Малын тоо толгойн албан татвар буюу бидний ярьж заншсанаар малын хөлийн татварын хууль энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэв. Энэ хуулийг өнгөрсөн оны арван нэгдүгээр сард батлан нэгдүгээр сараас дагаж мөрдөх байсан ч хуулийн үйлчлэлийг хойшлуулсан байв.
Энэ хуулийн дагуу мал бүхий этгээд, малчид албан татвар төлөгчид болно. Тэдний өмчилдөг малыг Үндэсний статистикийн хороо тоолж баталгаажуулснаар татвар ногдуулна. Гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасах юм.
Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Татварын хэмжээг багтаан сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал малын төрөл тус бүрээр тогтооно. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тооноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоожээ.
50 хүртэл толгой малтай малчдыг татвараас чөлөөлж болно.
Албан татвар төлөгчид буюу малчид энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан, жил бүрийн долдугаар сарын 15, арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор өмчилж буй малаа тоолуулж бүртгүүлсэн сум, дүүргийн төсөвт төлнө. Малын хөлийн татварыг тогтоож ОНХС-д хуримтлуулах юм.
2020 оны байдлаар манай улс 67 сая малтай хэмээн ҮСХ тоолжээ. Энэ хавар 10-аад сая төл хүлээн авсан. Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн арван арван жилд нэмэгдсээр байна. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч бэлчээр, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ бага, сүргийн бүтэц алдагдсан зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Малын тоо толгойн албан татварын хуулийг баталлаа.
Мөн сум, дүүргийн ИТХ-д энэ татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож, ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгосон юм. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хөдөөгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх талаар Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцав.
80 САЯ МАЛТАЙ ГЭЖ МАЛЫГ ХӨЛӨӨР НЬ ТООЛДГООС ХӨРӨНГӨ ГЭЖ ҮЗЭН ҮНЭЛЭХГҮЙ БАЙНА
-Малын тоо толгойн албан татварын хуулийг мөрдөж эхэлснээр мал аж ахуйн салбарт ямар эерэг өөрчлөлт гарах вэ?
-Би “Нүүдлийн эдийн засаг” гэсэн судалгааны ажил хийн, татварын асуудлыг хөндсөн юм. Мал бол хөрөнгө.
Малчин өрхүүд тус бүр хэчнээн тооны мал эзэмшиж байгааг тогтоон, тэднээс хөрөнгийн татвар авах ёстой гэж үзсэн. Малчдад нэг хувийн татвар ногдуулахад 137 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх тооцоог хийсэн юм.
Төр яг ийм хэмжээний мөнгийг буюу 137 тэрбум төгрөг гарган, нийт 260 тэрбум төгрөг бүхий сан байгуулан, бэлчээрийн доройтлыг бууруулах гэх мэт малчдад тулгардаг асуудлыг шийдэхэд зарцуулах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрч байв. Энэ мөнгийг сум, аймгийн төсөвт оруулж болохгүй. Сангийн зориулалт тодорхой байвал хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй болно. Энэ нь малчдад хэрэгтэй.
Бид 80 сая малтай боллоо гэж малыг хөлөөр нь тоолоод байгаа болохоос хөрөнгө гэж үзэн үнэлэхгүй байна. Малчдын энэ хөрөнгө хэчнээн төгрөгийн үнэтэй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Үнэлдэггүй. Баялаг юм бол үнэлэх хэрэгтэй гэж би олон удаа ярьсан. Уг нь манай улсын Үндсэн хуульд “Мал үндэсний баялаг мөн” гэж заасан. Баялгийг төгрөгөөр тооцно. Тооцоог нь хийхэд маш амархан ч өнөөг хүртэл хийдэггүй. Амьд малын үнэ сум, аймагт, бүсэд тодорхой шүү дээ.
-Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ 0-2000 төгрөг байна” гэж заасан.
-Энэ их сонин, зөөлөн маягийн заалт. Малчид татвар төлөх сонирхолтой. Тэдний бэл бэнчинд тохируулан, 75 хүртэл тооны малтай бол ийм хэмжээний, мянгат малчин бол ийм хэмжээний зэргээр татвараа тогтоох нь зөв. Гурван мянгаас дээш тооны малтай цөөн малчин бий. Малчдын дунд нийгмийн давхарга хэдийнэ үүсчихсэн. Баян, ядуу малчдын зааг ялгаа их тодорсон. Үүнд төр огт анхаардаггүй. 200 болон түүнээс дээш тооны малтай өрх нийт малынхаа дийлэнхийг эзэмшдэг.
Харин 200 хүртэл тооны малтай малчин өрхүүд эдгээр малаа эзэмшдэггүй, туслах малчид юм. 200-400 малтай өрхүүдийг дундаж малчид, мянгат малчдыг чинээлэг гэж болно. 0-2000 төгрөг гэдгийг ямар тооцоогоор, яаж гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Татвар бол албадлагын зүйл, татварыг сайн дураар төлөхгүй. Бүх малчин энэ татварыг төлөх ёстой. 50 хүртэл толгой малтай малчдыг татвараас чөлөөлж болно. Дундаж малчид гаднаа хоёр приустай байхад баян малчид жийп, илүү том гэртэй болчихсон. Мөн баян малчид аймгийн төвд эсвэл хотод байртай болж, голдуу суурин газарт хүүхдээ эргэх нэрээр амьдардаг.
Мал маллах нь албан бус салбар биш, тэдний хөрөнгө чинээ бүртгэлтэй тул тэднийг нийгмийн харилцаанд оролцуулах нь төрийн үүрэг. Татварыг энэ талаас харах нь зөв. ИТХ-аас татварын хэмжээг тогтоохдоо бага малтайд нь бага татвар ногдуулж болно. 1990-ээд оноос эхэлсэн нийгмийн тэгш бус байдлыг ийм аргаар бууруулах боломжтой. Хөдөө чинээлэг малчид, хотод чинээлэг иргэд бусдаасаа хол тасарчихлаа. Нийгмийн энэ ялгарал их хурдан үргэлжилсээр л байна. Тавь хүртэл тооны малтай иргэд малаа зарж, хотод ирдэг. Энд зөвшөөрөлгүй газарт, хотын захад гэрээ бариад суучихдаг. Хотын ачааллыг нэмдэг, ядуурлыг нэмдэг. Уг нь хөдөө рүү хөгжлийг хүргэхийн тулд татварын зөв харилцаа үүсгэх ёстой юм. Тавин толгой малтай хүн малаа зарах биш 200-д хүргэх сэдлийг бий болгох ёстой. Татварын зөв харилцаа хөдөөд хөгжлийг аваачих нэг хэрэгсэл боловч одоогийн хуулиар нийгмийн энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Малынх нь тоогоор малчдын нийгмийн давхраажилтыг тогтоох бүрэн боломжтой.
Малын тоо толгойн албан татвар анхны оролдлого. Түүнээс малчид татварын харилцаанд бүрэн орлоо гэж болохгүй. Энэ хуулиас малчдыг гэсэн уламжлалт хайр “үнэртэж” байна.
Татварын хуультай болсноор малын тоо өсөхгүй. Харж байгаарай.
-Чухам ямар хайр гэж?
-Энэ хууль ч сонгуулийн мөчлөгтэй холбоотой. Одоо манай сонгуулийн тогтолцоо жижиг мажоритар байгаа. Ийм үед УИХ малчдыг уурлуулах зүйл огт хийж болохгүй. Энэ хуулийг баталсан нь дэвшил боловч энэрэнгүй, зөөлөн татварын хууль баталжээ. Одоо орлогогүй малчин байхгүй болсон. Гаднаа малтай бол тэр хүн хөрөнгөтэй гэсэн үг. Малчид огт мэдээлэлгүй байдаг үе ч өнгөрсөн. Утасдаад л “Хүчит шонхор” захад мах ямар үнэтэйг мэдэх боломжтой болсон шүү дээ.
-Малчдын хөрөнгийг үнэлэх ажлыг хэн хийх ёстой вэ. Сангийн яам уу?
-Эхлээд малчид өөрсдөө үнэлнэ. Манайд үнэлгээний компаниуд бий. ХХААХҮЯ, Сангийн яамтай хамтран энэ тооцоог хийж болно. Хувийн хэвшил ч хийх боломжтой. Малыг хөлөөр нь тоолоод байгаа ч малчид төгрөгөөр зээл авдаг. Малын тоо толгойн албан татварын хууль биш Малын хөрөнгийн албан татварын хууль гэх нь илүү оновчтой.
-Малын үүлдрээс хамааран малын ашиг шим, гарц нь харилцан адилгүй. Малын тоо толгойн албан татварын хуульд үүнийг харгалзаагүй байна.
-Заавал тооцох шаардлагагүй. Ашиг шим өндөртэй малыг өндөр үнээр худалдаж авдаг. Тэр мал хэчнээн литр сүү, мах өгч байгаагаас тэр малыг ямар үнээр үнэлсэн нь илүү чухал. Мөнгөн дүнгийн үнэлгээ илүү бодитой.
-Бид эртнээс л тал дүүрэн бэлчсэн малтай зэргээр хэдий чинээ олон малтай байна, төдий чинээ баян гэх ойлголттой явсаар ирсэн нь одоо ч арилаагүй юм байна.
-Харин тийм. 70 сая малтай гэдэг ч үнэ нь хэд вэ гэхээр хэн ч хариулахгүй. Үндэсний баялгаа тоогоор илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ хатуу үнэлгээ биш. Зах зээлийн үнэ өөрчлөгдөж байдаг.
-ҮСХ-ны мал тооллогын дүнд бүрэн итгэж болох уу. Зарим хүн малчид зээл авахдаа малаа өсгөж мэдүүлдэг гэдэг шүү дээ.
-Малчид А дансыг хэрэглэж хэвшлээ. ҮСХ-ны бүх тоо их ханатай гардаг. Иргэд, ААН-үүд ч мэдээллээ үнэн зөвөөр нь өгдөг. Мөн судалгааны хамрах хүрээ ч их өргөн. Бид мал, хүнээ сайн тоолдог болсон. Мал тооллогод маш олон байгууллагаас хүн оролцдог. Их өгөгдөл хөгжих тусам мал тооллогын дүн илүү нарийн гардаг болно. Татвар авч эхэлснээр малаа зөв тоолж эхэлнэ. Гэхдээ татварын хуультай болсноор малын тоо өсөхгүй. Харж байгаарай. Байдгаараа л байна.
-Тэмээний тоо толгой буурч, ямааных талийсан. Энэ хуулийг ашиглан сүргийн бүтцээ зөв тал руу нь оруулах боломжтой юу? Жишээ нь тэмээ, сарлагтай өрхүүдийг татвараас чөлөөлөх гэх мэт.
-ИТХ ийм шийдвэр гаргаж чадахгүй. Ийм шийдвэр гаргавал малчид эсэргүүцнэ. Олон ямаатай айл өндөр татвар төлөх болоход “Ямаа тэжээсэн нь миний буруу юу” гээд л эхэлнэ.
-Гэхдээ тэр айл бусдаас илүү өндөр орлоготой шүү дээ.
-Ямаа, хонь гэж ялгалгүй, ерөнхийд нь татвар ногдуулах нь зөв. Сумын ИТХ-д хэн ордог билээ, тэднийг хэн сонгодог билээ? Малчид сонгодог тул эргээд малчдад “хайр зарласан” улс төр үргэлжилнэ. Сумын ИТХ бол жижигхэн УИХ гэсэн үг. Чи ямаа олонтой тул илүү өндөр татвар төлнө гэж шулуухан хэлж чадах уу? Тэгэхээр малын албан татвараас их зүйл хүлээгээд дэмий. Хэдэн төгрөг цуглах байх. Чухам хэдэн төгрөг цуглахыг ч бид мэдэхгүй байна. Энэ хууль мөнхийн биш тул хотоос сонгогдсон гишүүд сайжруулах төсөл санаачилж болно. Ер нь сонгуулийн тогтолцоо пропорционал болчихвол татварын харилцаа эрүүлжинэ. Татвар улс төртэй холбогдоод байгаа биз? Пропорционал тогтолцоо руу бид орохоос өөр аргагүй. Намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байх. Учир нь МАН дараагийн сонгуульд дахин үнэмлэхүй ялж чадахгүй.
-Дараагийн орон нутгийн сонгуулиар малчид нэр дэвшигчдээс “Та малын татвар нэмэх үү” гэж амыг нь асуух нь.
-Тэгнэ.
Манай төрийн байгууллагууд аян зохион байгуулдаг зальтай аргатай. Аян дуусаж таарна. Тэгээд л мартана.
-Засгийн газрын 2020 оны “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн, хүндрэх төлөвтэй 12 аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдээс 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй олгожээ. Мөн 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгосон. Цаашид төрөөс гаргадаг энэ мэт зардал буурах уу?
-Малчдад зуд гэх мэт давагдашгүй хүчин зүйл тохиолдол ОБЕГ туслахаас өөр аргагүй. Малчид байгалийн эрхшээл дор амьдардаг. Тэд яаж ч чадахгүй байх үе гарч болно. Нийслэлд үер болбол ОБЕГ тусална даа. Үүнтэй л ижил.
Өвөлжилтийн бэлтгэл ханган, улсын нөөцөд өвс, хадлан тэжээл бэлтгэдэг ажил социализмын үеэс л өнөөг хүртэл уламжилж ирсэн.
-Орон нутгийн хөгжлийн сан байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ сан иргэдийн саналд үндэслэн, тэдний оролцоотойгоор сангийн хөрөнгийг зарцуулах заалт төдийлөн хэрэгждэггүй юм шиг санагдсан.
