын дүрмээ тулгаж байна даа. Энэ бол Хятадын хөгжлийн логик иймдээ тултал өссөний илрэл. АНУ хориглон хамгаалалтад орчихсон, Хятад довтолгоонд орж яваа бололтой. Долларыг юаниараа орлуулах тухай дэлхийд сурталдаад эхэлснийг гадаадын хэвлэлүүдээс өлхөн харж болно.

“Бүс ба Зам” бүтээн байгуулалтын төсөл-“Made in China: 2025” бас нэг төсөл хослохтой зэрэг Хятад нь даян дэлхийд шинэ зах зээлүүдийг нээж, түүхий эдэд хүрэх замаа баталгаажуулж таарна. Экспортын шинэ зах зээлээ Европ руу тэлэх лут төлөвлөгөөг нь Зүүн болон Төв Европын орнууд тайвнаар хүлээн авч, Грек, Итали, Герман, Испани түүнээс нь ашиг хүртэх тухай төсөөлжээ.

Гэхдээ европчууд Нэг асуудалд түгшинэ. Тэр нь өндөр технологийн салбарт лидер улс болохоор сүүлийн долоон жилийн турш Хятад ажиллаж буй явдал. Ялангуяа энэ салбарт ямагт лидер байж ирсэн Герман Хятадтай өрсөлдөхөөс жийрхсэн эсвэл үнээ өсгөхөөс аргагүй болох аж. Ийм айхтар түнштэй олон мянган км-ээр хиллэчихээд зөвхөн Эрээнээс бараа зөөж лангуугaa дүүргэчихээд, лангуу чингэлэгээ манаад сууж буй, эсвэл Өвөр Монголын Баяннуур аймгийн дарга нарыг царайчлан нүүрс зарах гэж ядаж байгаа монголчууд минь Хятадын хөгжлийн нууц түлхүүрүүдийн тухай миний бичсэнийг цаг гаргаж сайтар нэг унш даа!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан