Онцгой албан татварын тухай хууль энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр шинэчлэн баталжээ. Ингэхдээ бүх төрлийн чихэрлэг, ус ундаанд онцгой албан татвар ногдуулах заалтыг нэмсэн байна. Тус хуулийг 2027 оноос мөрдөж эхэлнэ.
Эрүүл мэндийн болон хяналт шалгалтын байгууллагаас нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаж байгаа хүүхдийн бэлгэнд шинжилгээ хийсэн дүнгийн талаар мэдээлэв. Манай улсын 16-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан.
Баярын өдрүүдэд хүүхдүүддээ ууттай бэлэг өгөхдөө сахар багатай хүнсний бүтээгдэхүүн сонгохыг уриаллаа.
5 хүртэлх насны хүүхдүүдийн 11 хувь, 12-16 насны хүүхдүүдийн 18 хувь нь илүүдэл жинтэй байна. Эрт илрүүлэгт өнгөрсөн жил хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй байна гэсэн дүн гарсан. Энэ бол чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой.
Манай улсын хувьд зах зээл дэх чихэрлэг ундааны 88 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Нэг хүнд өдөрт дунджаар 381 мл ундаа ногддог бөгөөд гол хэрэглэгч нь хүүхэд, залуус байдаг аж.
Судалгаагаар хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, нойрсох хугацааг багасгадаг. Сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, ой тогтоолт муудах, ойлголт удаашрах сөрөг үр дагавартай байдаг гэдгийн нотолжээ. Мөн кофейны агууламжтай учир донтуулдаг сөрөг үр дагавартай. Баярын өдрүүдэд хүүхдүүддээ ууттай бэлэг өгөхдөө сахар багатай хүнсний бүтээгдэхүүн сонгохыг уриаллаа.
Онцгой албан татвар ногдуулах хэмжээг дараах зургаас харна уу.