gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Нарантуяа: Зарим асуудлыг шийдэхэд төсвөөс илүү хүмүүсийн хандлага чухал

Нийгэм
2021-05-24
129
Twitter logo

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооноос жил бүр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын өдрийг тэмдэглэн “Бид өөрчлөгчид” кампанит ажлыг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын үзэл санаа, олон улсад амжилттай хэрэгжиж буй сайн жишээг бодлого боловсруулагч, олон нийтэд хүргэх зорилгоор цуврал ярилцлагыг хүргэж байна. Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.

-Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нэгдэж ороод 12 дахь жилээ болж байна. Энэ хооронд болсон ололт, амжилтыг та хэрхэн дүгнэх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц 2006 онд анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдах үед би Хүний Эрхийн Үндэсний Комиссын реферэнтээр ажиллаж байсан.

Энэхүү конвенцын хамгийн гол үр нөлөө нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон олон нийтэд “Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?” гэсэн олон ойлголтыг хүний эрхэд суурилсан хандлагаар өгсөн. Аливаа улс орны хувьд конвенцод нэгдэж орсон нь хангалттай үзүүлэлт, үр нөлөө хараахан болдоггүй. Харин конвенцод нэгдэж орсны дараа түүний амин сүнс болох гол ойлголтыг хэрхэн хэрэгжүүлж байна гэдгээс маш олон зүйл хамаардаг. Өөрөөр хэлбэл оюун сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гарсан эсэх нь хамгийн чухал.

2005 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын ойлголт манай улсад орж ирээгүй байх үед Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж байсан. Энэ хуулийн үзэл санаа нь уламжлалт хандлагаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг халамжлах, өрөвдөх гэсэн хумигдмал ойлголттой байсан.

Ажил мэргэжлийнхээ хүрээнд Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны Захирал Б.Чулуундортой танилцан кампанит ажил хамтран өрнүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын сургалтад сууж хөгжлийн бэрхшээлийн талаар гүн гүнзгий, цоо шинэ ойлголтыг анх удаагаа сонсож байсан.

Тухайн үеийн Иргэний нийгмийн байгууллагуудын төрөөс шаарддаг зүйл бол халамжийн тэтгэвэр, тэтгэмж түүний нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлууд байсан бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах төрийн хандлага бол халамжийн бодлого биш юм байна, хөгжлийн бэрхшээл бол нийгмийн орчин нөхцөл бие эрхтний согогтой хавсраад үүсгэж буй ойлголт юм байна. Тиймээс хөгжлийн бэрхшээл хувь хүний асуудал гэхээсээ илүү нийгмийн ойлголт, хүн болохынхоо хувьд бусадтай адил нийгмийн амьдралд оролцдог болох шаардлагуудыг тавьж оюун сэтгэлгээний сэдлийг бий болгож эхэлсэн.

Энэ хугацаанаас хойш ямар хөтөлбөр, хууль, бодлого боловсруулав гэж эргээд харахад хууль, эрх зүй талдаа Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг болж 2009 онд энэхүү конвенцод манай улс нэгдсэн орсон. Үүнээс үүдээд энэ чиглэлээрх хууль, хөтөлбөрүүдийг боловсруулж, институцын хөгжлүүд бий болж тусдаа асуудал хариуцсан төрийн агентлагтай болж байна.

Тухайлбал, төр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн хандах вэ?, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд хэн бэ? гэдэг сэтгэлгээ, нийгмийн өөрчлөлтийг хийсэн.

2006 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал дээр илтгэл бэлдэж байхад тэдний асуудал төрийн бодлогын гадна талд байгааг онцолж байсан. Тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны нэг мэргэжилтэн 2-3 асуудлыг зэрэгцэн хариуцдаг нь төрийн бодлого оновчтой, хүртээмжтэй биш байдлыг үүсгэж байв.

2013 оноос институцийн болон бодлогын түвшинд өөрчлөлт гарсны хамгийн том нөлөөлөх хүчин зүйл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болж өгсөн.

Тухайлбал, төр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн хандах вэ?, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд хэн бэ? гэдэг сэтгэлгээ, нийгмийн өөрчлөлтийг хийсэн. Үүнийг дагаад хууль эрх зүй, институцийн өөрчлөлт явагдаж байгаа. Олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг маань нэлээд том, дэвшилтэт хүрээтэй ч гэсэн хүнийг хүн гэдэг утгаар нь хүнчилж хандсан хандлага бодлогын түвшинд болон иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд тусгалаа олоод өргөжөөд л явж байна. Жишээ нь, Тэргэнцэртэй Иргэдийн Холбооны хувьд өмнө нь халамж, тэтгэмжийн асуудал ярьдаг байсан бол одоо үйл ажиллагааны хараа нь өргөжөөд хүртээмж, стандарт, нийтийн тээвэр, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх зүйн тусламжийн үйлчилгээ, бие даан амьдрах систем зэргээр мэргэшин ажиллаж, үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй болсон.

 Хэдий тийм ч нийгэм дэх конвенцын зарчим дээр суурилсан оюун сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт хумигдмал хэвээр байсаар байна. Тиймээс цаашид энэхүү конвенцын амин сүнс болсон үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд шаардлага үүрэг хүлээгчдэд байсаар байна.

-Та Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын амин сүнс гэж дурдлаа л даа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Уламжлалт хандлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл биш учраас тэдэнд тусад нь сургууль, эмнэлэг, ажлын байр, тусдаа бодлого гаргаж тэднийг халамжлах, эмнэлгийн үйлчилгээгээр хангах хэрэгтэй гэж үздэг байсан.

Энэ ойлголтыг НҮБ-ын түвшинд 1950-иад оноос эхлэн өөрчлөх хэрэгтэй гэсэн өөрчлөлтийн давлагаа явагдаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адилхан нийгэмд оролцох ёстой, энэ боломж бололцоог бидний өмнө үүрэг хүлээсэн төр аливаа бодлого шийдвэр, барилга байгууламж, сургууль, ажлын байр зэрэг бүх орчин нөхцөлийг бий болгоогүй нь ХБХ-ийг тусгай хүмүүс гэж ялгаварлан гадуурхагдах нөхцөл тавьдгийг хүчтэй ярьж эхэлсэн.

Уламжлалт хандлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл биш учраас тэдэнд тусад нь сургууль, эмнэлэг, ажлын байр, тусдаа бодлого гаргаж тэднийг халамжлах, эмнэлгийн үйлчилгээгээр хангах хэрэгтэй гэж үздэг байсан.

Хүн бүр ижил үнэ цэнтэй юм бол хүн чигээр нь байлгахын тулд нийгмийн бодлого, орчноо хүртээмжтэй болгох хэрэгтэй гэсэн энэ үзэл санааг нийгмийн цөөнх болсон бүлгүүдийн заяамал эрх дээр суурилж 30 зүйлтэй Хүний эрхийн түгээмэл тунхаглал бичигдэж, хүний эрхийг баталгаажуулж өгсөн.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол бусадтай адил, тэгш үнэ цэнтэй, нийгмийн амьдралд оролцох эрхтэй учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эдлэх ёстой бүх эрхийг, бүх салбарт тунхаглан тогтоож хэрэглэх арга замуудыг тодорхойлсон.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд Засгийн газар буюу үүрэг хүлээгчид юуг сайжруулаасай гэж хардаг вэ?
-Хамгийн түрүүнд засах боломжтой харагдаж байгаа зүйл бол төрд энэ чиглэлээр ажиллаж буй яам, бодлогын нэгж, агентлагт тухайн бүлгийн төлөөллийг хангах буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдралынхаа туршлага, мэдлэг чадварт түшиглэн нүдээ олсон бодлого боловсруулахад оролцох явдлыг хангах хэрэгтэй.

Хүний Эрхийн Үндэсний Комисст аливаа эрх мэдлийн цөөнх болсон үндэсний болон бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллах боломжтой болгох талаар бид ажиллаж байна. ХБХ-ийн нөхцөл байдлыг мэддэг хүн бодлого боловсруулах нь бодлогын хэрэгжилтэд голлох үүрэгтэй.

Налуу зам, туслах хэрэгсэл, тохируулгатай ажлын байр зэрэг нарийн ойлголт руу ороод ирэхээр тэр асуудлыг туулж яваа хүн л “Яагаад энэ чухал юм бэ? Ямар байвал дээр юм бэ?” гэсэн асуултад хариулж чаддаг. Тухайн амьдралыг туулж яваа хүн өөрөө мэдэх учраас, тэр хүний туршлагыг бусад хүн мэдэхгүй учраас бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олноороо ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Дараа нь хүртээмжийн асуудал. Үүнд мэдээж хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Хүртээмжтэй нийгмийн байгууллыг өөрчилнө гэдэг бол өртөг мөнгөний асуудал. Нэг талдаа энэ нь төрийн үүрэг, нөгөө талдаа нийгэм, соёлын эрхийг төр байгаа боломж, нөөцийнхөө хэмжээнд бүрдүүлэх ёстой. Тиймээс Монгол Улсын төр засаг өөрийн нөөц боломжид тааруулан чадах хэмжээнд нийгмийг хүртээмжтэй болгох, өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Зарим асуудлыг шийдэхэд төсвөөс илүү хүмүүсийн хандлага бас чухал байдаг. Бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон иргэний нийгмийн байгууллагад илүү судалгаа, нотолгоонд суурилсан байдлаар оролцоод байх хэрэгтэй.

-Конвенцийг хэрэгжүүлж буй улс орноос манай Монгол Улс юуг суралцах ёстой гэж та хардаг вэ?
-Дэлхийн II дайны дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхий төлөөх хөдөлгөөн Англи, Америк зэрэг орнуудад идэвхжиж эхэлсэн. Капитилист нийгмийн онцлогтой холбоотойгоор олон зуун хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусгай асрамжийн газарт амьдардаг байсан. Нийгэм, эдийн засагт үр өгөөжгүй хүмүүс гэж ялгаад нийгмээс тусгаарлачихдаг байсан хандлага дэлхийн II дайнд оролцоод хөгжлийн бэрхшээлтэй болсон дайчдыг төр хүлээж авах хандлага өндөрссөнөөр өөр болж эхэлсэн. Үүнээс үүдээд 1950, 1960-аад орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөөх хөдөлгөөн улам идэвхжиж эхэлсэн. Тухайн үед Америкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хууль баталсан зэрэг нь цаг үеийн нөхцөл байдлууд ч бас нөлөөлсөн.

Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах нийгмийн тогтолцоогоор дамжуулж эерэг өөрчлөлтүүдийг хурдасгах шаардлагатай.

Дэлхий нийтийг хамарсан шинж чанартай өөрчлөлт бол 1980-иад оноос эхэлсэн. 1981 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний дэлхийн жилийг зохион байгуулж дараа нь 10 жилийг зарласан. Тухайн үед манай улс НҮБ-ын гишүүн орон байсан ч Орос улсаар дамжсан гадаад бодлоготой байсан тул энэ үйл явдлаас нэлээд алслагдмал, толгой мэдэн оролцох оролцоо байхгүй байсан тул өөрчлөлтөөс нэлээд хоцронгуй үлдсэн.

1980-аад онд АНУ, Австрали, Англи улс тэргүүтэй бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудалд анхаарч орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч байв.

Манай улс энэхүү дэлхий нийтийн хөдөлгөөний гурав дахь идэвхжилтийн үед нэгдэж эхэлсэн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдсэнтэй холбоотой.

Бид олон улсад оролцдог оролцоогоо сайжруулах хэрэгтэй. 6-р сард болох НҮБ-ын хүрээнд Оролцогч улсуудын бага хурал болно. Энэ хурлаар оролцогч улсуудын тэргүүн туршлагыг солилцох өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүд болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц нь дэлхийн түвшинд хэрэгжилт, хяналтын маш боловсронгуй бүтцийг бий болгосон.

Улс орнуудын түүхээс хамаараад конвенцыг хэрэгжүүлж байгаа туршлагууд харилцан адилгүй. Бид пост коммунист улсуудын замналтай төстэй учраас тэд конвенцыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлага, бодит хэрэгжих боломжтой арга хэмжээг харах хэрэгтэй.

ХЭҮК-ийн гишүүний хувьд харахад Хүний эрхийн гэрээ конвенцыг баталж байгаа нь Иргэний нийгмийн байгууллагуудад Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлагыг шаардах боломж олгож байгаа. Манай улс НҮБ-ын үндсэн есөн конвенцын наймыг соёрхон батлаад, бүх нэмэлт протколыг соёрхон баталсан байдаг ч олон улсын гэрээ конвенц, НҮБ-ын гэрээний механизмыг ашиглаж чадахгүй байна. Иймд иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах нийгмийн тогтолцоогоор дамжуулж эерэг өөрчлөлтүүдийг хурдасгах шаардлагатай.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан