Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 9-нд болно. Намууд ирэх даваа гарагт нэр дэвшигчдээ танилцуулан, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэнэ.
Хөдөлмөрийн үндэсний намыг төлөөлж УИХ-д Т.Доржханд гишүүн ажилладаг. Тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Иймд Д.Энхбатад тус намыг төлөөлөн өрсөлдөх санал тавьжээ. Одоогоор Д.Энхбат шийдээ гаргаагүй байгаа аж.
Д.Энхбат Төлөвлөгөөний комиссоос ажлын гараагаа эхэлж, 1990-ээд оны дунд үеэс Монголд интернэтийн компаниудыг анхлан байгуулсан. Мөн тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Тэрээр сүүлийн 22 жилийн турш бизнес эрхэлж, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллажээ. Одоо “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-гийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.
Хөдөлмөрийн үндэсний нам эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханд санал тавьсан ч татгалзсан юм. ХҮН-аас Ерөнхийлөгчөө захиалъя аянг өрнүүлэн, сонгогчдоос санал авсан юм. Судалгааны ажлын хүрээнд 20 орчим мянган хүн саналаа ирүүлэн, Ерөнхийлөгчөө захиалсан юм. Иргэд 140 орчим хүнийг нэрлэжээ.
“ХҮН эдгээр хүнээс хуульд заасан болон ХҮН, Зөв хүн электорат эвслийн мөрийн хөтөлбөр, үзэл санааг тээгч мөн үү гэсэн улс төрийн шалгуурыг тавина. Ингээд шалгарч үлдсэн хүмүүсээс нэр дэвших хүсэл байгаа эсэх талаар нь асууж, яриа хэлэлцээ хийнэ. Хуулийн хугацаанд багтаан нэр дэвшигчээ тодруулна” гэж Хөдөлмөрийн Үндэсний намын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх мэдээлсэн юм.