ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Энэ дагуу Сангийн яамнаас Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Татварын ерөнхий хуулийн төслийг тус яамны цахим хуудсанд байршуулсан бөгөөд иргэд цахимаар саналаа өгөх боложтой. Цахим хэлэлцүүлэг 25 хоногийн дараа дуусна.
Дээрх хуулиудыг баталснаар хөрөнгө оруулалтын болон бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгож, олон улсын, шинэлэг зарчмуудтай нийцүүлнэ.
Эдгээр хууль татварын хоёр дахь шатны шинэчлэлт бөгөөд дараах өөрчлөлтийг хуульд оруулна:
Жижиг, дунд бизнесийг дараах байдлаар дэмжинэ.
|
Аж ахуй нэгжийн жилийн борлуулалтын орлого |
Татварын хувь хэмжээ |
Жилд гаргах тайлан |
|
50 сая төгрөг хүртэл (өөрийн хүсэлтээр, е-баримтын кассын системд холбогдсон нөхцөлд) |
1% (борлуулалтын орлогоос) |
|
|
1.5 тэрбум төгрөгөөс доош |
10% (ашгаас авах хэмжээ ба үүнээс буцаалт-9%) |
2. |
- Татвар төлөгчийн татварын тайланг шуурхай үнэлж, илүү төлсөн татварыг татвар төлөгчийн нийгмийн байдал, ажлын ачаалал, онцлог зэргийг харгалзан хурдан, чирэгдэл багатай, бүрэн олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Аж ахуйн нэгжийн 25%-ийн орлогын албан татварын 3 тэрбум төгрөгийн босгыг 6 тэрбум төгрөгт хүргэнэ.
- Элэгдэл байгуулах хугацааг богиносгох, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах замаар татвар төлөгчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.
- Татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох зорилгоор татвар төлөгч, татварын алба хооронд түгээмэл үүсдэг татварын маргаан, зөрчлийг судлан үзэж, эдгээр асуудлыг татвар төлөгчид аль болох ашигтай байдлаар шийдвэрлэнэ.
- Татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах боломжтой байсныг 1 жил хүртэл болгоно.
- Татварын баазыг багасгаж, ашиг шилжүүлэх (BEPS) конвенцийн 111 дэх гишүүнээр элссэн тул гадаад улс орны татварын байгууллагатай хамтран ажиллах, татварын зорилгоор мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах зохицуулалтыг татварын хууль тогтоомжид тусгаж өгнө.
Мөн татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх үйл ажиллагааны эсрэг авч хэрэгжүүлдэг олон улсын шинэлэг зарчмуудыг татварын хууль тогтоомжид тусгана гэж Сангийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.