gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шатахууны импорт хэвийн тул дизель түлш тасрахгүй

Б.Азбаяр
Нийгэм
2024-11-08
2
Twitter logo

Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогдуулан АМГТГ-аас дараах мэдэгдлийг гаргалаа.

Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хянаж ажилладаг.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалгыг өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх хугацаанд 295 вагон Аи-92 автобензин буюу 18,000 тонн /9 хоногийн нөөц/, 462 вагон дизель түлш буюу 27,700 тонн /9 хоногийн нөөц/ импортоор орж ирээд байна.

Нийт нөөцийн хувьд авч үзвэл, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.

“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талууд эцэслэн баталсан юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны импортын захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй учраас шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй. Иймд зориудаар худал мэдээлэл тарааж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газраас анхааруулж байна.

Нэмэлт мэдээлэл, Монгол Улс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,360,042 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос А-80 автобензин 4,834,00 тонн, Аи-92 автобензин 701,970  тонн, Аи-95/98 автобензин 15,555 тонн, дизель түлш 1,371,045 тонн, ТС-1 /онгоцны түлш/ 66,184 тонн, Жет А-1 түлш 16,636 тонн, бусад бүтээгдэхүүн 183,800 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан