МАНАЙ УЛС ОРЛОГЫН МЕНЕЖМЕНТ МУУТАЙ АНГИЛАЛД БИЧИГДЭЖ БУЙ
Лондонд төвтэй олон улсын уул уурхай, металлын зөвлөл уул уурхайгаас хамааралтай орнуудын тоо сүүлийн 20 жилд 53 хувиар өссөн гэж үзжээ. 1995 онд олборлох түлш болоод метал олборлож, эдийн засгаа авч явдаг 53 улс байсан бол 2015 онд 81 болж нэмэгдсэн байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлээр Энэтхэг, Хятадын түүхий эдийн их эрэлтийг нэрлэжээ. Уул уурхайн хамааралтай орнууд гэдэгт уул уурхайн салбар мөнгөн дүнгээр нийт экспортын орлогын 20 хувь, ДНБ-ий 10-аас илүү хувийг бүрдүүлж буйг нь тооцож үзсэн байна.
81 улсын 34 нь олборлох түлшнээс, 26 нь эрдэст түүхий эдээс экспортын орлогын 75 хувиа бүрдүүлж буй бол үлдсэн 21 улсын хувьд аль алинаас нь хамааралтай гэж үзжээ. Харин Монгол улсыг эрдэст түүхий эдээс хамааралтай гэдэг ангилалд оруулсан байх юм. Гэвч манай улсын экспортын орлогын 70-аас хол илүү хувийг эзэлдэг уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд нүүрсний экспорт жин дарах болсон. Иймээс Монгол улс уг ангиллааар бол олборлох түлшнээс ч мөн хараат болж байна.
Эдгээр орон 20 жилийн өмнө дэлхийн ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, нийт хүн амын 26 хувь нь аж төрдөг байжээ. Тэгвэл өдгөө дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг, нийт хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж буй энэ орнуудад уул уурхайн баялаг нь хөгжил авчирч байна уу гэдэг нь хэн хүний анхаарлыг татах биз ээ. Ийм харьцуулалт, тэгшитгэлийг хийхийн тулд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд уул уурхайн хамаарал хийгээд нийгэм, эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог авч үзсэн байна.
Нийтэд нь дүгнэж хэлбэл, уул уурхайгаас хамааралтай орнуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 1995 оноос хойш олон талаар эрс сайжирсан. Гэхдээ эдгээр өөрчлөлт тухайн улс оронд нэгэн жигд бус харин муж, бүс нутгийн шинж чанартай байгаа аж. Уул уурхайн түүхий эдийн орлого нэмэгдэх нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-д нь эерэг нөлөө үзүүлжээ. Уул уурхайгаас хамааралтай орнуудын 56 хувийнх нь нийгэм, эдийн засгийн байдал 1995 онд дэлхийн дунджаас доогуур байсан байна. Харин 1995 оноос хойш эдгээр орны 84 хувь нь энэ ялгааг багасгахаар зорьсон нь амжилттай болсон аж.
• Уул уурхайгаас хамааралтай орнуудын тоо сүүлийн 20 жилд 53 хувиар өссөн.
• Түүхий эдийн орлого нэмэгдэх нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-д нь эерэг нөлөө үзүүлжээ.
• Уг зорилтыг амжилттай биелүүлсэн орнуудын тоонд Монгол, Перу, Гана, Боствана болон Нигери улс орж буй аж.
Эсрэгээрээ, уул уурхайгаас хамааралгүй орнуудын 69 хувь нь л нийгэм, эдийн засгийн ялгавартай байдлаа багасгасан байна. Бага орлоготой ч уг зорилтыг амжилттай биелүүлсэн орны тоонд Монгол, Перу, Гана, Боствана болон Нигери улс орж буй аж. Газрын хэвлий дэх баялгийн зарцуулалтаараа дээрх 81 улсаас Чили, Гана, Перу, Индонез бусдадаа жишиг болж буй.
Эдгээр орон сүүлийн 20 жилд нийгэм, эдийн засгийн сайн сайханд хүрэх зорилтынхоо 75 хувийг биелүүлж буй бөгөөд хүртээмж нь жигд гэж дүгнэжээ. Харин бусад улсын тухайд баялгийн элбэг хангалуун байдал ямагт эдийн засгийн хөгжил бий болгодоггүй гэдгийг баталж байна. Байгалийн баялгийн орлогыг дагаад нэг талд дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, цэвэр усны хүртээмж сайжирсан ч засаглалын хүчин зүйлд нөлөөлснөөрөө ДНБ-ий өсөлтийг доош чангааж, орлогын тэгш бус байдал, дарангуйлал, зөрчил мөргөлдөөн бий болгодог гэжээ.
Тиймээс байгалийн баялгаас хамааралтай орнуудын засаглалын чадавх тухайн улсын нийгэм, эдийн засагт үлэмж нөлөөлдөг гэсэн үг. Гэтэл засаглал, авлигал, хээл хахуулыг халах, улс төрийн тогтвортой байдал болон иргэдийн суурь эрхийг хангах тал дээр эдгээр оронд ахиц дэвшил туйлын сул байгаа аж.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий дахинд 15-аас дээш хөдөлмөрийн насны 198 сая гаруй хүн байгаагийн 24 хувь нь уул уурхайгаас хамааралтай орнуудад амьдарч байна. Гэвч орлогын тэгш бус байдал тив, улс ялгахгүй тэлж байна. Дэлхийн нийт орлогын 40 хувийг хамгийн баян 10 хувь нь олж эзэмшдэг бол хамгийн ядуу 10 хувьд нийт орлогын ердөө 2-7 хувь л ногдож буйг тус судалгаанд онцолжээ. Ялангуяа хөгжиж буй орнуудад хүн амын өсөлттэй нь харьцуулахад орлогын тэгш бус байдал 11 хувиар тэлсэн байна.
Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь засгийн газруудыг дотоод институцээ бэхжүүлж, төрийн байгууллагын үр дүнтэй болгох боломжийг хязгаарладаг. Эрдэс, түүхий эдээ хянаж, захиран зарцуулахад тулгарч буй аливаа саад бэрхшээл засаглалын тогтворгүй байдал, иргэний дайнд хүргэдэг эрсдэлтэй бөгөөд байгалийн баялгийн орлого нэмэгдэх тусам иргэний дайн дэгдэх эрсдэл нэмэгддэг гэсэн дэлхий нийтийн статистик бий аж.
Манай улсын хувьд байгалийн нөөцийн засаглалаараа 81 орноос дээгүүрт орж буй ч орлогын менежмент муутай гэдэг ангилалд бичигдэж буй. Үнэхээр ч гурван хүн тутмын нэг нь ядуу, засгийн газрын дундаж наслалт 1.6 жил, үргэлж хагарал тэмцэлтэй байдаг тул дээрх ангилалд эргэлзэх нэгэн үгүй биз ээ.