1.Ардын хувьсгалын
эхэн үеийн улсын их наадам буюу 1922, 1923 оны-цэргийн наадамд тус бүр 704 бөх
барилдаж, тэр үеийн сайн ноён Хан аймаг Лу гүний хошуу, одоогийн Архангай
аймгийн Батцэнгэл сумын харьяат Галсанхүүгийн Вандан түрүүлж аварга цол
хүртжээ. Г.Вандан аварга хувьсгалын өмнөх ба дараах арван засгийн наадамд
зургаан удаа түрүүлж 1925 оны улсын наадамд найм, 1928 онд тав, 1929 онд найм
давж байжээ.
2. Улсын баяр наадам гэж анх нэрлэгдсэн 1925 оны улсын их баяр наадамд 640 бөх
барилдаж Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ганжууржавын Самдан арслан
түрүүлж улсын аварга цол хүртжээ. Г.Самдан 1922 оны цэргийн наадамд ес даван
үзүүрлэж заан цол, 1923 оны уул тайлгад долоо, 1924 оны цэргийн наадамд ес
даван үзүүрлэж улсын арслан, 1938 онд долоо давж байсан босоо Самдан гэж
алдаршсан бөх байв.
3.1926, 1927 оны улсын наадмуудад 640, 960 бөх тус тус барилдаж Архангай
аймгийн Тариат сумын харьяат Нацаг овогтой “Буур” хэмээх Жамьян арслан
тус тус түрүүлж даян аварга цол хүртжээ. Тэрбээр 1925 оны наадамд үзүүрлэж
улсын арслан, 1928, 1934 онуудад долоо, 1937 онд зургаа, 1939 онд тав, 1940,
1941, 1942 онуудад долоо, 1946 онд тав давж байв.
4. 1939 оны улсын наадамд Булган аймгийн Сэлэнгэбүрэн сумын харьяат шинэ цэрэг Бадамдоржийн
Түвдэндорж түрүүлж улмаар 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад (1946 онд
1024 бөх бусад онуудад 512 бөх барилдаж) тус тус түрүүлж дархан аварга цол
хүртжээ. Аварга Б.Түвдэндорж бусад жилүүдэд 1940 онд тав, 1944 онд үзүүрлэж,
1948 онд зургаа, 1951 онд үзүүрлэж, 1955 онд тав, 1956 онд зургаа, 1957, 1958
онд долоо, 1959, 1967 онд тав давжээ.
5.1946 оны улс хувьсгалын 25 жилийн ойгоор 1024 бөх барилдаж, ес даван түрүүлж
аварга цолыг Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Цэрэндоржийн Чимэд-Очир
арслан хүртжээ. Ц.Чимэд-Очир 1943 онд тав, 1944 онд ес даван түрүүлж арслан
цол, 1945 онд долоо, 1948 онд зургаа, 1950 онд ес давж түрүүлж даян аварга цол,
1951, 1952 онд найм, 1953 онд долоо, 1957 онд тав давжээ.
6.1947, 1948 оны улсын наадамд тус бүр 512 бөх барилдаж Говь-Алтай аймгийн
Жаргалан сумын харьяат Шаравын Батсуурь түрүүлж улсын арслан, аварга цол
хүртжээ. Тэрбээр 1949 онд үзүүрлэж, 1951 онд найм, 1952 онд зургаа, 1953 онд
найм, 1954 онд долоо, 1957 онд найм, 1958, 1959 онуудад тав, 1961, 1962, 1963,
1964 онуудад тус бүр зургаа, 1966 онд тав давжээ.
7.1951 он ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 1024 бөх барилдаж Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын арслан Жамсрангийн Цэвээнравдан түрүүлж улсын
аварга цол хүртжээ. Тэрбээр 1943 онд долоо давж заан, 1944 онд зургаа, 1945 онд
найм давж үзүүрлэн улсын арслан цол хүртэж, 1946, 1947, 1948, 1949 онуудад тус
тус долоо, 1950 онд зургаа, 1952, 1953 онуудад тав 1956 онд зургаа давжээ.
8.1958 оны улсын наадамд 512 бөх барилдаж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын
харьяат Дарийн Дамдин арслан түрүүлж улсын аварга цол хүртсэн. Д.Дамдин 1952
онд зургаа, 1953 онд тав, 1954 онд зургаа давж, 1956, 1957, 1958, 1959, 1960
онуудын улсын наадамд дараалан түрүүлж дархан аварга 1961 онд найм, 1962 онд
тав, 1964, 1965 онд долоо, 1966, 1968 онд найм, 1969 долоо, 1970 онд найм, 1971
онд зургаа, 1972, 1973, 1974 онуудад долоо, 1976 онд тав 1978 онд зургаа, 1981
онд тав давжээ.
9.1961 он ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 512 бөх барилдаж Булган аймгийн
Сайхан сумын харьяат улсын начин Сэрээтэрийн Цэрэн түрүүлж улсын аварга цол
хүртжээ. С.Цэрэн 1960 онд зургаа, 1964 онд долоо, 1965, 1966 онд зургаа, 1967
онд долоо 1968 онд тав 1971 онд найм давж үзүүрлэн улсын даян аварга, 1972,
1978 онд зургаа, 1974 онд тав давжээ.
10. 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онуудад улсын баяр наадамд Төв аймгийн
Эрдэнэсант сумын харьяат Жигжидийн Мөнхбат аварга түрүүлж арслан аварга цол
хүртжээ. Ж.Мөнхбат 1961 оны улсын наадамд тав, МБАТ анхдугаар спартакиадад 28
давж заан 1968, 1969 онд долоо, 1971 онд зургаа, 1972 онд найм, 1973 онд долоо,
1980 онд найм, 1981, 1983 онд долоо, 1985, 1994 онд зургаа давжээ.
11. 1968 оны улсын баяр наадамд 512 бөх барилдаж Увс аймгийн Хяргас сумын
харьяат улсын арслан Хорлоогийн Баянмөнх түрүүлж улсын аварга цол хүртлээ.
Аварга Х.Баянмөнх 1963 онд тав, МБАТ-ний хоёрдугаар спартакиадад 27 давж заан,
1964 онд зургаа, 1965 онд найм, 1966 онд долоо давж дөрөвт үлдэж улсын
арслан цол, 1962 онд найм, 1969 онд долоо, 1971 онд ес давж дархан аварга, 1972
онд ес давж далай даян, 1973 онд ес, 1974 онд найм, 1975 онд ес, 1977 онд ес,
1978 онд долоо, 1979 онд ес, 1980 онд долоо, 1981 онд ес, 1982 онд ес, 1983 онд
долоо, 1984 онд зургаа, 1985 онд долоо, 1987 онд ес, 1988, 1989 онд долоо, 1990
НТ-ны 750 жилийн ойд ес, 1991, 1992 онд зургаа давжээ.
12. 1970 оны улсын баяр наадамд 512 бөх барилдаж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын
харьяат Чойжилын Бээжин арслан түрүүлж улсын аварга цол хүртэв. Уран барилдаанч
Ч.Бээжин аварга 1957 онд тав, 1958 онд зургаа, МБАТ их наадамд 32 давж улсын
заан 1961 онд долоо давж арслан, 1963 онд тав, 1964 онд найм, 1955 онд долоо,
1967 онд тав, 1968 онд зургаа, 1969 онд тав, 1967 онд тав давжээ.
13.1979 оны МБАТ-ны VI спартакиадын барилдаанд нэг ч унаагүй түрүүлсэн
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын арслан Дашдоржийн Цэрэнтогтох
улсын аварга цол хүртжээ. Тэрбээр 1972 онд зургаа, 1977 онд долоо давж заан
1979 онд долоо, 1980 онд ес, 1981 онд найм, 1982 онд зургаа, 1983, 1984 онд ес,
1986, 1987, 1988 онд найм, 1989 онд долоо, 1990 онд найм МНТ-ны 750 жилээр
зургаа давжээ.
14. 1986 оны улсын баяр наадамд 512 бөх барилдаж Төв аймгийн Угтаалцайдам сумын
харьяат Дагвацэрэнгийн Хадбаатар арслан түрүүлж улсын аварга цол хүртэв.
Тэрбээр 1973 онд тав, 1976 оны улсын аварга шалгаруулахад түрүүлж заан. 1976,
1978 онд зургаа, 1979 онд тав, 1980, 1981 онд долоо, 1982 онд найм, 1983 онд
тав, 1984 онд найм, 1985 онд зургаа, 1986 онд долоо, 1987 онд зургаа 1990 оны
НТ-ны 750 жилийн ойгоор долоо давжээ.
15. 1989 оны улсын наадамд 512 бөх барилдаж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын
харьяат Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ арслан түрүүлж улсын аварга цол хүртжээ. Их
аварга Б.Бат-Эрдэнэ 1985 онд тав, 1986, 1987 онд долоо давж заан, 1988 онд ес
даван түрүүлж арслан, 1990 оны улсын наадам, МНТ-ны 750 жилийн ойд түрүүлж,
19914 онд долоо, 1992-1990 онуудад дараалан түрүүлж 2000 онд найм, 2001 онд ес,
2002, 2003 онуудад долоо, 2004, 2005 онуудад зургаа давжээ.
16. 1991 онд улсын наадамд 512 бөх барилдаж Увс аймгийн Наранбулаг сумын харьяат
Одвогийн Балжинням заан түрүүлж улсын арслан цол хүртэж, 1994 онд 1024 бөх
барилдахад ес давж үзүүрлэсний дараа МҮБХ дүрмэндээ өөрчлөлт оруулж улсын
аварга цолыг 1995 онд олгосон байна. Тэрбээр 1984, 1986 онуудад тав, 1987 онд
зургаа, 1988 онд тав, 1989 онд заан, мөн улсын наадамд долоо 1990 оны улсын
наадамд мөн МНТ-ны 750 жилийн ойгоор зургаа 1992 онд зургаа, 1993 онд
долоо, 1995 онд зургаа 1996 онд долоо, 1997 онд зургаа, 1998 онд долоо, 1999
онд зургаа 2004 онд зургаа давжээ.
17. 2001 оны улсын баяр наадамд 1024 бөх барилдаж Төв аймгийн Сэргэлэн сумын
харьяат Агваансамдангийн Сүхбат арслан түрүүлж улсын аварга цол хүртэв.
А.Сүхбат 1993 онд зургаа, 1997 онд долоо, 1998 онд зургаа, 1999 онд тав, 2000
онд түрүүлж арслан цол 2002 долоо, 2003 онд зургаа 2004 онд ес, 2005 онд зургаа
давж байв.
18. 2002 оны улсын баяр наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Гэндэнжамцын
Өсөхбаяр арслан түрүүлж улсын аварга цол хүртжээ. Г.Өсөхбаяр 1995 онд долоо
давж заан 1997 онд долоо, 1998 онд зургаа, 1999, 2000 ондуудад долоо, 2001 онд
долоо, 2003, 2005 онуудад ес, 2006 онд долоо давжээ.
19. Тулгар төр байгуулагдсаны 800 жил Монгол ардын хувьсгалын 85 жилийн ойн
баярт 1024 бөх барилдаж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Долгорсүрэнгийн
Сумьяабазар гарьд түрүүлж улсын ерөнхийлөгчийн зарлигаар улсын аварга цол
хүртэв. Д.Сумъяабазар 1994 онд тав, 1995 онд тав, 1996 онд долоо давж заан 1997
онд зургаа, 1998 онд найм, 1999 онд найм, 2000 онд тав, 2001, 2002 онуудад
зургаа, 2003 онд найм, 2004 онд зургаа, 2005 онд найм, 2007 онд зургаа давжээ.
Нууц товчооны 750 жил, зарим жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн
тоог оролцуулан 64 наадмын түрүүг дээр дурьдсан улсын 19 аварга авч байсан
байна.
Г.Баярцэнгэл