Лондоны биржид алт хямдарч, сүүлийн гурван долоо хоногийнхоо доод түвшинд нэлээд ойртсон тухай “Bloomberg” дуулгав.
Үүнийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарласан байна.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен бодлогын хүүгээ өсгөж магадгүй тухай мэдэгдсэний улмаас голлох валютуудын эсрэг америк долларын ханш чангарсан билээ.
Хоёр хоногийн хугацаанд нийт 3.3 хувиар чангарсан шар металлын үнэлгээ үүнээс улбаалж, огцом хямдарлаа.
2013 онд 28 хувиар хямдарсан алтны үнэ он гарснаас хойш найман хувиар өссөн. “АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд ам.долларт таатай нөлөө үзүүлсэн. Харин алтны үнэ хямдрах нөхцөл бүрдүүлж байна” хэмээн Хятадын брокерын хамгийн том компани “CITICS Futures”-ийн шинжээч Жу Рунью ярьжээ.
Лондонд алтны спот ханш өмнөх өдрөөс 0.3 хувиар нэмэгдэж, 1297.71 ам.долларт хүрсэн байна. Өчигдөр 1292.26 ам.доллараар үнэлэгдэж байсан нь зургадугаар сарын 19-нөөс хойших хамгийн доод үнэлгээнд тооцогдсон билээ. Энэ өдөр хийгдсэн фьючерс хэлцлийн хэмжээ сүүлийн 100 өдрийн дунджаас 23 хувиар бага байв. АНУ-ын “HSBC Securities”-ийн шинжээч Жеймс Стийл “Шар металлын ханш 1300 ам.доллараас ч хямдарч магадгүй” хэмээн мэдээлжээ.