Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс засал хариуцсан тасгийн эрхлэгч Г.Ганзоригтоос өвдөгний үений үрэвсэл болон энэ эмгэгийн эмчилгээний талаар тодрууллаа.
-Монголчуудын дунд өвдөгний үений үрэвсэл их байдаг. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Зөвхөн Монгол төдийгүй аливаа улс орны нийт хүн амын 10 хувь нь өвдөгний өвдөлттэй байдаг гэсэн судалгаа бий. Шалтгаан нь маш олон янз. Жишээлбэл, таргалалттай, майга, суугаа ажилтай хүмүүсийн өвдөг өвддөг. Мөн насны онцлог гэж бий. 30 наснаас эхлэн хүний булчингийн хүч унаж эхэлдэг. 40 нас хүрэхэд 10, 50 нас хүрэхэд 20 хувиар унадаг гэж үздэг. Монгол Улсад өвдөгний үрэвсэл үүнээс эрт илэрч байна. Энэ нь таргалалт, хөдөлгөөний дутагдалтай холбоотой.
-Та өвдөгний үений эмгэгийн чиглэлээр хаана сурсан бэ?
-Би 2007-2011 он хүртэл Япон улсад өвдөг, түнхний эмгэгийн чиглэлээр Токио медикал эмнэлэгт суралцсан. Японы сайн багш нарынхаа ачаар энэ талаар сайн ойлгож авсан. Үений үндсэн гурван эмчилгээ бий. Нэгдүгээрт, бариа засал болон дасгал хөдөлгөөн сайн хийж чадвал өвдөгний үений өвдөлтөөс хамгаалж чадна. Бариа засал хийхэд багагүй хугацаа орно. Өвдөг дунд чөмөгт яс, шилбэ ясны хоорондох мөгөөрсний дундах саран холбоос тус бүр дунджаар 2 мм хэмжээтэй байдаг. Нийт 6 мм мөгөөрсөн дээр өвдөгний үйл ажиллагаа өвдөлтгүй хэвийн байдаг юм.
Ямар нэг гэмтэл авах үед өвдгөнд өвдөлт мэдэгддэггүй. Учир нь мөгөөрс мэдрэл, судасгүй учир өвддөггүй гэсэн үг. Харин гэмтлийн хоруу чанар хожим өвдөгний үений үрэвсэл, өвдөлт болж илэрдэг. Хоёрдугаарт, Өвдөгний өвдөлтийн үед мэргэжлийн эмч үзэж оношлоод, тариа хийж болно. Гуравдугаарт, Эцсийн шат буюу үе солих мэс заслын эмчилгээ хийнэ. Үе солих мэс заслын дараа ч гэсэн нөхөн сэргээх эмчилгээ болох дасгал хөдөлгөөнийг хийх ёстой. “Сонгинохайрхан” нэгдсэн эмнэлэг шинээр байгуулагдаж, 2021 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн учир үе солих мэс заслыг хараахан хийж эхлээгүй. Шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгаа өгөөд байна. 2022 оноос өвдөгний үений мэс заслыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Ямар үед өвдөлт мэдрэгдэх вэ?
-Өвдөгний үрэвсэл булчингийн өвдөлтөөр эхэлнэ. Ясны өвдөлт эхэлсэн бол үений бүтцэд хэдийнэ өөрчлөлт орсон байдаг. Үүнийг рентген зургаар оношилж, ямар эмчилгээ хийхээ шийдэх ёстой.
Өвдөгний мөгөөрс нимгэрч, хоёр яс хавирч эхлэх үед ясны өвдөлт мэдэгддэг. Яс судас нь мэдрэлтэй байдаг учир өвдөлт мэдрэгдэнэ. Хүн хөнгөн гэмтэл авсан үед тухайн үед өвдөлт мэдэгдэхгүй. Харин гэмтсэнээс хойш олон жилийн дараа өвддөг. Тэр үед нь дасгал хөдөлгөөн хийх, дугуй унах зэрэг хөдөлгөөнөөр эмчилж болно. Ингэж хөдөлгөөнөөр эмчлэгдэж буй хүмүүс олон байдаг. Хэрэв өвдөг өвддөг бол цаг алдаж өвчнөө даамжруулалгүй мэргэжлийн эмчид үзүүлж, зураг авахуулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Өвдөг өвддөг бол Сонгинохайрхан эмнэлэгт хандаж үзүүлж болох уу?
-Энэ чиглэлээр би үйлчлүүлэгчдэдээ сэтгэл дүүрэн үйлчилгээ үзүүлж чадна. Иргэд эрүүл мэндийн даатгалаараа "Сонгинохайрхан" нэгдсэн эмнэлэгт цаг авч, үзүүлэх боломжтой. Өвдөг л өвдөж байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хөнгөн болон дунд үедээ байгаа бол дасгал хөдөлгөөнөөр эмчлэх бүрэн боломжтой юм. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, илүүдэл жингээ хаявал 1-2 жилийн дотор өвдөгний өвдөлт үгүй болох, өвдөлт холдох зэргээр эмчлэгдэнэ.
Үений архаг хууч өвчтэй, үрэвсэлтэй хүмүүс заавал рашаан сувилалд явах хэрэггүй. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, тохирсон дасгал хөдөлгөөн заалган хийвэл архаг үрэвсэл эдгэрнэ гэлээ.