“Нойргүй хоносон зургаан ноот” тоглолоо. Ашг үй тэд бүтэн нойртой хонох нь. Олон хоногийн нойроо хугаслаж туурвисан уран бүтээлээ үзэгчдэд тайлагнахаар сүүлийн нэг сар шахам бүтэн нойртой хоноог үй тэдний хөдөлмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд талаар болсонгүй.
“Эхнэр үүдээс маань өөр хүм үүс үзэхг үй бол яана аа” гэсэн Г.Жаргалсайханы хошигнол бас битүүхэн санаа зовнилыг арилгаж “UB palace”-т дүүрэн үзэгч цугларсан байв. Үзэгчид тэднийг хүндэлж, биширч, баяр хүргэж, дуу бүрийг нь даган дуулж, бүжиглэж байлаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Л.Балхжав, И.Болоож, Г.Жаргалсайхан, Г.Пүрэвдорж, Г.Энхбаяр нарын бүрэлдэх үүнтэй “Ахмадын золбоо” хамтлаг урын сандаа 3000 орчим дуутай аж. Рок, попын ертөнцийн энэ цагийг эзэлсэн эдгээр уран бүтээлчийн олон дууг үзэгчид сонсохыг хүссэн ч, энэ өдөр 24-ийг л сонордуулсан юм. Нэг хүн дөрвөн дуу толилуулсан гэсэн үг.
Хамтлагийн ахлагч Б.Долгион “Урин хавар ирлээ”, “Учралын блюз”, “Сэхүүн салхи”, “Хослон дуулъя” дуугаа толилуулахаар сонгожээ. “Universe best songs” наадмын шүүгч тэрбээр энэ үдэш тэмцээний оролцогч болж, үзэгчдээр дуулах ур чадвараа шүүлгэв. Аавдаа зориулж зохиосон “Урин хавар ирлээ” дуугаа дуулахад нь үзэгчид алга нижигн үүлэн ташиж, түүнийг тэнцүүлсэн. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа үзэгчдийн хүртээл болгосон “Учралын блюз”, “Сэхүүн салхи” дууг нь дуучин Б.Маралжингоо сонордууллаа.
Түүний өвөрмөц хүчирхэг хоолойд эдгээр дуу илүү зохицож байх шиг санагдсан. Л.Балхжав, дуучин эгч, дүү Нандиа нартай хамтарч Б.Долгионы “Хослон дуулъя” дууг дуулсан нь үзэгчдэд үнэхээр гэнэтийн бэлэг болсон. 1980-аад оноос хойш хүмүүс аялаж ирсэн “Алтан зул”, “Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг дуу бол И.Болоожийнх. Түүний нэрийн хуудас болсон эдгээр дуу энэ үдэш эгшиглэсэн. Урлагийн сургуульд сураагүй учраас социалист нийгмийн үед хөгжмийн зохиолч бус идэвхтэн бичигч хэмээн дуудуулж явсан тэрбээр Монголын рок, попын гарын таван хуруунд багтах чадварлаг хэдэн гитарчны нэг төдийгүй авьяаслаг хөгжмийн зохиолч, муугүй дуучин гэдгээ тоглолтын үеэр мэдрүүлсэн.
И.Болоожийн байгалиас заяасан авьяасыг хамтлагийнхан нь биширдэг юм билээ. Тэрбээр өөрийн хичээл зүтгэл, авьяасаар хөгжим тоглож сураад зогсохгүй олон сайхан аялгуу зохиосон нэгэн. “Ахмадын золбоо” хамтлагийнхнаас төрс өн анхны дуу бол “Хүлээлт”. Г.Жаргалсайхан энэ дууг 1974 онд зохиогоод олны сонорт хүргэлгүй нэлээд уджээ. “Үүр цайтал би хүлээнэ ээ” гэдэг мөр нь тухайн үед шүүмжлэлд их өртсөн аж.
“Камертон” хамтлагийнхны дуулснаар л сонсож байсан “Хүлээлт”-ийг Г.Жаргалсайханы хоолойгоор сонссон нь үнэхээр сонин үзэгчид дуулав Зургаан “НООТ”-ны аялгуунд байв. Тэрбээр нэр нэгт “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхантай тун төстэй хоолойтой юм билээ. Царайг нь харахгүй бол Д.Жаргалсайхан дуулж байна гэж андуурмаар. Г.Жаргалсайхан өөр өө аяыг нь зохиосон “Хамтдаа дуулъя”, “Сар шиг хол нутаг”, “Хайртай” дуугаа энэ үдэш толилуулсан. “Харанга”-ын Х.Лхагвас үрэнгийн дуулснаар чихэнд хоногшсон ч Г.Жаргалсайхан дуулсан нь дутахаарг үй санагдсан. “Ахмадын золбоо” хамтлагийн гоцлол дуучин тэрбээр мөн чадварлаг гитарчин. “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдаад 1976 онд худалдаж авснаас хойш 30 гаруй жил тоглож буй гитарынхаа ид шидийг тоглолтод үзүүлсэн. UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжав энэ үдэш бөмбөрчин болжээ.
