ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТӨРИЙН ӨМЧИЙН АНХНЫ СУРГУУЛЬ
ХУД-ын 75-р дунд сургуулийг анх 1959 онд барьсан түүхтэй. Энэхүү сургуулиас УИХ-ын дарга асан Л.Энэбиш агсан, Аримун продакшныг үүсгэн байгуулагч МУГЖ Д.Ганцэцэг гээд урлаг, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон эрхэм "төрсөн".
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн гэдгээрээ давуу талтай.
Өдгөө 62 жилийнхээ босгыг давж буй сургууль өнгө төрхөө засаж шинэчлэгдэн, энэ хичээлийн шинэ жилд сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.
Япон Улсын буцалтгүй тусламжаар 2017 оноос хойш баригдсан сургуулийн шинэ барилгыг Улсын онцгой комисс энэ оны хоёрдугаар сард хүлээн авч, бэлэн болсон хэдий ч сурагчид өнөөг хүртэл энд танхимаар хичээллэх боломжгүй байв. Харин энэ хичээлийн жилд тус сургуульд 2400-2500 хүүхэд сурах төлөвтэй байгаа аж.
Тус сургууль нь олон улсын стандартад нийцсэн төрийн өмчийн анхны сургууль болж байгаа юм. Учир нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгай хэрэгцээт хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн гэдгээрээ давуу талтай. Мөн тусгай хэрэгцээт хүүхдэд ээлтэйгээс гадна газар хөдлөлт, гамшгийн үед хоргодох байртай, байгаль орчинд ээлтэй зураг төслөөр барьжээ. Эмчийн өрөө, сэтгэлзүйчийн өрөө, эрэгтэй эмэгтэй сурагчийн технологийн ангиуд, урлаг, спортын заал, цайны газар гээд бүхий л анги танхим нь олон улсын стандартын дагуу аж.
Тусгай хэрэгцээт хүүхдэд ээлтэй шат, хаалга, бариул, ариун цэврийн өрөө, тольтой гээд хэрэглээний хувьд саад учруулахгүй байх бүхий л боломжит хэрэгцээг энд хангажээ. Жишээ нь сургуулийн коридорын хана дагуу түшиж явах зориулалт бүхий бариултай бөгөөд хаалганы дэргэд бичгээр болон брайл үсгээр хаягийг сийлжээ.
Мөн тусгай хэрэгцээт хүүхэд явж, хэрэглэж болохоор саадгүй зам, шат, гүйдэг хаалга, налуу толь, самбар зэргийг байршуулжээ.
Судалгаагаар суралцах орчин нь хүүхдийн сургалтын ахиц дэвшилд 16 хувиар эергээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймдээ ч “Сургуулийн орчин, тав тух сайжирсан учир сурагчдын сурах хандлага, багш ажилтнуудын ажиллах нөхцөл, хандлага ч мөн түүнийгээ дагаад хялбаршиж, сайжрах байх” хэмээн тус сургуулийн дунд анги хариуцсан сургалтын менежер Н.Отгонбаатар хэлж байлаа.