gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Жинхэнэ эр хүн эмэгтэйчүүдийг хэзээ ч худалдаж авдаггүй”

Р.Адъяасүрэн
Нийгэм
2014-06-16
0
Twitter logo

-Энэ бол бэлгийн мөлжлөгийн эсрэг олон улсын компанит ажлын уриа юм-

Гадаад хүнтэй гэрлээд, гэрийн хорионд зодуур дор амьдарч буй, өндөр цалинтай ажилд орохоор яваад бичиг баримтгүй, буцах боломжгүй болон биеэ үнэлж, эцэст нь амиа алдсан гээд олон аймшигтай хэргийн тухай мэдээлэл байдаг.

Тэгвэл, олон улсын түвшинд хамгийн их орлоготой хэргийн тоонд,
-Хар тамхины наймаа,
-Хүн худалдаалах гэмт хэрэг,
-Зэвсгийн наймаа ордог байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн илрүүлэлт бага байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдсээр байгаа аж.

Өөрөөр хэлбэл эрсдэл багатай, ашиг өндөртэй учраас энэ төрлийн гэмт хэрэг газар авсаар байна.

“Хүн худалдаалах гэдэг нь аливаа залилан, хүч хэрэглэн хүнийг зөөх, тээвэрлэх, хулгайлах, өөрийн эрх мэдэл, бусдын дорой байдлыг ашиглан, хүнийг аливаа мөлжлөгт ашиглахыг хэлнэ. Мөлжлөг гэдэгт хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, боолчлол болон эд эрхтнийг нь авах орно” гэжээ.

Манай улс 2008 оны зургадугаар сарын 27-нд НҮБ-ын Хүн худалдаалах гэмт  хэрэгтэй тэмцэх протоколд нэгдсэн юм.

Гадаадад, өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр биеийг нь үнэлүүлэх, цалин хөлсгүй ажиллуулах, захиалгат гэрлэлтийн хэргүүд манай улсад өндөр байна.

2001 онд хүн худалдаалах 1 гэмт хэрэг гарсан бол 2008 онд 300 болон өсчээ.

Хүн худалдаалах гэмт хэргийн золиос нь ихэвчлэн амьдралын боломжгүй, араас нь хөөцөлдөх хамаатан садангүй хүмүүс байдаг.

Тиймээс Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Каритас Чех олон улсын байгууллага, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос хамтран энэ чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

Өнөөдөр сэтгүүлчдэд энэ төрлийн хэргийн талаар мэдээлэл өгсөн бол маргааш иргэний нийгмийн байгууллагуудад, лхагва гаригт хууль сахиулах байгууллагын ажилчдад сургалт явуулах юм.

Сургалтыг олон улсын мэргэжилтэн Петер Уилсон зааж байгаа юм. Тэрээр английн цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, улмаар энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа аж.

Хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн мөлжлөгийн гол шалтгаан нь эрэгтэй хүн байдаг талаар тэрээр онцолсон. Учир нь тэд эрэлт үүсгэж байгаа учраас нийлүүлэлт байх нь мэдээж гэнэ. Гэвч одоогийн байдлаар энэ төрлийн хэрэг илэрсэн ч эрэлт үүсгэж буй, эмэгтэйчүүдийг худалдан авч буй эрчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байдаг нь харамсалтай.

Ахин сануулахад жинхэнэ эр хүн эмэгтэйчүүдийг хэзээ ч худалдаж авдаггүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан