Нидерландын хаан Уилем-Александр албан ёсны үйл ажиллагаанд оролцохдоо ашигладаг алтан сүйх тэргийг дахин хөлөглөхгүй гэв. Тус улсын хүний эрхийг хамгаалагчид сүйх тэрэг дээрх зургууд боолчлолын бэлэг тэмдэг хэмээн хүчтэй эсэргүүцдэг байна. Иймд хаан дээрх шийдвэрийг гаргажээ.
Хаан парламентын хуралдааны нээлтэд оролцохдоо морин тэргээр ирдэг байжээ. Сүйх тэргийг боолчлолыг санагдуулам зургаар чимсэн гэх шүүмжлэл тус улсад анх 2015 онд гарчээ.
1898 онд Амстердам хотын удирдлагууд энэ сүйх тэргийг хатан хаан Уилхэлминад бэлэглэсэн түүхтэй. 1903 оноос хойш хаан, хатан энэ сүйх тэргээр парламентын нээлтэд ирдэг уламжлал тогтжээ. Гэвч цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд сүйх тэргийг ашиглаагүй байна.
Сүйх тэргийг музейн үзмэр болгох шийдвэр гарчээ.
Эх сурвалж: BBC