-Хадгаламж эзэмшигчээс хувьцаа эзэмшигч руу-
2022 он эхлэхэд 18 хоног үлдлээ. Ирэх онд болох томоохон үйл явдлын нэг нь системийн нөлөө бүхий банкуудын IPO буюу хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл явц юм.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд нийт хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд санал болгох үүрэгтэй. Ингэснээр Монголбанкнаас гадна Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж банкуудыг хянах, улирлын тайланг хүлээн авч, цахим хуудсаараа дамжуулан тайланг нь олон нийтэд түгээх үүрэгтэй.
Банкуудыг төрөөс гадна олон нийтийн хяналтад оруулах нь энэ хуулийн зорилт. Үүнийг зарим эдийн засагч иргэн бүр банкны эзэн болох сайхан боломж хэмээн дүгнэж байна. Банкны системд нөлөө бүхий банк нээлттэй ХК болох үүргээ хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг төлөвлөгөөндөө тусгасан юм. Тэд төлөвлөгөөгөө ирэх оны зургадугаар сараас мөрдөнө. Тэгэхээр банкны салбарын хамгийн том таван банк ХК болоход хагас жилийн хугацаа үлдэв.
СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ БАНК ГЭЖ ЯМАР БАНКИЙГ ХЭЛЭХ ВЭ?
Банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоон дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг хэлнэ. Манай улсад нийт 11 банк ажиллаж байгаагийн тав нь системийн нөлөө бүхий банкууд юм: ХААН, ХХБ, Голомт, Хас, Төрийн банк.
Манай улсад 1924 онд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг анх байгуулсан. Энэ банк 260 мянган янчааны хөрөнгөтэй байжээ. Тэгвэл одоо банкуудад нийт 40 их наяд төгрөг эргэлдэж байна.
Манай улсад нийт 11 банк ажиллаж байгаагийн тав нь системийн нөлөө бүхий банкууд юм: ХААН, ХХБ, Голомт, Хас, Төрийн банк.
Дээрх таван банк Монголбанканд хувьцаагаа санал болгох үйл явцыг хэрхэн хийх төлөвлөгөөгөө хүргүүлсэн. Тус төлөвлөгөөнд нийт хувьцааныхаа 5-15 хувийг олон нийтэд худалдахаар тусгажээ. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа тус сангаас банкуудад хийсэн өргөн хүрээний хяналт шалгалт болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг томоохон банкнаас мөнгө гарган 400 сая ам.доллараар худалдан авсан явдал банкуудыг ХК болгох улс төрийн шийдвэрт хүргэв.
Гучин жилийн түүхтэй банкны салбар манай эдийн засгийн 88 хувийг дангаараа бүрдүүлдэг, ашиг орлогоороо уул уурхайн компаниудын дараа жагсах чухал салбар юм. Өнөөдрийг хүртэл иргэд банканд хадгаламж байршуулан, хүүгийн ашиг хүртэж ирсэн бол цаашид банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой. “Таван богд капитал” үнэт цаасны компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэ “Та аль банкийг сонгон, хадгаламжаа байршуулсан, тэр банкныхаа хувьцааг эзэмших нь зөв. Аль банканд илүү итгэж байна, тэр банкныхаа хувьцааг худалдан аваарай. Ингэснээр ногдол ашиг авахын сацуу хувьцааны үнийн өсөлтийн зөрүүнээс өгөөж хүртэх боломжтой” гэж зөвлөв.
“Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг 2016 онд олон нийтэд санал болгосноор энэ компанийн санхүүгийн үзүүлэлт илт сайжирсан гэж Сангийн саяд Б.Жавхлан жишээ авах дуртай. 100 хувь төрийн мэдэлд байсан энэ компанийн 34 хувийг олон нийтэд санал болгосон юм. Гэвч өдгөө энэ 34 хувийн 30 хувийг Ард санхүүгийн нэгдэл дангаараа эзэмшдэг. Хувьцаа нь нэг ААН-д төвлөрчээ.
Хэрэв банкуудын хувьцааны багц хэсэг хугацааны дараа энэ мэтээр цөөн компани эсвэл хувь хүнд дахин төвлөрчихвөл яах вэ? Энэ тохиолдолд банкуудын IPO баялгийг дахин хуваарилахад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Манай улсын хамгийн том банк болох ХААН банкны дийлэх хувийг Японы ХК эзэмшдэг. Иймд энэ банкны ашиг Япон руу урслаа хэмээн халагладаг бол иргэд, ААН-үүд энэ банкны хувьцааг авснаар ашгийн тодорхой хувь Монголд үлдэх юм. Энэ талаасаа банкуудын IPO баян ядуугийн зааг ялгаа улам алсарч буй өнөө үед ихээхэн чухал.
Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангаж, бага мөнгөөр арилжаанд оролцох иргэдийн эрхийг хангаж чадвал иргэд банкны хувьцааг худалдан авч чадна.
Гэхдээ банкууд, эрх баригчдад ийм зорилго байвал шүү дээ. Иймд системийн нөлөө банкууд хувьцаагаа нээлттэй зарлахдаа ямар журам баримтлах нь их чухал. Хэрэв тэд стратегийн хөрөнгө оруулагчидтай (их үнийн дүнгээр хувьцаа худалдан авах, цөөн хүн) хамтран ажиллахыг илүүд үзвэл өндөр үнийн дүнгээр захиалга өгөх, томоохон ААН-үүдийн хүсэлтийг түрүүлж аваад жижиг хувьцаа эзэмшигч болох иргэдийн арилжааг захиалга нэгэнт биелсэн хэмээн биелүүлэхгүй байх эрсдэлтэй. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журамд “Нийтэд санал болгох гэдэг нь үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг хэлнэ.” гэжээ. Тэгэхээр дээрх таван банкны багахан хувийг хамгийн багадаа 50 субьект худалдан авах нь ээ.
Хэрэв Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангаж, бага мөнгөөр арилжаанд оролцох иргэдийн эрхийг хангаж чадвал иргэд банкны хувьцааг худалдан авч чадна. Энэ нөхцөлд сүүлийн 30 жилд цөөн иргэд, ААН-ийн мэдэлд байж, тэр хэрээр ашиг нь хязгаарлагдмал хүрээнд эргэлдсээр ирсэн банкуудаас нийтээрээ бага ч болов өгөөж хүртэх юм.
Банкууд хөрөнгийн зах зээлд хөл тавьснаар манай улсын нийт эдийн засгийн 12 хувийг эзэлдэг санхүүгийн зах зээлд томоохон түлхэц болно. Банкууд улирал тутам тайлан гаргадаг, мэдээллээ ил тод байршуулдаг, аудитын шалгалтыг тогтмол хийлгэдэг гэх мэт сайн талуудтай. Энэ нь хувьцаат компаниудад эергээр нөлөөлөх нь дамжиггүй.
Мөн банкууд дахь олон нийтийн оролцоо ч өснө. Та хувьцааг нь худалдан авсан банкныхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суун, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Гэхдээ банкууд эхний ээлжид нийт хувьцааныхаа цөөн хувийг л санал болгох тул иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүй байна. Ирэх оны зургадугаар сарын 30-наас эхлэн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд энэ эрхийг хэрэгжүүлнэ.
Гэхдээ банкны нөхцөлд удирдлагыг хэрэгжүүлбэл хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчингүй болно. Банкны нөхцөлд удирдлага гэдэг нь Монголбанкнаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээ юм. Шинэ хуульд зааснаар банкны гүйцэтгэх удирдлагыг Монголбанк зөвшөөрснөөр томилно.
БОГД БАНК ХАМГИЙН АНХНЫ ХК ГЭСЭН СТАТУСТАЙ БАНК БОЛОВ
Банкны тухай хуульд зааснаар системийн бус банк хувьцааныхаа тодорхой хэсгийг олон нийтэд санал болгох үүрэг хүлээгээгүй. Гэвч манай улсын отгон банк болох Богд банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд манай улсад анх удаа хөрөнгийн захаас санхүүжилт татав. Тус банкийг Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэжээ.
“Богд банк” ХК нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр олон нийтэд санал болгов. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг долоо хоногийн турш авчээ. “Богд банк” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33.2 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн байна. Энэ нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.6 хувиар давсан үзүүлэлт болж, "Богд банк" банкны салбарын шинэчлэлийн хүрээнд хамгийн анхны нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй банк боллоо.
Тэд стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтээс ирүүлсэн 100 ширхэг хүртэлх хувьцааны (254 000 төгрөг) захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 86.5 хувиар хувь тэнцүүлэн хуваарилсан байна.
70 хувь буюу 8,750,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад,
30 хувь буюу 3,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгов.
Санхүүгийн зохицуулах хороо анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэл хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэн, хөрөнгө оруулагч нар үнэт цаас аваагүй үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүсэх юм.
БАНКНЫ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛТИЙН II ҮЕ ШАТ ИРЭХ ОНД ҮРГЭЛЖИЛНЭ
2023.12.31-нээс эхлэн банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг сааруулах заалт хэрэгжиж эхэлнэ. Банкны хувьцаа эзэмшил аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны 20 хувиас хэтрэх ёсгүй. Энэ заалт Хөгжлийн банк гэх мэт тусгай зориулалтын банканд хамаарахгүй.
Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж банкны хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн эсвэл банкны бодлого шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг (өмнөх хуульд өмчлөгч этгээд гэж байв.) хэлнэ. Эцсийн өмчлөгчөө бүртгүүлээгүй бол тухайн банк 500 мянган төгрөгөөр торгуулна.
Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхгүй бол хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа 20 хүртэл тооны хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, нийт дүн, хэмжээний талаарх мэдээллийг Монголбанканд ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг сунгахгүй зэрэг заалтууд шинэ хуульд бий.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэг шалтгаан нь манай банкууд цөөн хүний гарт төвлөрөн, тэр хэрээр эрсдэл дагуулсан.
Мөн Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох, эсэх тухай шийдвэр гаргаж, энэ талаар банканд мэдээлнэ. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна. Үүгээр зогсохгүй зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк тухайн банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцно. Хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан, хуульд заасан хязгаарлалт буюу 20 хувьд хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй. Шинэ хуульд оруулсан, анхаарал татсан бас нэг заалт нь “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно”.
Сүүлийн нэг сарын турш, ХААН банкны япон хувьцаа эзэмшигчидтэй холбоотой, зөрүүтэй мэдээлэл гарах болов. Банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг сааруулах дээрх заалт тийм ч амархан хэрэгжихгүй бололтой. Мөн ОУВС энэ оны эцэс гэхэд зохицуулалтын хэрэгжилтийг үе шаттай зогсоож, хөрөнгийн дутагдалтай байж болзошгүй банкуудын активын чанарыг цаг тухайд нь шинээр, хараат бусаар хянан шалгах нь банкны балансын ил тод байдал, зөв үнэлгээг хангахад чухал ач холбогдолтой гэжээ. Амжилттай IPO гаргахад шаардлагатай урьдчилсан нөхцөл, гэнэтийн төлөвлөгөө гаргах шаардлагатай байгааг онцлоод IPO гаргах эцсийн хугацааг хойшлуулахыг санал болгов.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэг шалтгаан нь манай банкууд цөөн хүний гарт төвлөрөн, тэр хэрээр эрсдэл дагуулсан. Хамгийн сүүлийн жишээ Капитал банк. Нэг гэр бүлийн мэдэлд байсан энэ банкийг Монголбанк татан буулгаж, одоог хүртэл Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангууд хохирлоо барагдуулж чадаагүй байна. Иймд банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг сааруулах шаардлага үүссэн юм. Энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн хуулиар аливаа этгээд банкны нийт саналын эрхтэй хувьцааны 20 хүртэл хувийг л эзэмшинэ. Одоогоор энэ шаардлагыг системийн нөлөө бүхий банкуудаас зөвхөн Хас банк хангадаг. Тэгэхээр бусад системийн нөлөө бүхий банкуудын эзэмшилд томоохон өөрчлөлт гарна.