gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Алтан Москвагаар... /Аян замын тэмдэглэл/

А.Наранцацрал
Нийгэм
2018-05-05
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Нийгэм
2018-05-05
ФОТО: Алтан Москвагаар... /Аян замын тэмдэглэл/ Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

-Томилолтын тэмдэглэл-

Аугаа их эх орны дайнд чин зоригт дайчид ялалт байгуулсан "Ялалтын баяр"-ын өдрийг угтан ОХУ-ын нийслэл Алтан Москва хотоор аялсан тэмдэглэлээ хүргэж байна. 

12,5 сая хүнтэй /2018 оны тооллоор/ уг хот ОХУ болон Европт хамгийн их хүн амтай хотод тооцогддог төдийгүй дэлхийн хамгийн их хүн амтай 10 хотын нэгд багтдаг.

Улаанбаатараас Москва хүртэл галт тэргээр дөрвөн шөнө, таван өдөр /галт тэрэгний тасалбар УБ-Москва 508300 төгрөгийн үнэтэй/ онгоцоор 6 цаг гаруй нисээд очно.

Москва голын эрэгт оршдог энэхүү хот 2561,5 кв.км нутаг дэвсгэртэй, зургаан нисэх буудал, төмөр замын есөн вокзал, өдөрт 6 сая орчим хүн зорчдог 1935 онд ашиглалтанд орсон метротой.

Энд 100 болон түүнээс дээш жилийг үдсэн түүхийн дурсгалт, уран барилгын гайхамшгийг цогцлоосон олон арван барилга байгууламжийг харж болохоор. /Зургийн тайлбарт хэдэн онд барьсан барилга болохыг тэмдэглэв./

ТҮҮХЭЭС ЦУХАС ДУРДВАЛ

МЭӨ 8000 жилийн өмнөөс хүн анх суурьшсан гэх судалгаа байдаг энэ хотод Бат хааны эзлэн түрэмгийллийн үеэр 1238 оны нэгдүгээр сард монголчууд Москваг галдан шатаан, эзэлж байсан түүхтэй. Урьд Москва хот Оросын төв байсан бол 1712 онд Санкт-Петербург рүү нийслэлийг шилжүүлж байжээ. Улмаар 1918 онд Засгийн эрх авсан большевикүүд Москва руу нүүж, улсынхаа нийслэл болгожээ.

УЛААН ТАЛБАЙ

Их гүрний олон зуун жилийн түүхэн үйл явдлын гэрч болсон Улаан талбайд очилгүйгээр Москваг зорихын хэрэг үгүй биз ээ. 

Хаалгаар оруут цэлийсэн сайхан талбай угтана. 1963 оноос хойш энд машин явахыг хоригложээ. Автомашин төдийгүй дугуй болон мотоциклтой ч явахыг хориглодог байна.

Улаан талбайн

  • баруун талд  ОХУ-ын Ерөнхийлөгч албан ажлаа явуулдаг Кремлийн ордон, В.И.Лениний бунхан. /В.И.Лениний бунхны дэргэд И.Сталин, Ю.Гагарин, Г.Жуков, М.Горький, Л.Брежнев зэрэг ЗХУ-ын улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг оршуулжээ/
  • зүүн талд 1893 онд ашиглалтанд орсон ГУМ  буюу Улсын их дэлгүүр

​​Улаан талбайн зүүн талд 1893 онд Москва төдийгүй Оросод хамгийн алдартай ГУМ худалдааны төвийг байгуулжээ.

  • урд талдаа 1555-1561 онд догшин Иван хааны зарлигаар барьсан үнэн алдартны шашны Василий Блаженны сүм, 1882 онд босгосон Москва хотын анхны баримал болох Минин, Пожарскийн хөшөө /Минин, Пожарский нарын удирдсан арми 1612 онд Москва хотыг Польшийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн/

​1818 онд босгосон Минин, Пожарскийн дурсгалын хөшөө. 1612 онд энгийн ард К.Минин болон ноён Д.Пожарский нарын удирдлага дор цугларсан ардын журамт цэрэг Москваг Польшийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлжээ

  • хойд талд Улсын түүхийн музей оршдог.

Урт нь 330 метр, 75 метрийн өргөнтэй Улаан талбай нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй. 

КРЕМЛЬ

Зөв биш гурвалжин хэлбэртэй Кремлийн ханыг 1482-1495 онд барьжээ.

Зөв биш гурвалжин хэлбэртэй Кремлийн ханыг 1482-1495 онд барьжээ. Кремлийн ханыг дагасан 80 метр хүртэлх өндөртэй нийт 20 цамхагтай бөгөөд хананы урт 2235 метр. Хананы өндөр 5-19 метр, 3.5-6.5 метрийн зузаантай. Өмнөд хэсэг нь Москва гол руу, баруун хойд тал нь Александровын цэцэрлэг, зүүн тал нь Улаан талбай руу харжээ. 1156 онд анх Кремлийн сууринд 850 метрийн урттай анхны хамгаалах байгууламжийг модоор барьж байжээ. Гэвч Бат хааны эзлэн түрэмгийллийн үеэр ханыг сүйтгэж, хамгаалж байсан хүмүүсийг хүйс тэмтэрсэн байна. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн дайн дажин болж, 1339 онд модоор дахин хана хэрэм босгожээ. Харин 15-р зуунд III Иван хааны үеэс эхлэн одоогийн Москвагийн Кремлийн хана, цамхгууд, сүм, гудамжуудыг барьж эхэлсэн байна.

UBER ТАКСИ “МООДОНД” ОРЖЭЭ

Энэ хоёр газрын хооронд нааш цааш явахад гадуур тохиролцоод явдаг такси 500 рубль /20 мян төг/ гэхэд UBER-ээр 100 рубль /4000 төг/ төлж байвОросууд ер нь зочломтгой ард түмэн. Хайж буй газраа асуухад маш ойлгомжтойгоор заагаад өгнө.

Гурав орчим насны хүүгээ дагуулсан нэгэн залуугаас бид такси хэрхэн дуудаж болохыг асуухад огтхон ч төвөгшөөлгүй өөрийнхөө гар утсаар такси дуудаж өгөөд, жолоочтой нь яриад бидний хүрэх газрыг ойлгуулан зааж өгч тусалж билээ.  

Энд сүүлийн үед дэлхий дахинд хурдацтай тархаж буй UBER такси “моодонд” оржээ. Хэрэглэхэд тун хялбар. Гар утсанд суулгасан UBER аппликейшнд хүрэх газраа оруулахад л хангалттай. Тэр даруй ойролцоо явж байгаа жолооч хариу өгөхөд, зорчигч таксийг хэдэн минут хүлээх, жолооч хаана явж байгааг хянах, хүсвэл жолооч руугаа шууд залгах боломжтой. Жолоочийн овог нэр, утасны дугаар зэрэг бүхий л хэрэгтэй мэдээлэл ил байж байх юм билээ.

Хамгийн ихээр таалагдсан нь төлбөрийг хүрэх газрын зайнаас тооцоод аппликейшнд төчнөөн рубль төлнө гээд мэдэгдчихнэ. Зорьсон газраа очиход тэр мөнгөө л төлнө. Хүсвэл картаа бүртгүүлээд урьдчилаад төлбөрөө дансаар хийж болдог юм билээ. UBER таксигаар 100 рубль төлөөд явах газар замд тохиролцоод явчихдаг унаа 500 рубль гэнэ. Тэгэхээр харьцангуй хямд тусдаг юм билээ. Улаанбаатар хотод маань энэ үйлчилгээ нэвтэрвэл мөн сайхан даа гэж бодсон хэрнээ хаяг, гудамж нь ойлгомжгүй, түгжрэлтэй хотод бас хэрэгжиж чадах болов уу, жолооч нар тойрч яваад үнээ нэмээд байхгүй байгаа гэсэн бодол төрнө. UBER-ээс гадна энд Яндекс такси ч мөн ижил үйлчилгээ үзүүлдэг юм билээ. 

