UB palace-ын газар Хурд стандарт ХХК-д өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр шилжсэн. Энэ компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани юм.
UB Palace-ийн газарт барилга барих гэж байгаа гэх асуудлаар БГД-ийн 6-р хорооны оршин суугч Т.Золбоот мэдээлэл өгөв.
Тэрээр "Манайх UB Palace-ын чанх урд талынх нь байр бөгөөд энд амьдраад 17 жил болж байна. Анх энэ орчинд ийм ачаалалтай байгаагүй, энэ байршилд 6,000 орчим өрх амьдардаг.Энд барилгажилт хэтэрчихсэн. UB Palace дээр тоглолттой өдөр гэртээ орох гэж 30 минутаас 1 цаг орчим зарцуулдаг. Хотын бусад газруудад тулгардаг асуудал бидэнд тулгардаг.
Одоо нураагдах гэж буй UB Palace-ын газрын зориулалт нь худалдаа үйлчилгээ, соёл урлагийн төвийн зөвшөөрөлтэй. Миний авсан мэдээллээр нэгдүгээр сарын 15-нд Хурд стандарт компани энэ газрыг худалдаж авсан байгаа юм. Одоогоор соёл урлагийн цогцолбороос гадна орон сууц баригдана гэсэн мэдээлэл яваад байна. Энэ нь хоёр хуулийн заалтыг зөрчиж байна.
Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Уг хуулийн зургаадугаар зүйлийн тавд зааснаар нягтаршлын хязгаарлалтыг давсан ийм орчинд дэд бүтэц, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос бусад барилга барих зөвшөөрөл өгөхийг хориглоно гэж заасан. Энэ заалтыг зөрчиж байна.
Хоёрдугаарт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны зургаадугаар сарын 21-нд гаргасан тогтоол байдаг. Энэ тогтоолд нийслэл хотын хэмжээнд нягтаршлын хэмжээг давсан 88 байршлыг тогтоосон.
Тус компани А даалгавраа ч аваагүй. Энэ байдлыг оршин суугчийн хувьд эсэргүүцэж байна. Энэ хороонд нэг л цэцэрлэг, сургуультай мөн ногоон байгууламж байхгүй. Хууль зөрчиж, барилга барих гэж байгаагаа болих хэрэгтэй. Энэ хавьд амьдарч буй оршин суугчдад баталгаатай мэдээлэл өгөхийг шаардаж байна" гэв.