Засгийн газраас мэдээллийн технилоги хурдацтай хөгжиж буй өнөө үетэй хөл нийлүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор "ТҮЦ машин" нэвтрүүлж эхэлсэн. ТҮЦ машинаар дамжуулан иргэд 10 гаруй төрлийн төрийн үйлчилгээг авч байгаагаас төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа зэрэг улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг авч байна.
Цахим машины тусламжтайгаар иргэд өмнө нь 18 төрлийн үйлчилгээ авч байсан бол одоо орон даяар суурилуулсан нийт 108 ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авч байна.
Хамгийн сүүлд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд ТҮЦ машинаар дамжуулан дахин авах буюу хаясан, гээсэн, гэмтээсэн цахим үнэмлэхийг захиалахаас гадна аж ахуйн нэгжтэй эсэх талаарх лавлагаа авах үйлчилгээг нэвтрүүлсэн юм.
Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагааг авахын тулд иргэн 5000 төгрөг төлж, ажлын 7 хоног зарцуулдаг байсан бол одоо бусад лавлагааны адил хурууны хээгээ уншуулан, үйлчилгээний хураамж 1000 төгрөг төлөөд шууд авч байна.
Түүнчлэн хаяж, үрэгдүүлсэн цахим үнэмлэх авахдаа хороондоо биечлэн очиж, хүсэлт гаргахын зэрэгцээ төлбөр хураамжаа банкинд тушааж байсан бол одоо ТҮЦ машинаар дамжуулан захиалаад зогсохгүй аль ч банкны картаар төлбөрөө хийж байна. Энэ нь иргэдийн цаг зав болон мөнгийг хэмнэснээрээ давуу талтай .
Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар дамжуулан өнөөдрийн байдлаар 442308 иргэн улсын бүртгэлийн лавлагаа авснаас иргэний үнэмлэхийн лавлагааг хамгийн их буюу 221332 иргэн авчээ.
-Төрсний гэрчилгээний лавлагаа 13069,
-Оршин суугаа хаягийн лавлагаа 135601,
-Гэрлэлтийн лавлагаа 17696,
-Гэрлэлт цуцалсан тухай лавлагаа 1669,
-Гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа 26053,
-Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа 24164,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа 509,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа 338 авсан бол 1877 иргэн иргэний үнэмлэх дахин авах хүсэлтээ илгээсэн байна.