Хотын гудамжаар алхаж явахад анзаарсан нэг сайхан соёл бол явган зорчигчдод жолооч нар уужуу тайвнаар зам тавьж өгч байв.

ЯВГАН ХҮНД ЗАМ ТАВЬЖ ӨГДӨГ СОЁЛ

Хотын гудамжаар алхаж явахад анзаарсан нэг сайхан соёл бол явган зорчигчдод жолооч нар уужуу тайвнаар зам тавьж өгч байв. Анзаарахгүй байхын аргагүй. Бид гарцаар яаж сандран гүйцгээдэг билээ.

Нэг ч жолооч уурлаж бухимдаж, хурдан яваач, гүйгээч гэж сигналддаггүй.

Гэтэл гарцаар гарч байгаа, гарах гэж байгаа, гарц руу ойртон очиж байгаа хэн хүнд жолооч хүлээцтэйгээр зам тавьж өгч байгаа нь замын хөдөлгөөний нэгэн сайхан авууштай соёл байв.

Нэг ч жолооч уурлаж бухимдаж, хурдан яваач, гүйгээч гэж сигналддаггүй.  Гарц ойртож л байвал хурдаа багасгаж, аль ч эгнээнд явсан нийтээрээ зогсоод зам тавиад өгчихдөг учраас явган зорчигчид ч цаад эгнээнээс машин ирээд мөргөчихвий гэсэн айдасгүй явдаг юм билээ.

Нэмж хэлэхэд Москвагаас галт тэргээр дунджаар 1300 рубль төлөөд /52  мянган төгрөг/ Санкт-Петербург хүрэх боломжтой. Оросын нийслэл байсан энэ хотод түүх дурсгалын олон гайхалтай газар байдаг билээ.

Цэцэрлэгт хүрээлэн Цэцэрлэгт хүрээлэн

Воскресенские ворота буюу Улаан талбай руу орох  хаалга Воскресенские ворота буюу Улаан талбай руу орох хаалга

Улаан талбай руу орох хаалганы хажууханд ОХУ-ын "Тэг цэг" байдаг бөгөөд энд хүмүүс зогсож, хүслээ бодоод мөрөө давуулан зоос шиддэг уламжлалтай. Эргэн тойронд нь  хүмүүс хаясан зоосыг түүгээд авчихдаг байна. Улаан талбай руу орох хаалганы хажууханд ОХУ-ын "Тэг цэг" байдаг бөгөөд энд хүмүүс зогсож, хүслээ бодоод мөрөө давуулан зоос шиддэг уламжлалтай. Эргэн тойронд нь хүмүүс хаясан зоосыг түүгээд авчихдаг байна.

Улсын түүхийн музей Улсын түүхийн музей

Улаан талбайд хүмүүс төрөл бүрийн зогсолтоор зургаа авахуулж байв Улаан талбайд хүмүүс төрөл бүрийн зогсолтоор зургаа авахуулж байв

Спасскийн цамхаг. Анхны цагийг XV  зуунд суурилуулж байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа сольжээ. Одоогийн цагийг 1852 онд суурилуулсан ба цорын ганц бүрэн механик цаг гэдгээрээ алдартай Спасскийн цамхаг. Анхны цагийг XV зуунд суурилуулж байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа сольжээ. Одоогийн цагийг 1852 онд суурилуулсан ба цорын ганц бүрэн механик цаг гэдгээрээ алдартай

Догшин Иван хааны зарлигаар 1555-1561 онд барьсан Василий Блаженны сүм. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Догшин Иван хааны зарлигаар 1555-1561 онд барьсан Василий Блаженны сүм. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй

Улаан талбайн зүүн талд байдаг ГУМ худалдааны төв дотор Улаан талбайн зүүн талд байдаг ГУМ худалдааны төв дотор

ГУМ худалдааны төв доторх хоолны газар. Багц хоол дунджаар 200-250 рубль буюу 8000-10000 төгрөгийн үнэтэй ГУМ худалдааны төв доторх хоолны газар. Багц хоол дунджаар 200-250 рубль буюу 8000-10000 төгрөгийн үнэтэй

Гэрэлт гудамж гэж үүнийг л хэлдэг байх... Энэ гудамжны гэрлэн чимэглэл нүд хужирлана. Үдшийн цагаар гэрлээ асаахад яг л шиврээ бороо орж буй мэт харагддаг бол өдөр нарны туяанд гялтганах нь үнэхээр сайхан. /Улаан талбайн зүүн хойд талын Никольская гудамж Москвагийн хамгийн хуучны гудамжуудын нэг бөгөөд энд бэлэг дурсгалын дэлгүүрүүд болон брэндийн дэлгүүрүүд байдаг/ Гэрэлт гудамж гэж үүнийг л хэлдэг байх... Энэ гудамжны гэрлэн чимэглэл нүд хужирлана. Үдшийн цагаар гэрлээ асаахад яг л шиврээ бороо орж буй мэт харагддаг бол өдөр нарны туяанд гялтганах нь үнэхээр сайхан. /Улаан талбайн зүүн хойд талын Никольская гудамж Москвагийн хамгийн хуучны гудамжуудын нэг бөгөөд энд бэлэг дурсгалын дэлгүүрүүд болон брэндийн дэлгүүрүүд байдаг/

Маршал Г.Жуковын хөшөө Маршал Г.Жуковын хөшөө

Метроны буудал. Метронд нэг талдаа 55 рублиэр явна. /Ойролцоогоор 2200 төгрөг орчим/ Метроны буудал. Метронд нэг талдаа 55 рублиэр явна. /Ойролцоогоор 2200 төгрөг орчим/

Цахилгаан шатаар гарахдаа нэг эгнээнд зогсдог. Ингэснээр яарч яваа хүмүүс хажуугаар нь гарах боломжтой Цахилгаан шатаар гарахдаа нэг эгнээнд зогсдог. Ингэснээр яарч яваа хүмүүс хажуугаар нь гарах боломжтой

"Площадь революции" буюу "Хувьсгалын талбай" хэмээх метроны буудал "Площадь революции" буюу "Хувьсгалын талбай" хэмээх метроны буудал

Хүмүүс хажуугаар нь өнгөрөх болгондоо хөшөөг илсээр ийм өнгөтэй болгожээ Хүмүүс хажуугаар нь өнгөрөх болгондоо хөшөөг илсээр ийм өнгөтэй болгожээ

Хөл бөмбөгийн ДАШТ Оросод болох гэж буйтай холбогдуулаад /4-р сард/ гадуур төдийлөн уур амьсгал ороогүй байсан ч ийм бөмбөгтэй тааралдав. Бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр хөл бөмбөгтэй холбоотой төрөл бүрийн эд зүйлс зарж байсан ч өндөр үнэтэй байлаа. Хөл бөмбөгийн ДАШТ Оросод болох гэж буйтай холбогдуулаад /4-р сард/ гадуур төдийлөн уур амьсгал ороогүй байсан ч ийм бөмбөгтэй тааралдав. Бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр хөл бөмбөгтэй холбоотой төрөл бүрийн эд зүйлс зарж байсан ч өндөр үнэтэй байлаа.

Томоохон сүлжээ дэлгүүр Томоохон сүлжээ дэлгүүр

Дугуйн зам, явган хүний замын өргөнийг та анзаарсан байх Дугуйн зам, явган хүний замын өргөнийг та анзаарсан байх

Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөшөө Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөшөө

Төрийн Дум /1932-1935 онд барьсан/ Төрийн Дум /1932-1935 онд барьсан/

Уран барилгын гайхамшиг болсон Оросын Их театрыг 1856  онд барьжээ. 1941 онд Их театрыг бөмбөгдсөний улмаас дөрвөн морьд хөлөглөсөн хоёр дугуйтай сүйхтэй Аполлоны хөшөө багагүй гэмтсэн байна. Хөшөөг 1958, 1992 онд сэргээн засварлажээ. Их Театрын дэргэд ЦУМ худалдааны төв байдаг. Уран барилгын гайхамшиг болсон Оросын Их театрыг 1856 онд барьжээ. 1941 онд Их театрыг бөмбөгдсөний улмаас дөрвөн морьд хөлөглөсөн хоёр дугуйтай сүйхтэй Аполлоны хөшөө багагүй гэмтсэн байна. Хөшөөг 1958, 1992 онд сэргээн засварлажээ. Их Театрын дэргэд ЦУМ худалдааны төв байдаг.

