Монголын биет бус соёлын өвийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор баяд ястнуудын хуримлах ёсны тухай баримтат уран сайхны кино бүтээжээ. СУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн багш Э.Эрдэнэцэцэгийн доктрын ажлаас сэдэвлэн Увс аймгийн малчин сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, доктор Бат-Эрдэнэ, урлаг судлаач А.Алтангэрэл нарын санаачилгаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Норолхоо уг киног найруулжээ.
Эл бүтээлийн хоёрдугаар зураглаачаар ажилласан П.Тэмүүжин киноны явцад авсан гэрэл зургуудаараа өчигдөр “Арт хаус”-т үзэсгэлэн гаргав. “Арван баядын нутгаар” үзэсгэлэнд энэ ястны уламжлал, зан заншлыг өгүүлсэн 50 гаруй зураг тавьжээ.
“Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр бидний уламжлал, ёс заншил бүдгэрч байна. Энэ үед өв соёлоо хойч үедээ үлдээхээр Баяд ястны уламжлалыг харуулсан кино бүтээхээр шийдсэн” гэж А.Алтангэрэл хэлсэн бол “Соёлын өвийг харуулсан баримтат уран сайхны кино Монголд одоогоор байхгүй. Үнэн хэрэгтээ Баядын хуримлах ёсны 80 орчим хувь нь бусад ястны зан үйлтэй ижил. Тэгэхээр цаад агуулгаараа энэ бол нийт Монголчуудын өв” хэмээн Бат-Эрдэнэ хэлсэн.
Энэ үеэр найруулагч Ж.Норолхоогоос цөөн зүйл тодрууллаа.
-Киноныхоо тухай танилцуулна уу?
-Үндэсний ёс заншил, өв соёлоо сэргээсэн бүтээлүүд хийх нь зайлшгүй үгүйлэгдэж байгаа асуудал. Кинонд жүжигчин Д.Ганцэцэг, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч Батдэлгэр, нутгийн ард тоглосон. Хосууд танилцсанаас эхлээд хүүхэдтэй болох хүртэлх үйл явдалд Баяд ёс заншлыг багтаасан. Кино ирэх оны эхээр бэлэн болно.
-Баяд ястны хуримлах ёсны онцлогоос дурдахгүй ю юу?
-Бэрээ сонгон, сүй хадгаа тавьж, зүс хадгийн найр хийн, өмч хөрөнгөө заалцах, зэргээр Баядын хуримлах зан үйлд 19 найр багтдагаараа онцлог. Энэ үеэр хүнтэй суугаагүй охид, эхнэр аваагүй хөвгүүд цаа мод хаядаг. Зан үйл бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Найр бүрт дуулдаг тусгай дуу бий. Бүсгүй нь айлд очихоосоо өмнө нутгийн ах дүүгийндээ зочилдог. Энэ үеэр “Үрээ сайвар зээрд”-ийг, гэр бүрэх найраар “Арын өндөр мод”-ыг дуулах жишээтэй.
Б.Дөл