“Инээмсэглэл” хамтлагт бөмбөрчин байснаас хойш нэлээд олон жил тоглоог үй тэрбээр уйгагүй бэлтгэл сургуулилалт хийсний дүнд мэргэжлийн бөмбөрчнөөс дутахаарг үй тоглож байв. Тэгээд зогсохгүй үзэгчдэд бөмбөрийн анхан шатны хичээлийг маш сонирхолтой хэлбэрээр заасан. “Тэр тэгвэл та, тэртээ тэргүй та Дондог, Дондог, Дондог Пүрэвдаш, Пүрэвдаш Рэнцэн” гэдэг үгтэй адил сонсогддог хэмнэлийг цохиод сурчихвал бөмбөр тоглох тун амархан гэнэ. Түүний “Хайрын дурсамж” дууг “Шар айраг”-ийн Буянаа дуулсан бол “Хурд” хамтлагийнхан үзэгчдийн хүртээл болгосон “Би Монголтойгоо адилхан” дуугаа өөрөө дуулсан.
Тэрбээр үзэгчдийг суудлаас нь босгож чадсан учраас уг дууны үгийг бичсэн соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын сэтгэл хөдөлж, тайзан дээр гарч найздаа баяр хүргэв. “Л.Балхжав эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг болохоор л ийм сайхан аялгуу зохиосон байх” гэж найзууд нь магтсан.
Түүний “Уучлал”-ыг дуучин Э.Агиймаа толилуулж, “Харийн нутаг давчдаад байна” дууг нь Г.Жаргалсайхан дуулсан юм. Хүмүүстэй ярилцахаас илүү хөгжимтэй “ярих” дуртай нэгэн бол Г.Пүрэвдорж. “Зохиосон дууг минь хүмүүс сонсож байхад би бүтээлээ ярих шаардлагагүй” хэмээдэг тэрбээр хөгжмөө тоглохоос өөр үзэгчдэд ямар нэг тусгай үзүүлбэр бэлтгээгүй байлаа.
Найзууд нь түүний тухай ярихад бага зэрэг инээмсэглэчихээд чимээгүйхэн сууна. Г.Пүрэвдоржийн зохиосон аялгуунууд ихэнхдээ уянгын байдаг. Түүний “НандинЭрдэнэ”, “Зоогийн газар” дууг “Шар айраг”- ийн Г.Ганх үү, Буянаа нар дуулсан бол “Мартъя”-г дуучин Э.Агиймаа сонордуулсан. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулсан энэ дуу Э.Агиймаагийн хоолойд тохирсонг үй. Түүний дуулахыг сонсоход хоол идчихээд цадааг үйтэй адил мэдрэмж төрсөн.
Хотын гудамжаар олон үдэш бодолд дарагдан алхаж зохиосон “Улаанбаатарын үдэш” дууны ая бол Г.Пүрэвдоржийн дотоод ертөнцийн илэрхийлэл. Энэ дууг И.Болоожийн оронд Г.Пүрэвдорж дуулсан бол үзэгчдэд сонин байх байсан биз ээ.
“Ахмадын золбоо” хамтлагийн нэгэн өнгө нь Г.Энхбаяр. Тэрбээр рок, поп, нийтийн, хүүхдийн, симфони найрал хөгжмийн гээд олон төрлийн бүтээл туурвисан ч тоглолтод рок, попын дуунуудаа сонордуулахаар сонгожээ.
Олон хосын хуримын үеэр эгшиглэдэг “Сүүн цагаан хурим” дууны аяыг Г.Энхбаяр зохиосон. Энэ дууг тоглолтод дуучин Э.Агиймаа, “Шар айраг” хамтлагийн Буянаа нар сонордууллаа. Түүний охиндоо зориулж бичсэн “Охин” дууг нь “Шар айраг”-ийн Буянаа дуулсан бол “Тэр өдөр”-ийг нь дуучин Б.Маралжингоо толилуулсан юм. Шинэ жилийн үдэш бүр эгшиглэдэг “Шинэ жил” дуу мөн л Г.Энхбаярынх. Энэ дуугаар тэд тоглолтоо өнд өрл өсөн.
Тоглолтын турш даралтат хөгжмийнх өө араас өндийгөөгүй түүний дуулахыг олон хүн сонсохыг хүссэн ч сэтгэл гонсгор буцав. Монголчуудын сэтгэлд хоногшсон олон дууг дуулсан учраас үзэгчид суудлаасаа босож, амьд хөгжмийн аялгуунд тоглолтын турш дуулав. Анх олны хүртээл болгосон уран бүтээлчдээр дуунуудаа толилуулааг үй нь үзэгчдээр дуулуулах зорилготой байсан биз.
Хэдийгээр тэд ахмад уран бүтээлчид ч хийснээсээ илүүг бүтээх хүчтэй, золбоотой, чадвартай нь харагдаж байлаа. “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Хөх тэнгэр” хамтлагийн төл өөл өл болсон уран бүтээлчдийн зургаан өөр ертөнцөөр аялахад ийм байв. Тэдний бүтээсэн, цаашид бүтээх урлагийн ертөнцөөр аялж дуусашгүй.
П.Тунгалаг