Хүүхдийн төв дэлгүүр. Бүхий л зүйл нь зөвхөн хүүхэд багачуудад зориулсан уг дэлгүүрийн барилгыг 1957 онд барьжээ. 6 давхар энэ барилгад тоглоом, хувцасны дэлгүүр, хоолны газар, кино театр,  музей, шинжлэх ухаан танин мэдэхүйн төвүүд үйл ажиллагаа явуулдгаас гадна төрөл бүрийн хүүхдэд зориулсан сургалтууд явагддаг байна. Барилгын дээд давхарт гараад Москва хотыг дурандах боломжтой. Хүүхдийн төв дэлгүүр. Бүхий л зүйл нь зөвхөн хүүхэд багачуудад зориулсан уг дэлгүүрийн барилгыг 1957 онд барьжээ. 6 давхар энэ барилгад тоглоом, хувцасны дэлгүүр, хоолны газар, кино театр, музей, шинжлэх ухаан танин мэдэхүйн төвүүд үйл ажиллагаа явуулдгаас гадна төрөл бүрийн хүүхдэд зориулсан сургалтууд явагддаг байна. Барилгын дээд давхарт гараад Москва хотыг дурандах боломжтой.

5 тонны жинтэй энэ том цагийг "Ракета"  цагны үйлдвэр Хүүхдийн төв дэлгүүрт зориулан бүтээжээ. Ган, хөнгөн цагаан, титан зэрэг 5000 хэсгээс бүрдсэн уг цагийг алтаар бүрсэн бөгөөд дэлхийн хамгийн том механик цаг гэж үздэг. 5 тонны жинтэй энэ том цагийг "Ракета" цагны үйлдвэр Хүүхдийн төв дэлгүүрт зориулан бүтээжээ. Ган, хөнгөн цагаан, титан зэрэг 5000 хэсгээс бүрдсэн уг цагийг алтаар бүрсэн бөгөөд дэлхийн хамгийн том механик цаг гэж үздэг.

Метрополь зочид буудал. 1921 оны арваннэгдүгээр сард болсон Монгол-Оросын анхны найрамдлын хэлэлцээрт Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байв Метрополь зочид буудал. 1921 оны арваннэгдүгээр сард болсон Монгол-Оросын анхны найрамдлын хэлэлцээрт Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байв

Вегас худалдааны төв дэх мөсөн гулгуур. Энд гулгаж буй хүүхдүүд мэргэжлийн уран гулгагч нар шиг эргэж, үсэрч төрөл бүрийн үзүүлбэр үзүүлнэ. Вегас худалдааны төв дэх мөсөн гулгуур. Энд гулгаж буй хүүхдүүд мэргэжлийн уран гулгагч нар шиг эргэж, үсэрч төрөл бүрийн үзүүлбэр үзүүлнэ.

"Транс Россия-Транс Логистика" экспо, "Транзит Монгол 2018" чуулган болсон Крокус Экспо төв "Транс Россия-Транс Логистика" экспо, "Транзит Монгол 2018" чуулган болсон Крокус Экспо төв

"В.Путинтэй" зургаа авахуулахад 180 рубль /7200 төг/ "В.Путинтэй" зургаа авахуулахад 180 рубль /7200 төг/

ОХУ-ын Гадаад харилцааны яам. Москвад 7 ижил ийм барилга бий. Сталины 7 өндөр хэмээн алдаршсан эдгээр барилгыг 1947—1957 онд барьжээ. ОХУ-ын Гадаад харилцааны яам. Москвад 7 ижил ийм барилга бий. Сталины 7 өндөр хэмээн алдаршсан эдгээр барилгыг 1947—1957 онд барьжээ.

Москвагийн шөнө /онгоцноос/ Москвагийн шөнө /онгоцноос/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан