Буддын шашны өв соёл, сүм хийд, эд хөрөнгийг устгаснаас учирсан хохирлыг төрөөс нөхөн төлөх хуулийн төсөл санаачилжээ. Төслийг парламент.мн цахим хуудсанд байршуулсан байна.
Төсөлд тусгаснаар энэ хуулийн зорилт нь 1930-1940 онд Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн, түүхэн уламжлалт Монголын Бурханы (буддын) шашны өв соёл, сүм хийд, эд хөрөнгийг устгаснаас учирсан хохирлыг төрөөс нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
Нөхөн олговор олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх юм байна.
Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монгол оронд уран барилгын цогцолборууд болох нийт 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэсэн.
Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд Улсын Их Хурал жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна гэжээ. Улсын төсвийн орлого 14 их наяд төгрөг гэж үзвэл жилд
Нөхөн олговрыг дараах зориулалтаар зарцуулна гэж хууль санаачлагчид үзсэн байна:
-Уламжлалт Бурханы шашин, өв соёлыг сэргээн хөгжүүлэх чиглэлээр Бурханы шашны сүм, хийдийн үйл ажиллагааг дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх;
-Хүүхэд, залуучуудад Бурхан шашны сургаалын гүн ухааныг ойлгуулах сургалт зохион байгуулах, олон зуун жилийн турш Монголын ард түмний оюуны өвийг тээж, хадгалж ирсэн түүхэн уламжлалыг өвлөн уламжлуулах, олон нийтэд түгээх;
-Нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих;
-Бурханы шашны биет болон биет бус өв соёлын судалгааг хөгжүүлэх, ном судрыг сэргээх, орчуулах, түүнийг хамгаалах, хадгалах, шинээр бүтээх, хэвлэн түгээх;
-Ядуурлыг бууруулах, зовлонд нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх;
-Байгаль орчныг хамгаалах.
-Нөхөн олговрыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгоно.
-Нөхөн олговрыг захиран зарцуулах, тайлагнах журмыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Гандантэгчнилэн хийд хамтран баталж, хэрэгжүүлнэ.
Энэ хуулийн төслийг батлах үндэслэл:
Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж, Есдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж тус тус заасан. Мөн 1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж хуульчилсан.
1920 оноос эхлэлтэй улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурханы шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн юм. Ийнхүү Монгол дахь Бурханы шашин, соёлыг утсгаснаар манай үндэстний оюун санааны өв тээгч хувилгаан, лам хуврагуудыг хилсээр шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг утсгаж, хойч үедээ үнэлж барашгүй хохирол учруулсан.
Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд судалгаагаар улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байсан ба тэдгээрээс 14 мянгыг нь буудаж, үлдснийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн байна.
Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монгол оронд уран барилгын цогцолборууд болох нийт 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэсэн байна.
Иймд Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ” гэж, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ.” гэж тус тус заасан.
Монголын төр удаан хугацаагаар хэлмэгдэж, дарагдсаар ирсэн уламжлалт
Бурханы шашнаа 1990 оноос хойш “шашин шүтэх эрх, эрх чөлөөтэй” байх эрхийн хүрээнд уламжлал нь тасраагүй, эдийн засаг болон хүний нөөцийн чадавх асар өндөртэй гадаадын бусад шашнуудтай уралдуулан орхиод байна. Гэтэл дэлхийн улс орнууд өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж улсын төсвөөс санхүүжүүлдэг жишиг байна. Жишээ нь: 2018 онд
- Унгар 3.52%,
- Эстони 2.6%,
- ХБНГУ 1.72%,
- Латва 1.62%,
- Норвеги 1.62%,
- Ирланд 0.52%,
- Их Британи 0.60%,
- Израйль 1.42%,
- Австрали 0.70%,
- Колумб 0.67%,
- Япон 0.38%,
- АНУ 0.27%-ийг өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж улсын төсвөөс санхүүжүүлдэг байна.
Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурханы шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.
Буддын шашны ном сургаалиар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, иргэдийн оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой болно.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцнэ. Уг хуультай холбогдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахгүй.
Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.15, 38.5-д заасны дагуу холбогдох төрийн бус байгууллагаас бичгээр, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулан тус тус санал авахад төслийг дэмжсэн гэж хууль санаачлагчид танилцуулгадаа дурджээ.