-Нийтийн тогоо руу Малын албан татвар орохгүй байх нь зөв. Энэ бол зорилтот шинж чанартай татвар. Хэдий хуульд төсөв батлах, хэрэгжүүлэх, төсвийн зарцуулалтад хяналт тавихад иргэдийг оролцуулна гэж заасан ч манай иргэд өөрсдөө оролцохгүй байна. Бид дүр эсгэхдээ их сайн. Төсвийн зарцуулалтыг иргэд хянадаг байх ёстой. Манай төрийн байгууллагууд аян зохион байгуулдаг зальтай аргатай. Аян дуусаж таарна. Тэгээд л мартана. Ямар ч ажил байнга үргэлжилснээр хэвшил болдог, үр дүнд хүрдэг. Төр, манай ард түмэн аянд их дуртай.
-Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн ямар судалгаа хийж байна вэ?
-Ихэнх нь ковидтой холбоотой судалгаа байна. Эдийн засгийн өсөлт, инфляц, төсөв-мөнгөний бодлогын уялдаа гэх мэт ковидгүй үед ч хийдэг суурь судалгаанууд бий. Манай хүрээлэн 12 залуу судлаачтай. Бид аль болох практик үр дүнг чухалчилдаг. Орчин үеийн эдийн засаг амьдралаас хөндийрчихлөө. Судлаачид хийсвэр ертөнцөд ажиллаж амьдарч болохгүй. Гадаа гарч иргэд, хувийн хэвшлийн нөхцөлийг бодитоор нь харах хэрэгтэй. Хэсэг эдийн засагчид техникийн хэлээр ярьж болохгүй гэж би судлаачдадаа хэлдэг юм.
Хүнсний инфляц ядуу айлуудад их халгаатай.
Ковидын улмаас түүвэр судалгаа хийх хэцүү болсон.
Манай улсад дельта хувилбарын халдвар тархсан нь их аюултай. Одоо бид хөдөө яваад сайхан байна. Харин есдүгээр сараас хүйтрэхээр хүмүүс дотор орчинд олуулаа байна. Дельта хувилбар тархахад битүү орчин хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Хамгийн сайн гэгдэж буй Пфайзер вакцин хүртэл энэ хувилбарын эсрэг халдвараас бүрэн хамгаалахгүй байна. Дельта хувилбар өргөн тархвал эдийн засагт нөлөөлнө. Бид үүнд л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэтэл иргэд зайгаа барихгүй, бие биеийнхээ ар шилнээс амьсгалах нь холгүй байна. Дэлгүүр хоршоонд юу ч болоогүй юм шиг алхан, дээд тал нь 15 минут болох хугацааг ч мартав. Дельта хувилбар зөрөөд өнгөрөхөд л тархах эрсдэлтэй. Энэ хувилбар тархвал бид энэ оны эцсээр эдийн засгаа 6 хувиар өсгөж чадахгүй.
-Нийслэлд инфляц 7 хувьд хүрэв. Дизель түлш, АИ-92 авто шатахууны үнэ литр тутамд 600 төгрөгөөр нэмэгдлээ. Харин Монголбанк инфляцыг 8 хувьд барина гэсээр байна.
-Найманд хувь дотор барих боломжтой. Инфляц хүний амьдралд, худалдан авалтад нөлөөлдөг. Монголын нийгэм ямар байна гэхээр нийт хүн амын 30 хувь нь ядуу. Ковидын улмаас энэ хувь өссөн. Төрийн албан хаагчид, дунджаас доогуур орлоготой хэсэг хамгийн их нэрвэгдлээ. Харин малчид төдийлөн өртөөгүй. Инфляц өрхүүдэд янз янзаар нөлөөлдөг. Нийт зардлынх нь дийлэнхийг хүнс эзэлдэг өрх маш олон. Тэдэнд инфляц 8 биш 13 хувийн нөлөө үзүүлдэг. Энэ хэрээр тэр өрхийн худалдан авах чадвар муудна. Хүнсний инфляц ядуу айлуудад их халгаатай.
Гэхдээ инфляц зөвхөн Монголбанкны биш, улсын хариуцах ажил. Шатахууны үнэ өсөхөд Монголбанк яаж ч чадахгүй. Мөн ганц Монгол ч биш, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хүндрэл үүссээр байна. Хилийн боомтууд дээрх хүнд суртал хэвээрээ. Барааны эргэлт сайжрахгүй байгаад хятадын талыг буруутгаж болохгүй. Жишээ нь МХЕГ хил дээр ажиллах шаардлагагүй. Гааль, татвар хүнд суртал гаргаж байгаа бол хөндлөнгийн хянагчдаар хянуулах ёстой. Гаднаас Монгол руу бараа оруулахад их хүнд, зовлонтой зам туулж байна. Төр бараа эргэлтийг сайжруулна гэдэг ч өөрөө удаашруулж байна. Юм л бол ковид гэдэг нөхөр рүү чичлээд байж болохгүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.