Капитрон банк нь Лихтенштайны нийслэл Ваду́ц хотод төвтэй Enabling Microfinance Fund, AgmvK санхүүгийн байгууллагатай жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зориулалт бүхий 5 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг амжилттай байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийн эхний транчийг татан төвлөрүүллээ.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү зээлийн эх үүсвэрийг Капитрон банкны харилцагч бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон үндсэн хөрөнгийн санхүүжилт хэлбэрээр 5 хүртэлх жилийн хугацаатайгаар ашиглахаар харилцан тохиролцсон байна.
Дэлхий даяар тархаад буй цар тахалтай зэрэгцэн эдийн засаг, бизнесийн сорилттой үе тохиож буй энэ цаг үед бизнес эрхлэгчдийг дэмжих урт хугацаат санхүүжилтийг Монгол улсдаа ийнхүү дарааллан 2 дахь удаагаа татан төвлөрүүлж байгаа нь Капитрон банкны санхүүгийн чадавх, сайн засаглал, удирдлагын багийн оновчтой стратегит үзүүлсэн олон улсын түнш байгууллагадын итгэлцэл юм.
Enabling Microfinance Fund, AgmvK нь 2008 онд байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалтын сан бөгөөд хөгжиж буй орнуудын санхүүгийн байгууллагуудад зээлийн санхүүжилт хийх замаар бичил, болон жижиг дунд бизнесийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой санхүүгийн байгууллага юм.
Капитрон банк